ЭС АЙ СИ ЭЙ ХХК-ийн судалгааны баг Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд гарсан эрүүл мэнд, оюун санаа, эдийн засгийн эерэг өөрчлөлт, мөн төслийн зорилгын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг хэмжих эцсийн шатны үнэлгээг амжилттай гүйцэтгэв.
Энэхүү эцсийн шатны үнэлгээний зорилго нь “Төгсөлтийн аргачлал-600” төслийн үндсэн зорилгын хэрэгжилтийн ач холбогдол, хамаарал, төслийн үр ашиг, үр нөлөө, мөн цаашдын тогтвортой байдлыг хэмжин үнэлэх юм. Зорилгыг хангаж ажиллахын тулд дараах зорилтуудын хүрээнд ажиллав.
Судалгаанд “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан БЗД-ийн 8, 12, 19, 24, 21 мөн СХД-ийн 24, 41 дүгээр хороодын зорилтот 300 өрх, ДЗМОУБ-ын төслийн баг, “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид хамрагдсан.
Энэхүү төслийн эцсийн шатны үнэлгээний судалгааны ажлыг зохион байгуулахад, шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт бичгээр ханган ажилласан ДЗМОУБ-ын “Төгсөлтийн аргачлал-600” төслийн баг хамт олон, санал зөвлөмжөө харамгүй хуваалцсан “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид, мөн цаг заваа зориулан судалгаанд хамрагдсан бүх өрхүүдэд талархал илэрхийлье.