Мэдээ
Мэдээ
Банк бус санхүүгийн салбарын зах зээлийн судалгаа
БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЦОГЦ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Манай байгууллага Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөгжлийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд гүнзгийрүүлэн судалж, банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дотоод орчны үнэлгээ, хэрэглэгч ба өрсөлдөгчийн иж бүрэн судалгаа, стратегийн орчны шинжилгээг цогцоор нь амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь байгууллагуудын стратеги төлөвлөлт, зах зээлд суурилсан шийдвэр гаргалтад бодитой үндэслэл өгөх зорилготой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан болно. Бүтээгдэхүүний судалгаа – зах зээлийн байршуулалт, хэрэглэгчийн ойлголтыг шинжлэх Агуулга Макро орчны судалгаа Микро орчны судалгаа Судалгааны онцлог SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөв, бүтээгдэхүүний судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Макро орчны судалгаа Макро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав. Монгол Улсын макро орчны нөлөөллийн шинжилгээ: Улс төр, эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчин, хууль эрхзүйн хүчин зүйлсийн эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлэв. Дэлхийн банк бус санхүүгийн салбарын чиг хандлага: Эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын зах зээлийн гол үзүүлэлтүүд. Дотоодын банк бус санхүүгийн зах зээлийн эрэлт болон нийлүүлэлт: Банк бус санхүүгийн зах зээлийн төлөв, өсөлт бууралтын чиг хандлага, салбарын гол үзүүлэлтүүдийн шинжилгээ. Эдгээр мэдээлэл нь зах зээл хаашаа чиглэж буйг том зургаар ойлгох, салбарын ирээдүйн төлөвийг бодитой таамаглахад чухал ач холбогдолтой. Микро орчны судалгаа Микро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав. Өрсөлдөгчийн шинжилгээ: Зах зээлд тоглогчдын давуу тал, сул тал, зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөөний стратеги, үнийн бодлого, үйлчилгээний онцлог Хэрэглэгчийн сэтгэл ханамж ба хандлагын судалгаа: Харилцагчдын хэрэгцээ, хандлага, зан төлөв, үйлчилгээнд өгөх үнэлгээ, сайжруулах шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд Байгууллагын дотоод орчны үнэлгээ: Байгууллагын нөхцөл байдлыг зөвхөн тоон үзүүлэлтээр бус, ажилтнуудын санал бодол, дотоод үйл ажиллагааны процессын нарийн үнэлгээнд тулгуурлан дараах чиглэлүүдээр тодорхойлов. Ажилтнуудын үнэлгээг тусгаж өгсөн нь байгууллагын бодит нөхцөл байдлыг олон өнцгөөс, илүү нарийвчлалтай тодорхойлох давуу талыг бий болгосон. Эдгээр дүн шинжилгээ нь байгууллага өөрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегиа шинэчлэх, үйлчилгээгээ илүү чанартай болгох шийдвэр болгох шийдвэр гаргалтад чухал суурь болох боломжийг бүрдүүлдэг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа – шинэ бүтээгдэхүүн, инновацийн шийдлийг турших Судалгааны онцлог Энэхүү цогц судалгаа нь дараах давуу талуудаараа онцлог: Банк бус санхүүгийн салбарын макро болон микро орчныг иж бүрэн хамарсан Зах зээлийн ерөнхий байдалтай уялдуулан байгууллагын дотоод чадамж, боломжийг гүнзгий үнэлсэн Стратегийн түвшний шийдвэр гаргалтад зориулагдсан нотолгоонд суурилсан зөвлөмжүүдтэй Олон улсын арга аргачлалд тулгуурласан Энэхүү судалгаа нь банк бус санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн боломж, эрсдэлийг тэнцвэртэйгээр харуулж, байгууллагуудын стратеги, бизнесийн шийдвэр гаргалтад бодитой үндэслэл болох цогц мэдээллийг бүрдүүлсэн. SICA ХХК Нөхцөл байдлын судалгаа SICA ХХК нь нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн амжилтын магадлалыг бодит өгөгдлөөр баталгаажуулна. Холбоо барих Үнийн санал авах Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
2026.02.25 14:02
0
Биомассын нөөц, ханган нийлүүлэлтийн судалгаа
БИОМАССЫН НӨӨЦ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA ХХК нь 2023 онд JICA олон улсын байгууллагын захиалгаар Монгол Улсын хэмжээнд биомассын нөөц, түүний ханган нийлүүлэлтийн бодит боломжийг тодорхойлох судалгааг гүйцэтгэсэн. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөв, бүтээгдэхүүний судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Энэхүү судалгаа нь сайжруулсан түлш болон эрчим хүчний эх үүсвэрт биомассыг ашиглах боломжийг үнэлэх, түүхий эдийн тогтвортой хангалтыг төлөвлөх, нийлүүлэлтийн гинжин хэлхээний чадамжийг бодит мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход чиглэсэн. Судалгааны хүрээнд биомассын төрөл, нөөцийн хэмжээ, нийлүүлэх боломж, тээвэр логистик, чийгийн хэмжээ зэрэг хүчин зүйлсийг уялдуулан авч үзсэн цогц шинжилгээг хийсэн нь уг судалгааны онцлог юм. Монгол Улсад боломжит биомассын нөөц, түүний бодит ханган нийлүүлэлтийн чадамжийг тодорхойлж, сайжруулсан түлш болон эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг нотолгоонд суурилан үнэлэхэд энэхүү судалгааны зорилго оршино. Судалгааны хүрээнд биомассын үндсэн төрлүүд болох модны үйлдвэрийн үртэс, үхэж унасан хуурай мод, газар тариалангийн үлдэгдэл бүтээгдэхүүн, малын хатаасан аргал хомоолын нөөцийг тодорхойлох, тэдгээрийн байршил, хэмжээ, чанарын үзүүлэлтийг үнэлэх зорилтыг тавьсан. Мөн биомассын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгч, малчин өрхүүдийн нийлүүлэх боломж, техник хэрэгсэл, тээврийн чадамж, зардлын бүтцийг судалж, нийлүүлэлтийн үе шат бүрт тулгарч буй хүндрэл, хязгаарлалтыг тодорхойлох зорилтыг дэвшүүлсэн. Судалгаа нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжсэн бөгөөд ой мод ихтэй болон газар тариалан хөгжсөн аймаг, сумдыг хамруулан биомассын нөөц, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судалсан. Судалгаанд биомасс нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгчид, малчин өрхүүд, мөн холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, аймаг, сум хоорондын ачаа тээврийн жолооч нарыг хамруулж, нийлүүлэлтийн бодит нөхцөл, тээврийн зардал, боломжийг тодорхойлсон. Судалгааны хамрах хүрээнд биомассын төрлүүдийг байршил, улирлын онцлог, тээвэрлэлтийн зайтай уялдуулан авч үзсэн. Энэхүү судалгаа нь тоон болон чанарын судалгааг хослуулсан арга зүйд тулгуурласан. Судалгааны хүрээнд баримт бичгийн шинжилгээ хийж, холбогдох бодлого, тайлан, статистик мэдээллийг нэгтгэн боловсруулсан. Чанарын судалгааны хүрээнд биомасс нийлүүлэх боломжтой оролцогчидтой ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, нийлүүлэлтийн бодит нөхцөл, хүндрэл, боломжийг тодруулсан. Үүнээс гадна талбарын судалгаагаар биомассын дээж цуглуулж, жин, чийгийн хэмжээг тодорхойлсон бөгөөд тээвэрлэлтийн боломж, зардлыг бодит хэмжилтэд тулгуурлан тооцоолсон. Цуглуулсан мэдээллийг нэгтгэн биомассын нөөц, нийлүүлэлтийн боломжийг тооцоолол, харьцуулсан шинжилгээгээр үнэлсэн. Судалгааны үр дүн нь Монгол Улсад биомассыг эрчим хүч, сайжруулсан түлшний түүхий эд болгон ашиглах боломжийг бодит өгөгдөлд тулгуурлан үнэлсэн суурь судалгаа болсон. Биомассын төрөл тус бүрийн нөөц, нийлүүлэлтийн боломж, логистикийн хязгаарлалтыг тодорхойлсноор түүхий эдийн тогтвортой хангалтыг төлөвлөх, бүсчилсэн нийлүүлэлтийн загвар боловсруулах, бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ энэхүү судалгаа нь байгаль орчны нөөцийг зохистой ашиглах, орон нутгийн эдийн засгийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлийн бодлогын шийдвэр гаргалтад ашиглах стратегийн ач холбогдолтой мэдээллийн сан болж өгсөн юм.
2026.02.09 16:47
0
Нөхцөл байдлын судалгаа
БАРИЛГЫН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЦОГЦ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Манай байгууллага Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөгжлийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд гүнзгийрүүлэн судалж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дотоод орчны үнэлгээ, хэрэглэгч ба өрсөлдөгчийн иж бүрэн судалгаа, стратегийн орчны шинжилгээг цогцоор нь амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь байгууллагуудын стратеги төлөвлөлт, зах зээлд суурилсан шийдвэр гаргалтад бодитой үндэслэл өгөх зорилготой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан болно. Бүтээгдэхүүний судалгаа – зах зээлийн байршуулалт, хэрэглэгчийн ойлголтыг шинжлэх Агуулга Макро орчны судалгаа Микро орчны судалгаа Судалгааны онцлог SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөв, бүтээгдэхүүний судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Макро орчны судалгаа Барилгын салбарын нийтлэг орчныг том зургаар харах үүднээс дараах гол сэдвүүдийг гүнзгийрүүлэн шинжиллээ. Монгол Улсын макро орчны нөлөөллийн шинжилгээ:Улс төр, эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчин, хууль эрхзүйн хүчин зүйлсийн эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлэв. Дэлхийн барилгын салбарын чиг хандлага:Эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын зах зээлийн гол үзүүлэлтүүд. Дотоодын барилгын зах зээлийн эрэлт болон нийлүүлэлт:Барилгын зах зээлийн төлөв, өсөлт бууралтын чиг хандлага, салбарын гол үзүүлэлтүүдийн шинжилгээ. Эдгээр мэдээлэл нь зах зээл хаашаа чиглэж буйг том зургаар ойлгох, салбарын ирээдүйн төлөвийг бодитой таамаглахад чухал ач холбогдолтой. Микро орчны судалгаа Макро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав. Өрсөлдөгчийн шинжилгээ: Зах зээлд тоглогчдын давуу тал, сул тал, зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөөний стратеги, үнийн бодлого, үйлчилгээний онцлог Хэрэглэгчийн сэтгэл ханамж ба хандлагын судалгаа: Харилцагчдын хэрэгцээ, хандлага, зан төлөв, үйлчилгээнд өгөх үнэлгээ, сайжруулах шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд Байгууллагын дотоод орчны үнэлгээ: Байгууллагын нөхцөл байдлыг зөвхөн тоон үзүүлэлтээр бус, ажилтнуудын санал бодол, дотоод үйл ажиллагааны процессын нарийн үнэлгээнд тулгуурлан дараах чиглэлүүдээр тодорхойлов. Ажилтнуудын үнэлгээг тусгаж өгсөн нь байгууллагын бодит нөхцөл байдлыг олон өнцгөөс, илүү нарийвчлалтай тодорхойлох давуу талыг бий болгосон. Эдгээр дүн шинжилгээ нь байгууллага өөрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегиа шинэчлэх, үйлчилгээгээ илүү чанартай болгох шийдвэр гаргалтад чухал суурь болох боломжийг бүрдүүлдэг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа – шинэ бүтээгдэхүүн, инновацийн шийдлийг турших Судалгааны онцлог Энэхүү цогц судалгаа нь дараах давуу талуудаараа онцлог: Барилгын салбарын макро болон микро орчныг иж бүрэн хамарсан Зах зээлийн ерөнхий байдалтай уялдуулан байгууллагын дотоод чадамж, боломжийг гүнзгий үнэлсэн Стратегийн түвшний шийдвэр гаргалтад зориулагдсан нотолгоонд суурилсан зөвлөмжүүдтэй Олон улсын арга аргачлалд тулгуурласан Энэхүү судалгаа нь барилгын салбарын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн боломж, эрсдэлийг тэнцвэртэйгээр харуулж, байгууллагуудын стратеги, бизнесийн шийдвэр гаргалтад бодитой үндэслэл болох цогц мэдээллийг бүрдүүлсэн. SICA ХХК Нөхцөл байдлын судалгаа SICA ХХК нь нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн амжилтын магадлалыг бодит өгөгдлөөр баталгаажуулна. Холбоо барих Үнийн санал авах Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
2026.02.02 16:27
0
Нийгмийн судалгаа гэж юу вэ?
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Зорилго, ач холбогдол, арга зүй Нийгмийн судалгаа нь нийгэмд болж буй өөрчлөлт, асуудал, хэрэгцээ, хандлагын талаар мэдээлэл цуглуулж, боловсруулж, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах системтэй процесс юм. Нийгмийн амьдралыг ойлгож, шийдвэрээ өгөгдөлд тулгуурлахын тулд хийгддэг энэхүү судалгаа нь зөвхөн хүмүүсийн тоо толгой бус: амьдралын хэв маяг, орлого, боловсрол, ажил эрхлэлт, үйлчилгээний хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хотжилт зэрэг өргөн хүрээг хамардаг. Агуулга Нийгмийн судалгаа гэж юу вэ? Яагаад нийгмийн судалгаа хэрэгтэй вэ? Нийгмийн судалгаа юуг хамарч судалдаг вэ? Нийгмийн судалгаа хэрхэн хийгддэг вэ? Нийгмийн судалгааны үр дүн юунд хэрэглэгддэг вэ? Яагаад SICA ХХК-аар нийгмийн судалгаагаа хийлгэх вэ? Хамтран ажиллах санал Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгаа гэдэг нь нийгэмд болж буй өөрчлөлт, асуудал, хэрэгцээ, хандлагын талаар мэдээлэл: цуглуулах боловсруулах шинжлэх дүгнэлт гаргах системтэй, шинжлэх ухааны арга зүйтэй процесс юм. Энгийнээр хэлбэл: юу болж байгааг тогтоох яагаад ийм байгааг ойлгох цаашид яах ёстойг тодруулах зорилготой. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Яагаад нийгмийн судалгаа хэрэгтэй вэ? Нийгмийн судалгааны хэрэгцээг дараах үндсэн шаардлага тодорхойлдог. бодлогыг мэдрэмжээр биш өгөгдлөөр гаргах хүмүүсийн бодит хэрэгцээг ойлгох буруу төсөөллийг залруулах хөрөнгө, нөөцийг зөв төлөвлөх ямар төсөл, хөтөлбөр үнэхээр хэрэгтэйг тогтоох Жишээлбэл нийгмийн судалгаа дараах асуултад хариулна: ядуурал яг хэдэн хувьд байна вэ? аль бүлэг илүү эмзэг байна вэ? үйлчилгээ үнэхээр хүрч байна уу? залуучуудын ажилгүйдлийн шалтгаан юу вэ? шилжилт хөдөлгөөн аймаг бүрт ямар нөлөө үзүүлж байна вэ? Нийгмийн судалгаа юуг хамарч судалдаг вэ? Нийгмийн судалгаа дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг. хүн ам зүй өрхийн амьжиргаа, орлого ядуурал, тэгш бус байдал боловсрол, хөдөлмөр эрхлэлт нийгмийн үйлчилгээний хүртээмж эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглээ шилжилт хөдөлгөөн, хотжилт залуучууд, хүүхэд, өндөр настны асуудал жендэрийн тэгш байдал нийгмийн хандлага, үнэт зүйл Ингэснээр “бид ингэж байх шиг байна” гэдэг таамгаас “бид бодит байдал дээр ингэж байна” гэсэн түвшинд шилжинэ. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Нийгмийн судалгаа хэрхэн хийгддэг вэ? Нийгмийн судалгаа дараах үндсэн алхмаар хийгдэнэ. судлах асуудлаа тодорхойлох түүвэр ба хамрах хүрээг тогтоох асуулга, ярилцлагын төлөвлөгөө боловсруулах өгөгдөл цуглуулах өгөгдлийг боловсруулах, статистик шинжилгээ хийх дүгнэлт, зөвлөмж гаргах Өөрөөр хэлбэл, асуулга аваад дуусдаггүй. Өгөгдлийг утгатай дүгнэлт болгон хөрвүүлж бодлого шийдвэрт ашиглах нь гол үнэ цэн юм. Нийгмийн судалгааны үр дүн юунд хэрэглэгддэг вэ? төрийн бодлого боловсруулах орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө гаргах төсөл, хөтөлбөр боловсруулах донор байгууллагын шаардлагыг хангах хөрөнгө оруулалтын үндэслэл боловсруулах эмзэг бүлгийг тодорхойлох үйлчилгээний хүртээмж, чанарыг үнэлэх Өнөө үед суурь судалгаагүй төсөл ховор болсон нь ч үүнтэй холбоотой. Яагаад SICA ХХК-аар нийгмийн судалгаагаа хийлгэх вэ? SICA ХХК дараах төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг. нийгмийн судалгаа үнэлгээ мониторинг дата шинжилгээ Манай давуу тал: шинжлэх ухааны арга зүй ашигладаг бодлого хэрэгжүүлэгч байгууллагын хэлээр тайлан боловсруулдаг тоон дүнгээс гадна ойлгомжтой дүгнэлт, зөвлөмж гаргадаг төслийн шаардлагад нийцүүлэн аргачлалын өөрчлөлт хийх боломжтой Товчхондоо: судалгааны үр дүн шууд ашиглагдахуйц байдлаар хүрдэг. Хамтран ажиллах санал Хэрэв танай байгууллага дараах төрлийн судалгаа хийлгэх шаардлагатай бол бидэнтэй хамтран ажиллах боломжтой. нийгмийн суурь судалгаа хэрэгцээ ба эрсдэлийн үнэлгээ төслийн нөлөөллийн үнэлгээ түүвэр судалгаа чанарын судалгаа Таны зорилго, нөхцөл байдалд тохируулсан аргачлал боловсруулж, үр дүнг тайлан, дата анализ, бодлогын зөвлөмжийн хамт хүргэнэ. Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа Байгууллагын судалгаа Бүтээгдэхүүний судалгаа
2026.01.29 10:56
0
Эрүүл мэндийн судалгаа
Эрүүл мэндийн судалгаа гэж юу вэ? Зорилго, ач холбогдол, арга зүй Эрүүл мэндийн судалгаа гэж юу вэ?:Эрүүл мэндийн салбар бол хүн амын амьдралын чанар, нийгмийн хөгжил, эдийн засгийн үр бүтээмжид шууд нөлөөлдөг стратегийн салбар. Хүн амын өвчлөл, эрсдэлт хүчин зүйл, үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн зан үйл зэрэг мэдээллийг бодитой тодорхойлж байж үр дүнтэй бодлого, төсөл, хөрөнгө оруулалт төлөвлөх боломжтой. Энэ утгаараа эрүүл мэндийн судалгаа нь тоо баримтыг нэгтгэхээс гадна шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах гол хэрэгсэл болж байна. Агуулга Эрүүл мэндийн судалгаа гэж юу вэ? Эрүүл мэндийн судалгааны чиглэлүүд Эрүүл мэндийн судалгааны зорилго Судалгаанд ашиглагдах арга зүй Эрүүл мэндийн судалгааны үр дүн хэрхэн ашиглагддаг вэ? Хэнд зориулагдсан үйлчилгээ вэ? Дүгнэлт ба хамтын ажиллагааны боломж Эрүүл мэндийн судалгаа гэж юу вэ? Эрүүл мэндийн судалгаа нь хүн ам, тодорхой бүлэг, байгууллага, үйлчилгээний тогтолцоонд хамаарах эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг: цуглуулах шинжлэх харьцуулах үнэлэх процесс юм. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Эрүүл мэндийн судалгааны үндсэн чиглэлүүд Судалгаа дараах чиглэлээр явагдаж болно. өвчлөл, тархвар судлал зан үйлийн болон амьдралын хэв маягийн судалгаа эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарын үнэлгээ эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн нөлөөллийн үнэлгээ эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ төсөл, хөтөлбөрийн суурь болон төгсгөлийн судалгаа Үр дүн нь энгийн тайлбар бус, өгөгдөлд суурилсан дүгнэлт ба шийдвэрийн санал байдлаар гардаг. Эрүүл мэндийн судалгааны зорилго Эрүүл мэндийн судалгааны үндсэн зорилго нь: хүн амын эрүүл мэндийн бодит байдал тодорхойлох эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх тулгамдсан асуудлыг баримтаар тогтоох төсөл, бодлогын нөлөөллийг үнэлэх нөөц, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх Энэ нь төрийн байгууллага, эмнэлгийн байгууллага, олон улсын төсөл, хувийн эрүүл мэндийн төвүүдэд адил хэрэгцээтэй байдаг. Судалгаанд ашиглагдах арга зүй Эрүүл мэндийн судалгааг дараах аргуудын хослолоор хэрэгжүүлдэг. асуулгын судалгаа гүнзгийрүүлсэн ярилцлага фокус бүлгийн ярилцлага байгууллагын мэдээллийн дата шинжилгээ эмнэлзүйн баримт бичгийн хоёрдогч мэдээллийн шинжилгээ статистик болон аналитик боловсруулалт Ингэснээр зөвхөн тоо баримт бус, шалтгаан–үр дагаврын холбоог илүү тодорхой харуулах боломжтой болдог. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Эрүүл мэндийн судалгааны үр дүн хэрхэн ашиглагддаг вэ? Судалгааны тайлан, дүн шинжилгээг дараах хэлбэрээр ашиглаж болно. эрүүл мэндийн бодлого боловсруулах төсөл, хөтөлбөр боловсруулах үйлчилгээний чанарыг сайжруулах төлөвлөгөө гаргах эрсдэлийн үнэлгээ хийх нийгмийн эрүүл мэндийн сургалт, мэдээллийн агуулгыг сайжруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын үндэслэл боловсруулах Өгөгдөл, дүн шинжилгээний тогтолцоотой байгууллагын шийдвэр субъектив таамгаас илүү үр дүнтэй байдаг. Хэнд зориулагдсан үйлчилгээ вэ? Эрүүл мэндийн судалгаа дараах байгууллагад онцгой хэрэгцээтэй. төрийн байгууллага эмнэлгийн байгууллага хувийн эмнэлэг, клиник эрүүл мэндийн төв, поликлиник олон улсын төсөл, хөтөлбөр боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага Судалгааны хүрээ, аргачлал нь захиалагчийн зорилгоос хамааран тусгайлан боловсруулагддаг. Дүгнэлт ба хамтын ажиллагааны боломж Эрүүл мэндийн салбарын амжилт нь зөвхөн эмчилгээ, үйлчилгээний чанараар хязгаарлагдахгүй. Бодит өгөгдөлд суурилсан судалгаа, үнэлгээ нь: зөв бодлого боловсруулах зөв нөөц хуваарилах зөв шийдвэр гаргах үндэс болдог. Хэрэв танай байгууллага эрүүл мэндийн судалгаа, үнэлгээ хийх, дата цуглуулах, дүн шинжилгээ боловсруулах шаардлагатай байгаа бол хамтран ажиллах боломж нээлттэй байна. Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа Байгууллагын судалгаа Бүтээгдэхүүний судалгаа
2026.01.21 10:55
0
Агаарын бохирдол судалгаа
Агаарын бохирдол судалгаа – Эрсдэлийг тооцсон шийдэл, нотолгоонд суурилсан менежмент Агаарын бохирдол судалгаа: Агаарын бохирдол нь хотжих үйл явц, үйлдвэрлэл, авто тээвэр, дулаан үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн эрчимжиж байгаа Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг. Агаарын чанар муудах нь зөвхөн байгаль орчны асуудал биш, эдийн засгийн бүтээмж, эрүүл мэндийн зардал, бизнесийн нэр хүнд, олон улсын хөрөнгө оруулалтын үнэлгээнд шууд нөлөөлдөг стратегийн эрсдэл юм. Энэ нөхцөлд агаарын бохирдол судалгаа нь зөвхөн тоон мэдээлэл цуглуулах процесс биш, харин байгууллага, төсөл, хот байгуулалт, уул уурхай, үйлдвэрлэлийн бодит нөлөөллийг тодорхойлж, шийдвэр гаргалтад баримтлах шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо болдог. SICA ХХК нь судалгаа, мониторинг, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багтай бөгөөд байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн, хэрэгжихүйц шийдлийг санал болгодог. Агуулга Агаарын бохирдол судалгаа гэж юу вэ? Судалгаанд хамрагдах гол бохирдуулагч бодисууд Яагаад агаарын бохирдол судалгаа зайлшгүй шаардлагатай вэ? Агаарын бохирдлын эх үүсвэрийг тогтоохын ач холбогдол SICA ХХК ямар судалгаа хийдэг вэ? Судалгааны үр дүн ямар үнэ цэн авчирдаг вэ? Яагаад агаарын бохирдлын судалгаагаа SICA ХХК-д даатгах вэ? Танд тохирсон үйлчилгээ Дүгнэлт Агаарын бохирдол судалгаа гэж юу вэ? Агаарын бохирдол судалгаа нь тухайн бүс нутаг, үйлдвэр, төсөл, хот суурин газар дахь агаарын чанарыг үнэлэх, бохирдуулагч бодисын эх үүсвэр, тархалт, эрсдэл, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судлах системтэй процесс юм. Судалгааны гол зорилго нь: бодит байдал дээрх агаарын чанарын үзүүлэлтийг тодорхойлох стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх эрсдэлийн гол эх үүсвэрийг илрүүлэх бууруулах арга хэмжээний хувилбар боловсруулах төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргалтыг мэдээллээр хангах SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Судалгаанд хамрагдах гол бохирдуулагч бодисууд Агаарын бохирдлын судалгаанд голчлон дараах бохирдуулагчдыг хэмжиж, үнэлдэг. PM2.5 ба PM10 тоосонцор Азотын давхар исэл (NO2) Хүхрийн давхар исэл (SO2) Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) Нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) Дэгдэмхий органик нэгдлүүд (VOC) Утаа, тортог, үйлдвэрийн хийн хаягдал Эдгээр үзүүлэлт бүр нь төслийн эрсдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, оршин суугчдын эрүүл мэнд, орчны нөлөөллийн үнэлгээтэй шууд холбоотой. Яагаад агаарын бохирдол судалгаа зайлшгүй шаардлагатай вэ? Агаарын бохирдол судалгаа дараах түвшинд чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шаардлага биелүүлэх Стандарт, журмын нийцэл хангах Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шалгуурыг давах Орон нутгийн иргэдийн эрсдэлийг тодорхойлох Бизнесийн нэр хүнд, нийгмийн хариуцлагыг хамгаалах Үүнээс гадна олон улсын байгууллага, банк, санхүүжилтийн эх үүсвэрүүд ойрын жилүүдэд ESG, EHS, Environment and Social safeguard-ын шаардлагыг өндөрсгөж байгаа тул бодит мэдээлэлд суурилсан судалгаа зайлшгүй шаардлагатай болж байна. Агаарын бохирдлын эх үүсвэрийг тогтоохын ач холбогдол Зөвхөн хэмжилтийн дүн хангалттай биш. Гол үр дүн нь: бохирдлын эх үүсвэрийг нарийвчлан тогтоох хувь хэмжээний нөлөөллийг ялган ангилах бууруулах боломжтой арга хэмжээний зардал–үр ашгийн тооцоо хийх Тухайлбал дараах эх үүсвэрүүдийг оношилж, хувь хэмжээний нөлөөг нь тогтооно. нүүрс, түлшний шаталт авто машины ялгаралт барилга, замын тоосжилт үйлдвэрлэл, уурхай био түлш, ахуйн хэрэглээ SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах SICA ХХК ямар судалгаа хийдэг вэ? SICA ХХК дараах чиглэлээр агаарын бохирдлын судалгаа явуулдаг. хот суурин газрын агаарын чанарын иж бүрэн судалгаа үйлдвэр, уурхайн бүсийн бохирдлын тархалтын үнэлгээ барилга, дэд бүтцийн төслийн өмнөх ба дараах харьцуулалтын судалгаа сургуулийн орчны агаарын чанарын судалгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын орчны агаарт хийдэг хэмжилт орчны нөлөөллийн шалгуур үзүүлэлтийн мониторинг Бид судалгааг олон улсын аргачлал, үндэсний стандартуудын дагуу хэрэгжүүлж, тайлан, дүн шинжилгээг захиалагчийн шийдвэр гаргалтад шууд ашиглахуйц түвшинд боловсруулж өгдөг. Судалгааны үр дүн ямар үнэ цэн авчирдаг вэ? Агаарын бохирдлын судалгаа нь дараах бодитой шийдвэр гаргалтад тусална. стандарт зөрчлийн эрсдэлийг эрт илрүүлэх торгууль, хяналтын байгууллагын дарамтаас урьдчилан сэргийлэх ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах компанийн нийгмийн хариуцлагын тайланг мэдээллээр баталгаажуулах бизнесийн төлөвлөлт, өргөтгөл, шинэ төслийг зөв үндэслэлтэй болгох Үр дүн нь зөвхөн тоон хэмжилт биш, харин хэрэгжих боломжтой зөвлөмж, менежментийн төлөвлөгөө байдаг нь SICA ХХК-ийн онцлог юм. Яагаад агаарын бохирдлын судалгаагаа SICA ХХК-д даатгах вэ? SICA ХХК-ийн давуу талууд: туршлагатай судлаач, зөвлөх баг олон улсын аргачлал ашигладаг бодит, хараат бус үнэлгээ өгдөг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай ажилласан туршлага судалгааны үр дүнг бизнесийн шийдвэрийн хэлбэрт хөрвүүлдэг зөвхөн тайлан биш, шийдэл санал болгодог SICA ХХК-ийн судалгаа нь зөвхөн “өгөгдөл” биш, харин удирдлагын түвшний стратегийн баримт бичиг болж чаддаг. Танд тохирсон үйлчилгээ Доорх байгууллагуудад зориулсан тусгай багц судалгаа санал болгодог. уул уурхайн компани үйлдвэр, хүнсний боловсруулах нэгж барилга, дэд бүтцийн төсөл сургууль, цэцэрлэг, эмнэлэг худалдааны төв, агуулах төрийн болон төрийн бус байгууллага Таны салбар, хэрэгцээнд тохируулан аргачлал, хамрах хүрээг боловсруулна. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Дүгнэлт Агаарын бохирдол судалгаа нь зөвхөн шаардлагын дагуу хийдэг “албан үүрэг” бус, байгууллагын нэр хүнд, эрсдэлийн менежмент, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хамгаалах стратегийн алхам юм. Хэрэв та өөрийн байршил, төсөл, компанийн үйл ажиллагааны агаарын нөлөөллийг бодитой хэмжих, үнэлэх, бууруулах шийдлийг хайж байгаа бол мэргэжлийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлэх нь хамгийн зөв сонголт. Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа Байгууллагын судалгаа Бүтээгдэхүүний судалгаа
2026.01.19 10:56
0
Фокус бүлгийн ярилцлага
Фокус бүлгийн ярилцлага гэж юу вэ? Хэрэглэгчийн бодит ойлголт, сэтгэлгээ, шийдвэр гаргалтыг “гүнээс нь” мэдэх судалгааны арга Фокус бүлгийн ярилцлага (Focus Group Discussion) нь тодорхой сэдвийн хүрээнд 6–10 оролцогчийг нэг дор цуглуулж, чиглүүлэгч (moderator)-ийн удирдлага дор чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх замаар мэдээлэл цуглуулах чанарын судалгааны (qualitative research) арга юм. Энэ арга нь “тоо” гэхээсээ илүү хүмүүсийн бодол, мэдрэмж, хандлага, шийдвэр гаргалтын шалтгаан зэрэг яагаад? гэсэн асуултад хариу өгдгөөрөө онцлог. Агуулга Фокус бүлгийн ярилцлагын гол зорилго Фокус бүлгийн ярилцлагын давуу тал Фокус бүлгийн ярилцлагын сул тал Дүгнэлт Фокус бүлгийн ярилцлагын гол зорилго Фокус бүлэг нь дараах зорилгуудад хамгийн үр дүнтэй ашиглагддаг: ✅ Хэрэглэгчийн хэрэгцээ, асуудлыг ойлгох Ямар асуудал тулгарч байна вэ? Яагаад одоогийн бүтээгдэхүүн/үйлчилгээ хангалтгүй байна вэ? ✅ Шийдвэр гаргалтын “яагаад”-ыг илрүүлэх Ямар хүчин зүйл худалдан авалтад нөлөөлдөг вэ? Үнэ чухал уу, чанар уу, брэнд үү? ✅ Брэндийн байр суурь, ойлголтыг хэмжих Хүмүүс таны байгууллагыг яаж ойлгож байна вэ? Итгэл төрүүлж байна уу, эсвэл эргэлзээ байна уу? ✅ Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа баталгаажуулах Зах зээлд тохирох эсэх Нэр, савлагаа, онцлог, үнэ, давуу талыг шалгах ✅ Сурталчилгаа, контент, мессеж тест хийх Ямар мессеж хүчтэй нөлөөлж байна вэ? Ямар үг хэллэг хүмүүсийн итгэлийг авч байна вэ? SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Фокус бүлгийн ярилцлагын давуу тал Фокус бүлэг нь бусад судалгааны аргуудаас дараах давуу талтай: 1) Гүнзгий ойлголт өгдөг - Хүмүүсийн сэтгэл зүй, бодит шалтгаан, итгэл үнэмшил зэрэг “гүн” мэдээллийг гаргаж ирдэг. 2) Шинэ санаа, санаачилга төрүүлдэг - Оролцогчид хоорондоо ярилцах үед шинэ өнцөг, санаа, асуудлууд гарч ирдэг. 3) Хурдан хугацаанд олон мэдээлэл цуглуулна - 1 удаагийн ярилцлагаар олон хүний санал, хандлагыг зэрэг сонсох боломжтой. 4) Тоон судалгааг хүчтэй дэмждэг - Фокус бүлэг нь тоон судалгааны өмнө эсвэл дараа ашиглагдаж, асуулга боловсруулах, үр дүнг тайлбарлахад маш хэрэгтэй. Фокус бүлгийн ярилцлагын сул тал (анхаарах зүйлс) Ямар ч арга төгс биш. Фокус бүлгийн үед дараах эрсдэл гарч болно: Оролцогчдын нөлөөлөл - Нэг хүн их яриад бусдын санааг “дагуулчих” магадлалтай. Бүх зах зээлийг төлөөлөхгүй - Фокус бүлэг нь чанарын арга тул гарсан үр дүнг бүх хүн амд 100% дүгнэх боломжгүй. Чиглүүлэгчийн ур чадвар маш чухал - Мэргэжлийн moderator байхгүй бол мэдээлэл “гүн” гарахгүй, яриа тарамдана. Дүгнэлт Фокус бүлгийн ярилцлага бол хэрэглэгчийн “тоо”-ноос илүү бодол, шалтгаан, үнэт зүйл, шийдвэрийн логик-ийг ойлгох хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хэрэв та бүтээгдэхүүн/үйлчилгээгээ зөв хөгжүүлэх, хэрэглэгчийн бодит хэрэгцээг оновчтой барих, зах зээлд хүчтэй байр суурь эзлэхийг хүсвэл фокус бүлгийн ярилцлага нь хамгийн үнэ цэнтэй судалгааны хөрөнгө оруулалт болж чадна. Манай судалгааны компани фокус бүлгийн ярилцлагыг 10+ жилийн туршлагатайгаар мэргэжлийн түвшинд зохион байгуулж ирсэн. Бидэнд: ✅ Мэргэшсэн модераторууд ✅ Фокус бүлгийн тусгай өрөө ✅ Хяналтын өрөө (ажиглалт, бодит цагийн хяналт) ✅ Бичлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж байгаа нь таны судалгааг илүү найдвартай, илүү бодит, илүү үр дүнтэй болгоно. Та хэрэглэгчийн “яагаад?” гэдэг асуултын хариуг олж, шийдвэрээ илүү оновчтой гаргаарай.
2026.01.16 15:46
0
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгаа
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгаа Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгаа Агуулга Өсвөр насны сэтгэл зүйн судалгаа – Танилцуулга Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгааны зорилго Судалгаанд ашиглагддаг үндсэн арга зүй Судалгааны үр дүн юунд ашиглагддаг вэ? Судалгаанд хамрагдах бүлгүүд Дүгнэлт ба хамтын ажиллагааны боломж 1. Танилцуулга Өсвөр нас бол хувь хүний төлөвшлийн хамгийн эрчимтэй өөрчлөгддөг үе шат. Энэ хугацаанд хүүхдийн сэтгэл хөдлөл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, суралцах идэвх, үе тэнгийн харилцаа, цахим орчны хэрэглээ зэрэг олон хүчин зүйл зэрэгцэн нөлөөлдөг. Тиймээс өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн төлөв байдлыг зөв ойлгож, тэднийг чиглэсэн аливаа төсөл, хөтөлбөр, сургуулийн орчны зохион байгуулалт, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө бодит өгөгдөлд суурилсан өсвөр насны сэтгэл зүйн судалгаа хийх шаардлага зайлшгүй хэрэгтэй. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах 2. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгааны зорилго Энэ төрлийн судалгаа нь өсвөр насныхны дараах гол үзүүлэлтүүдтэй холбоотой мэдээллийг тогтсон арга зүйгээр цуглуулж, дүн шинжилгээ хийхэд чиглэдэг. Үүнд: стресс, түгшүүрийн түвшин суралцах урам зориг, идэвх үе тэнгийн харилцаа, гадуурхалт гэр бүлийн дэмжлэгийн мэдрэмж сургуулийн орчны нөлөөлөл цахим хэрэглээний нөлөө өөрийгөө үнэлэх үнэлэмж Эцсийн зорилго нь зөвхөн хувь хүн дээр шууд үйлчилгээ үзүүлэх бус, харин: бодлого боловсруулах хөтөлбөр төлөвлөх байгууллагын менежментийг төлөвшүүлэх шийдвэр гаргах түвшинд өгөгдөл нийлүүлэх юм. Ингэснээр өсвөр насны сэтгэл зүйн судалгаа нь боловсрол, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтын суурь мэдээлэл болж өгдөг. 3. Судалгаанд ашиглагддаг үндсэн арга зүй Судалгааны агуулга, зорилгоос хамаарч дараах аргуудыг хослуулан ашигладаг. Энэ нь тоон ба чанарын өгөгдлийг нэгтгэсэн иж бүрэн сэтгэл зүйн судалгаа болох нөхцөлийг бүрдүүлдэг: асуулгын судалгаа фокус бүлгийн ярилцлага гүнзгий ярилцлага сургуулийн орчны үнэлгээ тоон ба чанарын өгөгдлийн статистик шинжилгээ Ингэснээр зөвхөн нэг хэмжүүр бус, олон өнцгийн мэдээллийг нэгтгэж дүгнэлт гаргах боломж бүрддэг. Судалгааны арга зүй нь шинжлэх ухааны үндэслэлтэй, давтагдах боломжтой, нотолгоонд суурилсан байх нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгааны чанарыг тодорхойлдог. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах 4. Энэ судалгааны үр дүн юунд ашиглагддаг вэ Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгааны үр дүнг боловсрол, нийгмийн бодлого, хүүхэд хамгааллын олон түвшний ажилд шууд ашиглах боломжтой. Тухайлбал: сургуулийн орчныг сайжруулах төлөвлөгөө боловсруулах хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх боловсрол, залуучуудын хөтөлбөр төлөвлөх төслийн суурь болон төгсгөлийн үнэлгээ хийх бодлого боловсруулагчдыг өгөгдлөөр хангах Үр дүн нь зөвхөн нэг удаагийн тайлан бус, харин шийдвэр гаргалтад ашиглахуйц дүн шинжилгээ, чиглүүлэх санал, эрсдэлийн зураглал, сайжруулалтын зөвлөмжийн хамт хүргэгддэг. 5. Судалгааны хүрээнд хамрах бүлгүүд Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн судалгаа нь орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс хамааран олон төрлийн бүлгийг хамарч болно. Үүнд: ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хувийн сургуулийн сурагчид сургалтын төвд хамрагдаж буй өсвөр насныхан орон нутгийн болон хотын сургуулийн хүүхэд янз бүрийн нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй бүлгүүд Хамрах хүрээ, аргачлал нь захиалагч байгууллагын зорилго, судалгааны асуултад тулгуурлан тусгайлсан байдлаар боловсруулагддаг. Ингэснээр тухайн байгууллага, салбарын онцлогт тохирсон сэтгэл зүйн судалгаа хийж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжтой болдог. 6. Дүгнэлт ба хамтын ажиллагааны боломж Өсвөр насны үеийн сэтгэл зүйн байдал нь зөвхөн тухайн хүүхдийн асуудал биш, боловсролын чанар, гэр бүлийн уур амьсгал, нийгмийн хөгжлийн чухал үзүүлэлт юм. Тиймээс өсвөр насны сэтгэл зүйн судалгаа, үнэлгээ хийх нь: бодит нөхцөл байдлыг тодорхойлох тулгамдсан асуудлыг оношлох цаашдын бодлого, хөтөлбөрийг зөв төлөвлөх үндсэн суурь болдог. Хэрэв танай байгууллага өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн төлөвтэй холбоотой судалгаа, үнэлгээ хийх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол мэргэжлийн багтай хамтран ажиллах боломж нээлттэй. Төстэй мэдээлэл: Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн судалгаа Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа Байгууллагын судалгаа Бүтээгдэхүүний судалгаа
2026.01.07 10:56
0
Social Research Website in Mongolia
Social Research Website in Mongolia Social Research Website in Mongolia This article introduces key social research websites in Mongolia and highlights why SICA.mn stands out as a practical, decision-oriented social research platform. From comprehensive surveys and impact evaluations to academic journals and government data, these websites provide valuable insights into Mongolia’s social landscape. Table of Contents 1. SICA.mn – Comprehensive social research platform 2. IRIM.mn – Independent research institute 3. MongoliaJOL.info – Academic journal repository 4. Institute for Population, Labour and Social Protection 5. ACMS – Mongolian studies research center 6. Why SICA.mn stands out among social research websites in Mongolia 1. SICA.mn – Comprehensive social research platform SICA LLC (SICA.mn) is a specialized social research, evaluation, and monitoring agency in Mongolia. It explains complex social phenomena using quantitative data, statistics, and qualitative research methods, and translates findings into language that policy-makers and managers can directly use. Key strengths of SICA.mn include: Conducts end-to-end baseline studies, needs assessments, and impact evaluations. Delivers research findings in a management and decision-making friendly format. Provides not only numbers, but clear conclusions and practical recommendations. Produces reports that can be used as inputs to project design and policy documents. Has extensive experience working with government, private sector, and international organizations. What truly differentiates SICA.mn from many other social research websites in Mongolia is that its outputs are not just “reports”. Research results are structured as strategic decision documents that can be used at the executive level. For this reason, SICA.mn can confidently be considered one of the core, practice-oriented social research platforms in Mongolia. 2. IRIM.mn – Independent research institute IRIM (Independent Research Institute of Mongolia) is an independent organization that focuses on monitoring, evaluation, social research, and policy analysis. It implements various projects related to well-being, governance, transparency, and social development. Main areas of work: Monitoring and evaluation of development projects and programmes Social policy research and governance studies Training and capacity building based on research and evidence SICA LLC SICA LLC RESEARCHCONSULTING COMPANY We analyze Mongolian and international market structure, supply and demand, competition, and consumer behavior to help you build a data-driven business strategy. Contact Us Request a Quote 3. MongoliaJOL.info – Academic journal repository Mongolia Journals Online (MongoliaJOL.info) is a portal that aggregates Mongolian academic journals in one place. It hosts peer-reviewed articles across multiple disciplines, including social sciences, education, sociology, economics, and humanities. How this site is useful for social research: Access to academic articles related to social research in Mongolia. Source of theoretical background and literature review for research projects. One-stop platform to browse publications by Mongolian scholars and researchers. 4. Institute for Population, Labour and Social Protection The Institute for Population, Labour and Social Protection is a government-affiliated research body in Mongolia. It focuses on demography, employment, and social protection, supporting policy formulation with official data and analytical reports. Core functions: Conducts official social and labour research and surveys. Provides policy evaluations and impact assessments. Supplies evidence and datasets for government decision-making. SICA LLC SICA LLC RESEARCHCONSULTING COMPANY We analyze Mongolian and international market structure, supply and demand, competition, and consumer behavior to help you build a data-driven business strategy. Contact Us Request a Quote 5. ACMS – Mongolian studies research center The American Center for Mongolian Studies (ACMS) is based in the United States but maintains a rich collection of research resources related to Mongolia. It covers social sciences, history, culture, politics, and anthropology. While ACMS is broader than purely social policy research, it is a valuable source for Mongolian studies, qualitative research, and background materials relevant to social research projects. 6. Why SICA.mn stands out among social research websites in Mongolia There are several organizations and websites that conduct or host social research in Mongolia. However, SICA.mn stands out for several reasons: It focuses strongly on practical and applied research, not just academic output. Reports are written in a way that is directly usable for policy-makers and decision-makers. SICA integrates data, analytics, and clear recommendations into a unified service package. Research outputs are designed to feed into strategic and operational decisions at the organizational level. For organizations looking for social research in Mongolia that can inform real-world action, support funding proposals, and strengthen policy or programme design, SICA.mn is one of the most reliable and practice-oriented platforms to consider. Related information: Customer research Market research Organizational research Product research Topical research Baseline research Policy research Public opinion research Census research Political research
2026.01.05 10:57
0