МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийг судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай болгох, судалгаатай үндэстэн бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий “1000 СУДЛААЧ” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтыг зохион байгуулах юм.
Судалгаа шинжилгээний бүхий л үе шатны арга зүйн мэдлэг, мэдээллийг системтэй, хамгийн энгийнээр хүргэж, “Судалгаатай үндэстэн” болоход бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.