SICA
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийн судалгаа - 2022 он

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгаа

ХУГАЦАА: 2022.02.18 – 2022.04.20

ЗОРИЛГО: Монгол Улсын Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийг судлах, салбарт ашиглагдаж буй машин, тоног төхөөрөмжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Аливаа бизнест тухайн зах зээлээ судлах замаар өөрсдийн нөөц боломжийг тодорхойлох, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай бөгөөд ач холбогдолтой байдаг. Энэхүү судалгаа нь хүнд машин, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудад хямд үнээр, өргөн хүрээний мэдээлэл авах ихээхэн ач холбогдолтой судалгаа болсон. Судалгааны онцлох үр дүнг товч дурдвал сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлт, бодлого төлөвлөлтөд тааварлашгүй үйл явдлууд ихээр тохиолдсонтой холбоотойгоор манай улсын ДНБ, уул уурхайн салбарын орлого, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд 2019 он хүртэл өсөж олон жилийн өсөлтийг хадгалж байсан бол 2020 онд цар тахлын нөлөөгөөр буурч, 2021 онд эргээд өссөн зүй тогтолтой байлаа. 2021 онд нийт 1.4 их наяд төгрөгийн уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импорт хийсэн нь 2020 оныхоос 48.5 хувиар өссөн ч 2019 оныхоос 20.7 хувиар буурсан үзүүлэлт болсон. Энэхүү гадаад худалдааг нийт 450 орчим хувь хүн, аж ахуйн нэгж 90 орчим брэндийн 12 мянга орчим машин механизмыг 37 улс оронтой хийжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл