ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Өмнөговь аймаг
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=20
ХУГАЦАА: 2021.12.09 – 2022.04.01
ЗОРИЛГО: Өмнөговь аймагт мэдээлэл, харилцаа холбооны салбарт одоогийн эрхэлж буй төр ба бизнесийн үйл ажиллагаанд инновац шингээн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улмаар ирээдүйд шинээр үүсэх үйлдвэр, үйлчилгээний хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх судалгаа, ТЭЗҮ бий болгох нь уг зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Зөвлөх багийн зүгээс мэдээлэл технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, төслийн орчны шинжилгээ, технологийн судалгаа, технологи сонголт, дата төвийн эрх зүйн орчин, зах зээлийн судалгаа, Өмнөговь аймгийн дата төвийн төлөвлөлт, барилга байгууламжийн төлөвлөлт, дата төвийн менежмент, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын тооцоо, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлсон. Судалгааны хүрээнд аймгийн нөөц боломж, хэрэгцээ шаардлагад үндэслэн төлөвлөлтийг хийснээрээ онцлогтой.