ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотын 6 дүүрэг
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=674
ХУГАЦАА: 2022.02.14 – 2022.03.21
ЗОРИЛГО: Энэхүү судалгаагаар хэрэглэгчдийн сонголт, барилгын материал худалдан авалтын давтамж болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, худалдан авалтын чадамж, төлбөрийн нөхцөл, барилгын материалын онлайн худалдан авалтын хандлага, мэдээлэл авдаг суваг, худалдан авалтын цаашдын чиг хандлага зэргийг тус тус тодорхойлж, дүн шинжилгээ хийлээ.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийг хэрэглээний түвшинд үндсэн долоон үзүүлэлтийн хүрээнд тооцон гаргасан ба хэрэглээний онцлог, цаг хугацаа болон нөлөөлөгч хүчин зүйлсээс хамааруулан нарийвчлан тодорхойллоо. Мөн өрсөлдөгч байгууллагуудын үйлчилгээ, түрээслэгчдийн давуу болон сул тал, хөрөнгийн менежментийн харьцуулалтуудыг хийв.