Datamon.mn цахим хуудас нь судлаач, эрдэмтэн профессор, мэргэжлийн байгууллагууд болон судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын бэлтгэсэн судалгааны нэгдсэн платформ юм. Та манай цахим хуудсаас олон улсын судалгааны арга зүй, статистик, зах зээл, маркетингийн шинжилгээнд суурилсан нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдсэн нарийн судалгааны тайлангуудтай танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй: www.datamon.mn
Сургалтын төвөөс судалгааны ажил удирдан явуулахад шаардлагатай ур чадварууд болох судалгааны ажлыг төлөвлөх, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг ур чадварыг эзэмшүүлэх багц сургалтыг авах боломжтой.
Дэлгэрэнгүй: SICA Academy
Бид хэн бэ? асуултад хариулж үндэстнийхээ давуу болон сул талыг тодорхойлох зорилгоор 2020-2030 оны хооронд цуврал судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 2020 онд Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа, 2021-2022 онд Монголчуудын соёл болон Монгол хүний зан төлөвийг тодорхойлох судалгаа, 2025 онд Монгол Улсын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг давтан хийж олон нийтэд танилцуулаад байна.
Дэлгэрэнгүй: Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа
Дэлгэрэнгүй: Монголчуудын соёл болон Монгол хүний зан төлөвийг тодорхойлох судалгаа 2022
Дэлгэрэнгүй: Монгол улсын нийгмийн үеийн судалгаа 2025