SICA
БЗД-ийн хэрэглэгчийн үнэлгээ, нууц худалдан авалтын судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Нууц худалдан авалтын судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=642

ХУГАЦАА: 2021.12.31 – 2022.03.18

ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн ЗДТГ, хороод, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны чанар хүртээмж, авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилготой.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгааны хүрээнд Баянзүрх дүүргийн төрийн байгууллагуудын хэрэглэгчийн үнэлгээ болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох нууц худалдан авалтын судалгааг гүйцэтгэсэн. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг БЗД-ийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа зэрэг 4 бүлгийн 40 асуултаар Лайкертын хэмжүүрийн утгыг ашиглан авсан. Нууц худалдан авалтын судалгаагаар төрийн албан хаагчдын үйлчилгээг 3 бүлгийн 20 үзүүлэлтээр үнэлсэн. Судалгааны үр дүнд иргэд төрийн байгууллагын үйлчилгээний хүртээмж болон орчны асуудлуудад сэтгэл ханамж доогуур байсан нь ажиглагдсан ба төрийн байгууллагын хүлээлгийн танхимын тав тухыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл