Манай компани Киргизстан Улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний М-VECTOR компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсаас Киргизстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Ганхуяг, Элчин зөвлөх Г.Эрдэнэбат, М-VECTOR компанийн Гүйцэтгэх захирал Нэйл Хайбулин, SICA компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Дэд захирал Г.Эрдэнэ нар оролцов.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Киргизстан-Монгол Улсыг холбосон судалгаа, датаны гүүр бий болгох юм. Тус гүүрээр дамжин олон олон бизнес, соёлын хамтын ажиллагаа үүснэ гэдэгт итгэлтэй байна.