SICA
Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ

Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар “Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны зорилго нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд хөл хорионд орсон тус нөхцөл байдлын хүүхэдтэй өрхүүдэд үзүүлсэн нөлөө, цаашид хэрхэн нөлөөлөх талаар түргэвчилсэн үнэлгээ хийх, шаардлагатай хариу арга хэмжээний хувилбарыг тодорхойлох юм. Судалгааны үндсэн зорилгын хүрээнд дараах дэд зорилтуудыг гол асуулт болгон авч үзсэн. Үүнд:

  • Одоогоор авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн хүрээг тодорхойлох,
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон үеийн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг хүүхэд харах зохицуулалт, хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын хүрээнд үнэлэх,
  • Хүүхдийн хооллолт, хоол тэжээл авч буй байдал, хооллолтын хэв маягийг үнэлэх,   
  • Хүүхэд, гэр бүлийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээнд хамрагдах байдал, үйлчилгээний хүртээмжийг үнэлэх (эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн тусламжийн утас, хамгаалах байр, хамтарсан багийн үйлчилгээ г.м),
  • Хөл хорионд байгаа хүүхдүүдийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээний хэрэгцээг үнэлэх,
  • Эмзэг бүлгийн хүүхдүүдийн гол хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах зэрэг болно.

Судалгаагаар ихээхэн сонирхолтой үр дүнгүүд гарсан бөгөөд нарийвчилсан тайланг захиалагчдаа хүлээлгэн өгсөн болно.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл