ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн зорилтот орон нутаг болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Баянгол сум, Мандал сум, Номгон тосгон, Түнхэл тосгон болон Хэрх баг
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: Зорилтот орон нутгийн хүүхдүүд, иргэд, орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд, ДЗМОУБ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 60 оролцогчдыг чанарын судалгаанд хамрууллаа.
ХУГАЦАА: 2022.03.11 – 2022.05.31
ЗОРИЛГО: Зүүнхараа ОНХ (Олон нийтийн хөтөлбөр)-ийн хаалтын үнэлгээний зорилго нь 18 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа, төслүүдийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьдралд гарсан үр нөлөөг судлан өөрчлөлтийн онолд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулахад оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хангаж ажилласан. Үүнд:
“Зүүнхараа ОНХ”-ийн хаалтын үнэлгээг гүйцэтгэхэд анхдагч болон хоёрдогч судалгааны аргуудыг хослуулан ашигласан болно. Энэхүү судалгаанд төсөл хөтөлбөрийн үнэлгээний олон улсын аргыг ашиглахын зэрэгцээ “Өөрчлөлтийн онол”-д тулгуурлан төсөл хөтөлбөрийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн болно.