ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, хоёрдогч судалгаа, тооллого судалгаа, үнийн судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=384
ХУГАЦАА: 2022.11.21 – 2022.12.22
ЗОРИЛГО: Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг судлах, хэрэглэгчийн судалгааг гүйцэтгэх, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүйн орчныг судлахад оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь Оросын Холбооны Улс-ын бизнесийн байгууллагын захиалгаар хийгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд судалгаагаар Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны салбарт шинээр бизнес эхлүүлэхэд шаардлагатай суурь мэдээллүүдийг бүрэн хэмжээнд боловсруулсан. Тоон судалгаагаар Монголчууд Солонгос Улсын арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнийг харин Франц, Итали Улсын үнэртэй усыг хэрэглэх дуртай гэсэн үр дүн гарсан ба энэ нь Солонгос Улсын соёлын нөлөө энэхүү салбарт ч мөн хүчтэй байгааг илтгэж байлаа. Иргэдийн арьс арчилгаа, нүүр будалт сонирхох, гоо сайхандаа анхаарах дадал зуршил өдрөөс өдөрт нэмэгдэж хэрэглээ өсөж буйтай холбоотой салбарын зах зээл ирэх жилүүдэд ч өсөн нэмэгдэх хандлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд судалгааны баг нь судалгааны бүхий л дата мэдээлэлд үндэслэн холбогдох дүгнэлт, зөвлөмжүүдийг захиалагч талд өгч ажилласан болно.