SICA
Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=360

ХУГАЦАА: 2021.04.01 – 2022.04.01

ЗОРИЛГО: Авсан үйлчилгээ тус бүр дээр харилцагчийн сэтгэл ханамжийг сар бүр үнэлүүлж, судалгааг Англи хэл рүү орчуулан мэдээллийн санд бүртгэх зорилготой.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Бэлтгэгдсэн оператор (мэдээлэл цуглуулагч) зорилтот ажилтнаас урьдчилан боловсруулсан асуулгын хуудасны дагуу мэдээллийг цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг утсаар мэдээлэл цуглуулах (CATI) аргаар гүйцэтгэсэн юм. Авагдсан судалгааг хариуцсан төслийн менежер тухай бүрд нь орчуулж, системд оруулж ажиллаа. Энэхүү судалгаагаар сар бүр 30 харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлүүлсэн ба жилийн туршид давхардсан тоогоор 360 харилцагчийг судалгаанд хамруулав. Бид CATI төвийн мэдээллийг хамгаалахын тулд стандарт серверийн өрөө бий болгосон. Сервер болон мэдээллийн сан, мэдээлэл хадгалагддаг компьютерууд орчны нөлөө бүхий байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгай зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл