ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлж байсан гадаад улсад оршин сууж буй иргэдийг хамруулсан ба нийт 20 улсаас тус судалгаанд хамрагдсан.
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=204
ХУГАЦАА: 2022.01.02 – 2022.02.20
ЗОРИЛГО: Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашдын үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг тодорхойлоход судалгааны зорилго оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаанд 204 хүн оролцсоны 30.88 хувь нь БНСУ, 17.65 хувь нь ХБНГУ, 9.31 хувь нь Швед улсаас оролцжээ. Дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 5 бүлгийн 28 асуултаар үнэлсэн. Үйлчлүүлэгчид хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадварыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэх албан тушаалтан томилох, ажиллуулахдаа үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа болон үйлчлэх соёлыг сайжруулах буюу илүү найрсаг, эелдэг үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, ажилчдад зориулсан дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний онцлог, тухайн улс орны нийгэм соёлын ойлголт, үйлчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол хугацаанд заавал хамрагддаг болох хэрэгтэй гэж үзжээ.