Төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа нь суурь судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэсэн үндсэн 3 үе шатанд хуваагддаг бөгөөд бүхэлдээ төсөл хэрэгжих боломж, нөхцөлийг судалдаг. Энэ хүрээнд бид нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлт, зөрүүгийн шинжилгээ хийх, төслийн зорилго, зорилт, техник технологи, дэд бүтцийн шийдэл, барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, зохион байгуулалтыг боловсруулан, санхүү, хөрөнгө оруулалтын шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ хийдэг.