SICA
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөрийн баримт бичгийн үр нөлөөний үнэлгээ

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Төв аймаг болон Дорнод, Ховд аймгууд

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 1552

ХУГАЦАА: 2022.04.28 – 2022.06.28

ЗОРИЛГО: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, ХХААХҮЯ, орон нутгаас иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлан дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулах, цаашлаад судалгааны ажлын үр дүнг ашиглан бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсронгуй болгох, оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго байсан.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Бодлогын баримт бичгийн үр нөлөөг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8 дугаар хавсралтад тусгагдсан арга зүйг ашигласан. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжил, захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөлөл болон хууль тогтоомж болон эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөллийг тус тус нарийвчлан үнэлсэн.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл