Мэдээ
Мэдээ
Англи хэлний сургалтын төвүүдийн зах зээлийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Англи хэлний сургалтын төвүүдМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч мэдээллийн судалгааХУГАЦАА: 2022.01.25 – 2022.03.15ЗОРИЛГО: Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй англи хэлний сургалтын төвүүдийн онцлог, давуу болон сул тал, зах зээлийн багтаамжийг тооцох зорилгоор судалгааг гүйцэтгэсэн.ОНЦЛОХ ҮР ДҮН: Сургалтын төвүүд насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа түвшинд нь зохих хөтөлбөрийн дагуу системтэйгээр заадаг. Дунджаар нэг түвшний сургалтыг 10 долоо хоног явуулдаг ба хоногт дунджаар 3 удаа орж, нийт 50 цагийн хичээл ордог. Энгийн ангиудын сургалтын дундаж төлбөр нэг цагийн 9,414 төгрөг, ганцаарчилсан сургалтын цагт 20,000-118,000 төгрөгийн төлбөртэй байна. Дундаж үзүүлэлтүүдийг ашиглан тооцсон зах зээлийн багтаамж нийт зах зээлийн 20 хувиар тооцвол жилийн 1,234,646,100 төгрөг байна. Иргэд сургалтын төвийн талаарх мэдээллийг ихэвчлэн сошиал орчноос болон найз нөхдөөсөө олж мэддэг бөгөөд сургалтын төвийг сонгон суралцахад төлбөр, багш нарын чадвар, сургалтын хөтөлбөр зэргийг нь харж сонголтоо хийдэг байна.
2022.03.15 00:00
0
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Манай компани Киргизстан Улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний М-VECTOR компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсаас Киргизстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Ганхуяг, Элчин зөвлөх Г.Эрдэнэбат, М-VECTOR компанийн Гүйцэтгэх захирал Нэйл Хайбулин, SICA компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Дэд захирал Г.Эрдэнэ нар оролцов.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Киргизстан-Монгол Улсыг холбосон судалгаа, датаны гүүр бий болгох юм. Тус гүүрээр дамжин олон олон бизнес, соёлын хамтын ажиллагаа үүснэ гэдэгт итгэлтэй байна.
2022.03.11 19:49
0
Дипломат төлөөлөгчийн газрын үйлчлүүлэгчдийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлж байсан гадаад улсад оршин сууж буй иргэдийг хамруулсан ба нийт 20 улсаас тус судалгаанд хамрагдсан.МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=204ХУГАЦАА: 2022.01.02 – 2022.02.20ЗОРИЛГО: Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашдын үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг тодорхойлоход судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаанд 204 хүн оролцсоны 30.88 хувь нь БНСУ, 17.65 хувь нь ХБНГУ, 9.31 хувь нь Швед улсаас оролцжээ. Дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 5 бүлгийн 28 асуултаар үнэлсэн. Үйлчлүүлэгчид хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадварыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэх албан тушаалтан томилох, ажиллуулахдаа үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа болон үйлчлэх соёлыг сайжруулах буюу илүү найрсаг, эелдэг үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, ажилчдад зориулсан дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний онцлог, тухайн улс орны нийгэм соёлын ойлголт, үйлчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол хугацаанд заавал хамрагддаг болох хэрэгтэй гэж үзжээ.
2022.02.20 00:00
0
“ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ – 600” төслийн эцсийн шатны үнэлгээ
ЭС АЙ СИ ЭЙ ХХК-ийн судалгааны баг Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд гарсан эрүүл мэнд, оюун санаа, эдийн засгийн эерэг өөрчлөлт, мөн төслийн зорилгын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг хэмжих эцсийн шатны үнэлгээг амжилттай гүйцэтгэв. Энэхүү эцсийн шатны үнэлгээний зорилго нь “Төгсөлтийн аргачлал-600” төслийн үндсэн зорилгын хэрэгжилтийн ач холбогдол, хамаарал, төслийн үр ашиг, үр нөлөө, мөн цаашдын тогтвортой байдлыг хэмжин үнэлэх юм. Зорилгыг хангаж ажиллахын тулд дараах зорилтуудын хүрээнд ажиллав. Төсөл, төслийн хэрэгжилттэй холбоотой баримт бичигт дүн шинжилгээ хийж төсөл хэрэгжсэнээр гарсан өөрчлөлт, үр нөлөөг тооцов. Зорилтот өрхүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамж, гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага, мэдлэг сайжирсан эсэхийг хэмжиr, судлав. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн сайн сайхан байдлыг хангах боломж бий болсон эсэхийг судлав. Судалгаанд “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан БЗД-ийн 8, 12, 19, 24, 21 мөн СХД-ийн 24, 41 дүгээр хороодын зорилтот 300 өрх, ДЗМОУБ-ын төслийн баг, “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид хамрагдсан. Энэхүү төслийн эцсийн шатны үнэлгээний судалгааны ажлыг зохион байгуулахад, шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт бичгээр ханган ажилласан ДЗМОУБ-ын  “Төгсөлтийн аргачлал-600” төслийн баг хамт олон, санал зөвлөмжөө харамгүй хуваалцсан “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид, мөн цаг заваа зориулан судалгаанд хамрагдсан бүх өрхүүдэд талархал илэрхийлье.
2021.09.30 19:41
0
Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ
Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар “Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд хөл хорионд орсон тус нөхцөл байдлын хүүхэдтэй өрхүүдэд үзүүлсэн нөлөө, цаашид хэрхэн нөлөөлөх талаар түргэвчилсэн үнэлгээ хийх, шаардлагатай хариу арга хэмжээний хувилбарыг тодорхойлох юм. Судалгааны үндсэн зорилгын хүрээнд дараах дэд зорилтуудыг гол асуулт болгон авч үзсэн. Үүнд: Одоогоор авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн хүрээг тодорхойлох, Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон үеийн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг хүүхэд харах зохицуулалт, хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын хүрээнд үнэлэх, Хүүхдийн хооллолт, хоол тэжээл авч буй байдал, хооллолтын хэв маягийг үнэлэх,    Хүүхэд, гэр бүлийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээнд хамрагдах байдал, үйлчилгээний хүртээмжийг үнэлэх (эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн тусламжийн утас, хамгаалах байр, хамтарсан багийн үйлчилгээ г.м), Хөл хорионд байгаа хүүхдүүдийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээний хэрэгцээг үнэлэх, Эмзэг бүлгийн хүүхдүүдийн гол хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах зэрэг болно. Судалгаагаар ихээхэн сонирхолтой үр дүнгүүд гарсан бөгөөд нарийвчилсан тайланг захиалагчдаа хүлээлгэн өгсөн болно.
2021.08.13 19:20
0
“Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээ
“Эс Ай Си Эй” (SICA) ХХК нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээг 2021 оны 3-6 дугаар саруудад  хийж гүйцэтгэлээ. Хөндлөнгийн үнэлгээ нь болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед авах үйл ажиллагаанд хяналт тавих замаар хариу арга хэмжээг сайжруулах, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангахад шаардлагатай санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор (i) суурь судалгаа, (ii) дунд шатны үнэлгээ болон (iii) эцсийн шатны үнэлгээг хийсэн болно. Суурь судалгааг 2021 оны 3 дугаар сард зохион байгуулсан бөгөөд “Малчдад хүргэх тэжээлийн тусламж” төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай болон Өмнөговь аймгийн 5 аймгийн 599 малчин өрхийг судалгаанд хамруулан үр дүнг боловсруулсан. Дунд шатны үнэлгээг 2021 оны 2-4 сард зохион байгуулж Улаанбаатар хотод тэжээл үйлдвэрлэж буй 5 үйлдвэр болох “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” үйлдвэр, “Баялаг фийд” ХХК, “Гурван Уул трейд” ХХК, “Ийст вест трейд” ХХК болон “ЧМТО” ХХК-д, орон нутгийн 5 аймаг 20 сумын тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хуваарилалтын үйл ажиллагаанд хяналт хийж, санал зөвлөмжийг хүргүүлсэн. Эцсийн шатны үнэлгээг 2021 оны 5-6 сард хийж гүйцэтгэсэн бөгөөд суурь судалгаанд хамруулсан 599 малчин өрхөөс тоон судалгааг авч, “Малчдад хүргэх тэжээлийн тусламж” төслийг хэрэгжүүлж буй аймаг, сумын 15 мэргэжилтнийг ганцаарчилсан ярилцлагад хамруулан үр дүнг нэгтгэн тайлагнасан.
2021.08.12 19:34
0
Бизнес эрхлэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа
Бид бүхэн “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Бизнес эрхлэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ. Судалгаанд УБ хотод үйл ажиллагаа явуулж буй 17 төрлийн худалдааны чиглэл, 14 төрлийн үйлчилгээний чиглэлийн бизнес эрхлэгчид хамрагдсан. Бизнес эрхлэгчдээс шинээр барих гэж буй худалдаа, үйлчилгээний төвийн концептийн тест, хүсэж буй ХҮТ-ийн бүтэц, зохион байгуулалт, ХҮТ-д тавигдах тусгай деталь шаардлага, техник үзүүлэлт мөн 1 м.кв-ыг худалдан авах, түрээслэх боломжтой дээд, доод үнийг тус тус тодруулсан. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгч бүрд ХҮТ-ийн концептийг танилцуулж, тусгай бэлтгэсэн асуултуудаар тест хийсэн ба тэдний худалдан авах, түрээслэхээр сонирхож буй талбайн хэмжээ, байршлуудыг үнийн мэдрэмжээс нь хамааруулан эрэлт, хэрэгцээг нь тодорхойлсон. Ингэснээр зах зээл дээрх талбайн болон байршлын эрэлт, түүнд төлж чадах үнэ мөн ХҮТ-д тавьж буй шаардлагуудыг нарийвчлан тодорхойллоо. Судалгаанд үндэслэн шийдвэр гаргахыг эрхэмлэсээр ирсэн “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
2021.07.12 19:38
0
Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа
Манай компани “Ардчиллын боловсрол төв” ТББ-ын захиалгаар “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгааг гүйцэтгэсэн. ИНБ (Иргэний нийгмийн байгууллага)–ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулахтай холбоотой нөлөөллийн үйл ажиллагааг баримт, дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангах үндсэн зорилгоос гадна ИНБ-ын үйл ажиллагаа болон оролцогч талуудын зураглалыг тодорхойлох, ИНБ-ын үйл ажиллагааны үр нөлөө болон Монгол Улс дахь иргэний орон зайн өнөөгийн төлөв байдлыг судлах зорилтуудыг агуулсан болно. Тус судалгаанд Улаанбаатар хот, 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 683 ИНБ, төрийн болон ОУ-ын байгууллага, хэвлэл мэдээллүүдийн төлөөллүүдтэй бүлгийн ярилцлагыг хийж, олон талын байр суурь, мэдээллийг нэгтгэхийг зорив. Бид судалгаанд оролцогчдын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг НҮБ-ын дэргэдэх статистикийн хорооны боловсруулж, гишүүн орнуудад ашигладаг COPNI2019 загвараар ангилсан ба оролцогч байгууллагыг нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг гэхээс гадна аль алинд нь гэх ангиллыг нэмж харьцуулалт хийхэд ашигласан.  Энэхүү судалгааны тайлан нь манай байгууллагын ДАТАМОН платформд нээлттэй байршсан бөгөөд та дэлгэрэнгүй тайлантай танилцах бүрэн боломжтой. “Ардчиллын боловсрол төв” ТББ-ын ажилсаг, оюунлаг хамт олондоо маш их баярлалаа, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
2021.06.15 19:44
0
Худалдаа, үйлчилгээний төвийн талбайн баталгаажуулах судалгаа
Бид бүхэн “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Худалдаа, үйлчилгээний төвийн талбайн баталгаажуулах судалгаа”-г зорилтот 2 бүсийн хүрээнд амжилттай гүйцэтгэлээ. Судалгааг тоон, чанарын мөн тооллогын аргуудаар гүйцэтгэсэн бөгөөд зорилтот бүсийн иргэд, оршин суугчид, бизнес эрхлэгчдээр концептийн бүтээгдэхүүн үйлчилгээг тестлүүлэх, өрхийн зан төлөвийг судлах, бүсийн худалдаа, үйлчилгээний цэг, хүний болон автомашины урсгалын тооллогыг гүйцэтгэх, худалдаа, үйлчилгээний талбайн реалторуудтай ярилцах замаар төслийн концепцийг баталгаажуулах, дүгнэлт, зөвлөмж өгөхөд энэхүү судалгааны зорилго оршино. Шинээр баригдах гэж буй худалдаа, үйлчилгээний төвийн концептийг судалгаанд хамрагдсан хүн бүрд танилцуулж, бэлтгэсэн тусгай асуултуудыг асуух замаар тест хийсэн ба оролцогчдын зан төлөвийг юуг?, хэдээр?, хаанаас? Ямар давтамжтайгаар? Хэнтэй? Гэсэн асуултуудаар шинжилж (7O/7C шинжилгээ) тодорхойллоо. Судалгаагаар зорилтот бүсийн иргэдэд тус худалдаа, үйлчилгээний төв таалагдаж байгаа эсэх, үйлчилгээ авах эсэх, бусдаас ялгаралтай байж чадаж байгаа эсэх зэрэг асуудлуудыг тодорхойлохоос гадна өрхүүдийн бүсээсээ хангаж байгаа болон хангагдахгүй байгаа хэрэгцээнүүдийг илрүүлсэн. Ингэснээр концептоо дахин сайжруулах, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг тус бүсэд нийлүүлэх шаардлагатай байгаа зэрэг худалдаа, үйлчилгээний төв амжилттай хэрэгжих чухал мэдээллүүдээр хангаж өгсөндөө баяртай байна. Судалгаанд үндэслэн шийдвэр гаргахыг эрхэмлэсээр ирсэн “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
2021.05.31 19:36
0