Сургалт (SICA Academy)
Судалгааны ажил удирдан явуулах, төлөвлөх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.
АЧ ХОЛБОГДОЛ
Байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Мөн үүний зэрэгцээ судалгааны ажил захиалж хийлгэхэд анхаарах асуудлууд, судалгааны мэдээллийг тайлж унших, хэрэглэхтэй холбоотой чадваруудыг сургалтын үр дүнд олж авах болно.
СУРГАЛТЫН СЭДЭВ
Судалгааны ерөнхий арга зүйн “СУДЛААЧ” багц сургалт
Та хэрэглэгчээ судалсан уу? сургалт
Та сургалтын хөтөлбөрийг бүхлээр нь болон зарим сэдвийг сонгон суралцах боломжтой.
СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД
Сургалтад судалгаа, шинжилгээ хийх хүсэлтэй хэн бүхэн хамрагдах бүрэн боломжтой. Үүнд:
Байгууллагын дунд түвшний менежерүүд,
Борлуулалт, маркетингийн менежерүүд,
Сургалт, судалгааны менежерүүд,
Судалгаа, шинжилгээний ажилд суралцах сонирхолтой хүн бүрд энэхүү сургалт нээлттэй.
СУРГАЛТЫН ЯВЦ
Сургалтын хөтөлбөр дэх сэдэв бүр нь онол, дадлага ажил, баталгаажуулалт гэсэн 3 хэсгээс бүрдэх ба оролцогчдод сургалтаас олж авсан мэдлэгээ практикт шууд хэрэглэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Сургалт эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд бодит тоо, жишээн дээр ажиллаж, статистик шинжилгээ хийх, гарсан үр дүнг хэрхэн уншиж тайлбарлах талаар суралцах болно.
СУРГАЛТЫН ҮР ДҮН
Судалгааны тухай ерөнхий ойлголтыг авч, дизайн боловсруулах, үйл явцыг төлөвлөх чадварыг эзэмшинэ.
Түүврийн үндсэн ойлголт, дизайн, оновчтой түүвэрлэлт хийх арга зүйд суралцан, тархаалт хийх чадвартай болно.
Асуулгын хуудас боловсруулах арга зүйд суралцан, асуулга, асуулт, хариултын төрөл, хэлбэрийн талаарх ойлголттой болж, бие даан асуулга боловсруулах чадвартай болно.
Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, ашиглах техник, үе шат, баримтлах зарчимд суралцана.
Судалгаа, шинжилгээнд өргөн ашиглагддаг программуудын (CSPro болон SPSS) хэрэглээг үзэн, мэдээллийг оруулан, үр дүнг боловсруулах чадвартай болно.
Судалгааны үр дүнг боловсруулах шинжилгээний аргуудад суралцан, анализ, дүн шинжилгээ хийх, тайлан бичих чадварт суралцана.