SICA
Англи хэлний сургалтын төвүүдийн зах зээлийн судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Англи хэлний сургалтын төвүүд

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч мэдээллийн судалгаа

ХУГАЦАА: 2022.01.25 – 2022.03.15

ЗОРИЛГО: Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй англи хэлний сургалтын төвүүдийн онцлог, давуу болон сул тал, зах зээлийн багтаамжийг тооцох зорилгоор судалгааг гүйцэтгэсэн.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Сургалтын төвүүд насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа түвшинд нь зохих хөтөлбөрийн дагуу системтэйгээр заадаг. Дунджаар нэг түвшний сургалтыг 10 долоо хоног явуулдаг ба хоногт дунджаар 3 удаа орж, нийт 50 цагийн хичээл ордог. Энгийн ангиудын сургалтын дундаж төлбөр нэг цагийн 9,414 төгрөг, ганцаарчилсан сургалтын цагт 20,000-118,000 төгрөгийн төлбөртэй байна. Дундаж үзүүлэлтүүдийг ашиглан тооцсон зах зээлийн багтаамж нийт зах зээлийн 20 хувиар тооцвол жилийн 1,234,646,100 төгрөг байна. Иргэд сургалтын төвийн талаарх мэдээллийг ихэвчлэн сошиал орчноос болон найз нөхдөөсөө олж мэддэг бөгөөд сургалтын төвийг сонгон суралцахад төлбөр, багш нарын чадвар, сургалтын хөтөлбөр зэргийг нь харж сонголтоо хийдэг байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл