Eng
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Үнэт зүйлс
Баримтлах зарчим
Бидний туршлага
Гишүүнчлэл
Бидний түүх
Нийгмийн хариуцлага
Үйлчилгээ
Бизнесийн судалгаа
Нийгэм, эдийн засгийн судалгаа
Олон улсын төсөл хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ
Мэдээлэл цуглуулалтын төв
Сургалт (SICA Academy)
Бүтээгдэхүүн
Datamon
Mongolian Identity
Карьер
SICA гэр бүл
Ажлын байр
Сонгон шалгаруулалт
Мэдээлэл
Мэдээ
Мэдлэг
Data play podcast
Холбоо барих
Eng
Үнийн санал авах
Мэдээ
Мэдээ
ХААИС Хамтын ажиллагаа
Бид оюутан дадлагажуулах чиглэлээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран ажиллахаар боллоо. Төгсөх дамжааны оюутнуудад зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career Day-2022” нээлттэй өдөрлөгт оролцон, санамж бичгийг үзэглэлээ. Манай компани нь Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, судалгаа шинжилгээг хамтран хийх, оюутан залуусыг дэмжих олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2022.05.04 19:57
0
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийн судалгаа - 2022 он
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.02.18 – 2022.04.20ЗОРИЛГО: Монгол Улсын Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийг судлах, салбарт ашиглагдаж буй машин, тоног төхөөрөмжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Аливаа бизнест тухайн зах зээлээ судлах замаар өөрсдийн нөөц боломжийг тодорхойлох, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай бөгөөд ач холбогдолтой байдаг. Энэхүү судалгаа нь хүнд машин, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудад хямд үнээр, өргөн хүрээний мэдээлэл авах ихээхэн ач холбогдолтой судалгаа болсон. Судалгааны онцлох үр дүнг товч дурдвал сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлт, бодлого төлөвлөлтөд тааварлашгүй үйл явдлууд ихээр тохиолдсонтой холбоотойгоор манай улсын ДНБ, уул уурхайн салбарын орлого, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд 2019 он хүртэл өсөж олон жилийн өсөлтийг хадгалж байсан бол 2020 онд цар тахлын нөлөөгөөр буурч, 2021 онд эргээд өссөн зүй тогтолтой байлаа. 2021 онд нийт 1.4 их наяд төгрөгийн уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импорт хийсэн нь 2020 оныхоос 48.5 хувиар өссөн ч 2019 оныхоос 20.7 хувиар буурсан үзүүлэлт болсон. Энэхүү гадаад худалдааг нийт 450 орчим хувь хүн, аж ахуйн нэгж 90 орчим брэндийн 12 мянга орчим машин механизмыг 37 улс оронтой хийжээ.
2022.04.20 00:00
0
Дата төвийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Өмнөговь аймагМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=20ХУГАЦАА: 2021.12.09 – 2022.04.01ЗОРИЛГО: Өмнөговь аймагт мэдээлэл, харилцаа холбооны салбарт одоогийн эрхэлж буй төр ба бизнесийн үйл ажиллагаанд инновац шингээн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улмаар ирээдүйд шинээр үүсэх үйлдвэр, үйлчилгээний хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх судалгаа, ТЭЗҮ бий болгох нь уг зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Зөвлөх багийн зүгээс мэдээлэл технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, төслийн орчны шинжилгээ, технологийн судалгаа, технологи сонголт, дата төвийн эрх зүйн орчин, зах зээлийн судалгаа, Өмнөговь аймгийн дата төвийн төлөвлөлт, барилга байгууламжийн төлөвлөлт, дата төвийн менежмент, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын тооцоо, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлсон. Судалгааны хүрээнд аймгийн нөөц боломж, хэрэгцээ шаардлагад үндэслэн төлөвлөлтийг хийснээрээ онцлогтой.
2022.04.01 00:00
0
Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=360ХУГАЦАА: 2021.04.01 – 2022.04.01ЗОРИЛГО: Авсан үйлчилгээ тус бүр дээр харилцагчийн сэтгэл ханамжийг сар бүр үнэлүүлж, судалгааг Англи хэл рүү орчуулан мэдээллийн санд бүртгэх зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бэлтгэгдсэн оператор (мэдээлэл цуглуулагч) зорилтот ажилтнаас урьдчилан боловсруулсан асуулгын хуудасны дагуу мэдээллийг цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг утсаар мэдээлэл цуглуулах (CATI) аргаар гүйцэтгэсэн юм. Авагдсан судалгааг хариуцсан төслийн менежер тухай бүрд нь орчуулж, системд оруулж ажиллаа. Энэхүү судалгаагаар сар бүр 30 харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлүүлсэн ба жилийн туршид давхардсан тоогоор 360 харилцагчийг судалгаанд хамруулав. Бид CATI төвийн мэдээллийг хамгаалахын тулд стандарт серверийн өрөө бий болгосон. Сервер болон мэдээллийн сан, мэдээлэл хадгалагддаг компьютерууд орчны нөлөө бүхий байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгай зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан.
2022.04.01 00:00
0
Монгол Улсын танилцуулга
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.03.15 – 2022.03.29ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цогц мэдээллийг Монгол, Орос хэл дээр бэлтгэхэд оршсон.ОНЦЛОХ ҮР ДҮН: Монгол Улсын танилцуулга судалгааг гадаад хэрэглэгчдээр зогсохгүй Монгол Улсын иргэн бүр цогц мэдээлэл авах, аливаа ажилд эх үүсвэр болгон ашиглах бүрэн боломжтой. Судалгааны тайланд газар нутгийн байршил, цаг агаар, засаглал, улс төрийн түүхэн товчоо, хүн ам, боловсрол соёл, спорт, эрүүл мэнд, зам тээвэр, улсын төсөв, гадаад худалдаа, эдийн засгийн мэдээллээс эхлүүлээд байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хоол зэрэг өргөн хүрээний мэдээллийг бэлтгэсэн. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.
2022.03.29 20:08
0
Бүгд Найрамдах Киргизстан Улсын танилцуулга
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.03.10 – 2022.03.29ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, Монгол Улсаас Киргизстан улс руу бизнесээ тэлэх, бизнесээ эхлүүлэх зорилготой хэн бүхэнд зориулан Бүгд Найрамдах Киргизстан Улсын хүн ам, соёл боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууламж, гадаад худалдаа, ДНБ зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л мэдээллийг багтаасан цогц тайлан бэлтгэхэд оршсон.ОНЦЛОХ ҮР ДҮН: Эс Ай Си Эй ХХК нь Киргизстан улсад бизнесээ эхлүүлэх, зах зээлээ тэлэх зорилготой хэн бүхэнд зориулан Монгол хэл дээр суурь судалгааг гүйцэтгэж Datamon.mn платформд байршуулан олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээсэн. Киргизстан улс нь дундад Азийн нутаг дэвсгэрт Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад улсуудтай хиллэн оршдог бөгөөд Монгол Улстай ижил далайд гарцгүй орон юм. Нийт 6.6 сая хүн амтай, дэлхийд 110-р байранд жагсдаг ба улс төрийн хувьд тогтворгүй, иргэдийн тэмцэл хүчтэй өрнөдөг. Энэхүү судалгааны тайланд тус улсын тухай суурь судалгааг гүйцэтгээд зогсохгүй тухайн улсын SWOT шинжилгээ, Монгол Киргиз хоёр улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн харьцуулалтыг гүйцгэснээрээ онцлог. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.
2022.03.29 00:00
0
МУИС Хамтын ажиллагаа
Судалгаа, тоо баримтыг илүү хэрэглэдэг "Судалгаатай үндэстэн" болоход их, дээд сургуульд сурч буй оюутнууд маань судалгаа, шинжилгээний ач холбогдлыг ойлгож, суралцаж, туршлага хуримтлуулах нь чухал билээ. Энэхүү зорилгын хүрээнд Нийгмийн ухааны салбарын оюутнуудыг дадлагажуулах хөтөлбөрийг манай байгууллага МУИС-ийн ШУС-ийн НУС-тай хамтран хэрэгжүүлэхээр болж “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
2022.03.24 19:55
0
Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөв, өрсөлдөгч байгууллагуудын судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотын 6 дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=674ХУГАЦАА: 2022.02.14 – 2022.03.21ЗОРИЛГО: Энэхүү судалгаагаар хэрэглэгчдийн сонголт, барилгын материал худалдан авалтын давтамж болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, худалдан авалтын чадамж, төлбөрийн нөхцөл, барилгын материалын онлайн худалдан авалтын хандлага, мэдээлэл авдаг суваг, худалдан авалтын цаашдын чиг хандлага зэргийг тус тус тодорхойлж, дүн шинжилгээ хийлээ.ОНЦЛОХ ҮР ДҮН: Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийг хэрэглээний түвшинд үндсэн долоон үзүүлэлтийн хүрээнд тооцон гаргасан ба хэрэглээний онцлог, цаг хугацаа болон нөлөөлөгч хүчин зүйлсээс хамааруулан нарийвчлан тодорхойллоо. Мөн өрсөлдөгч байгууллагуудын үйлчилгээ, түрээслэгчдийн давуу болон сул тал, хөрөнгийн менежментийн харьцуулалтуудыг хийв.
2022.03.21 00:00
0
БЗД-ийн хэрэглэгчийн үнэлгээ, нууц худалдан авалтын судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Нууц худалдан авалтын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=642ХУГАЦАА: 2021.12.31 – 2022.03.18ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн ЗДТГ, хороод, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны чанар хүртээмж, авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгааны хүрээнд Баянзүрх дүүргийн төрийн байгууллагуудын хэрэглэгчийн үнэлгээ болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох нууц худалдан авалтын судалгааг гүйцэтгэсэн. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг БЗД-ийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа зэрэг 4 бүлгийн 40 асуултаар Лайкертын хэмжүүрийн утгыг ашиглан авсан. Нууц худалдан авалтын судалгаагаар төрийн албан хаагчдын үйлчилгээг 3 бүлгийн 20 үзүүлэлтээр үнэлсэн. Судалгааны үр дүнд иргэд төрийн байгууллагын үйлчилгээний хүртээмж болон орчны асуудлуудад сэтгэл ханамж доогуур байсан нь ажиглагдсан ба төрийн байгууллагын хүлээлгийн танхимын тав тухыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
2022.03.18 00:00
0
өмнөх хуудас
дараах хуудас
Showing
73
to
81
of
135
results
‹
1
2
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
›