Мэдлэг
Мэдлэг
ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА
Фокус бүлгийн ярилцлага гэдэг нь урьдчилан төлөвлөсөн сэдвийн хүрээнд тодорхой боловсруулсан асуултын дагуу цөөн тооны бүлэг хүмүүс хэлэлцүүлэг хийх үйл явдал юм. Зорилго Фокус бүлгийн ярилцлага нь мэдээлэл цуглуулах болон ухуулга сурталчилгаа хийх 2 үндсэн зорилгын хүрээнд хийгддэг. Мэдээлэл цуглуулах : Сэдвийн зорилгын хүрээнд богино хугацаанд, үр дүнтэй мэдээлэл авах, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдлыг бүлгийн хүрээнд хэлэлцэх. Ухуулга сурталчилгаа хийх: Маркетингийн болон улс төрийн ухуулга сурталчилгаа хийх, тодорхой асуудлын хүрээнд хүмүүсийн хариу үйлдлийг ажиглах, хэлэлцэх. Хамрах хүрээ Олон нийтийн дунд хувь хүний нэр төр, ёс суртахуун, итгэл үнэмшилд харшлах мэдээллээс бусад асуудлыг хэлэлцэж болно. Хэрэглээ Бүлгийн түвшинд асуудал шийдвэрлэх бүх салбар (нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоод, сургалтын чанар, баяр тэмдэглэх үйл ажиллагаа гм) Олон нийтийн санаа бодол (Нийгмийн тулгамдсан асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, жижиг мэтгэлцээн гм) Маркетинг (Шинэ бүтээгдэхүүний загвар, хэмжээ, үнэ, нийгмийн эрүүл мэнд, сонгуулийн сурталчилгаа, нийгмийн маркетингийн кампанит ажлууд гм) Асуудал шийдвэрлэх болон хэлэлцүүлэг (Бодлого боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх гм) Бүлгийн харилцаа, хөгжлийн судалгаа (жижиг бүлэг, байгууллагын түвшний судалгаа) зэрэг түвшинд хэрэглэгдэнэ. Энгийн фокус бүлэг 6-8 гишүүнтэй 8-12 гишүүнтэй Бичил фокус бүлэг 4-5 гишүүнтэй ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ТӨРЛҮҮД ФОКУС БҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ Хоёр талт фокус бүлэг - Нэг бүлэг нь нөгөө бүлгийг асуудалд хэрхэн хандаж байгаа, шийд гаргах үйл явцыг ажиглаж харах. Телеконференсе загвартай фокус бүлэг - Судалгаанд оролцогчид утсаар холбогдож хариултөгөх. Бүтээлч фокус бүлэг - Судалгааны үр дүнд асуудал шийдэх, ямар нэгэн бүтээлч үр дүнд хүрэх. Ярилцлагад оролцогч ба модераторын фокус бүлэг - Модератор асууж оролцогч төлөөлөн ярилцах. Хоёр модератортай фокус бүлэг - Нэг модератор асуудлыг дарааллаар ажиллахад нөгөө нь судалгааны асуудлууд бүрэн хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих. Онлайн фокус бүлэг - Телефокус бүлгийн адил оролцогчид онлайнаар холбогдож мэдээлэл хүргэх. Мэтгэлцэгч модератортай фокус бүлэг - Эсрэг байр суурьтай хоёр модератор мэтгэлцэх зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэх. Үйлчлүүлэгч ба үйлчилгээ үзүүлэгчийн фокус бүлэг - Судалгаа захиалагч байгууллагын төлөөлөл бүлэгторолцох. ХӨТЛӨХ БАЙДЛААР Шууд - Судлах зүйл маш тодорхой үед шууд байдлаар хөтөлдөг.  Шууд бус - Хөтлөгчийн нөлөөг багасгах, респондентуудын санал бодлыг илрүүлэхийг чиглэж нээлттэй, дундыг барьсан асуулт асууна.  АСУУХ БАЙДЛААР Бүтэцлэгдсэн - Урьдаас бэлтгэгдсэн асуултын дагуу ярилцлагыг явуулна.  Хагас бүтэцлэгдсэн - Асуултын ерөнхий чиглэл гарсан ч ярилцлагын явцад нэмэлт асуулт асуух байдлаар ярилцлагыг явуулна. Бүтэцлэгдээгүй - Зөвхөн ярилцлага эхлүүлэх асуулт бэлэн байх ба ярилцлагын явцад асуух асуулт нь тодорхой болно. СУДАЛГААНЫ ҮЕ ШАТ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ СЭДВИЙГ ТОДОРХОЙЛОХ - Судалгааны асуудлыг шийдэж, зорилгыг тодорхойлох. Хэр чухал, боловсруулсан хөтөлбөртэй нийцэж байгаа эсэхийг нягтална. СУДАЛГААНЫ АРГЫГ СОНГОХ - Сэдвийн хувьд чухал оролцогчдын бүх шинж чанарыг тодорхойлох, дараа нь хамгийн чухлыг сонгон авна. ОРОЛЦОГЧДЫН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ - Судалгааны зорилго нь өөр ямар нэг аргаар биш фокус бүлгийн аргаар хангагдах тохиолдолд хэрэглэнэ. ЖИГД БҮЛГИЙГ СОНГОХ - Оролцогчдын ямар шинж чанар судалгааны үр дүнд хүрэхийг тодорхойлж, гол шинжүүдээрээ төстэй бүлэг сонгоно. 2-оос доошгүй удаа уг бүлэгтэй ажиллах шаардлагатай. БҮЛЭГТ ХҮН АВАХ ШАЛГУУР СОНГОХ - Хүн амын бүртгэл, анкет, тухайн бүлэг, орон нутаг, байгууллагыг сайн мэддэг туслагч, судалгааны багийн төлөөлөгчдийн баг хамтран судалгаанд оролцогчийг сонгоно. БАГ БҮРДҮҮЛЭХ - Фокус бүлгийн хөтлөгч, судалгааны багийн бусад гишүүдийг сонгон авна. Судалгааны зорилгын онцлог, оролцогчдын тооноос хамааран хэд хэдэн гишүүн байж болно. БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АШИГЛАХ МАТЕРИАЛ БЭЛДЭХ - Хэлэлцүүлгийн үеэр санаа авахуулах материал ашиглах шаардлага гардаг. АЖЛЫН БАЙР СОНГОХ - Тохитой, тайван байдлыг хангасан, дундаж байр суурьтай газар байх нь зүйтэй. ҮРГЭЛЖЛЭХ ЦАГИЙГ ТОГТООХ - Оролцогчдын ажлын цагийг тааруулсан, баяр ёслолын өдөртэй давхцаагүй байхад анхаарах. СЭДВИЙН ЧИГЛҮҮЛЭГЧИЙГ НАРИЙН БОЛОВСРУУЛАХ - Судалгааны багийнхны хамтын ажиллагааны үр дүн бөгөөд хөтлөгчид асуухад ойлгомжтой, сонсогчид салаа утгаар ойлгохооргүй, судалгааны зорилгод нийцсэн асуултууд байх. ФОКУС БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - Төлөвлөгөөг сайтар шалгах, техник хэрэгслийг сайн бэлдэх, багийн гишүүд бүгд өөрсдийн үүргийг ухамсарласан байх. ФОКУС БҮЛГИЙН ЯРИА, БИЧЛЭГТЭЙ ТАНИЛЦАХ - Багийн гишүүд хамтдаа бэлдэж оролцох. СУДАЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН Хөтлөгчийн үүрэг Бие халаалт буюу танилцуулга хийх Үндсэн хэсгийг удирдаж явуулах Ярилцлагыг төгсгөх, дүгнэлт хийх Ажиглагчийн үүрэг Дотоод ажиглагч :  Фокус бүлгийн ажлын үр дүнг гаргах, тайлан бичих Бүлгийн хэлэлцүүлгийн агуулгыг шинжлэх Хэлэлцүүлгийн үр дүнг багцлан нэгтгэх Гадаад ажиглагч : Камер болон хянах цонхны цаанаас ажиглах, шаардлагатай тохиолдолд хөтлөгчид нэмэлт асуулт илгээх Идэвхжүүлэгчийн үүрэг Ярилцлагад оролцогчдыг идэвхжүүлэх Маргаантай асуудлыг онцолж хэлэлцүүлэх Тэмдэглэл хөтлөгч Ярилцлагад оролцогчдын яриаг нэг бүрчлэн тэмдэглэх
2017.09.08 15:21
0
CAPI - COMPUTER ASSISTED PERSONAL INTERVIEW
CAPI арга Технологийн хөгжил судалгааны салбарт амжилттай ажиллаж буйн томоохон жишээний нэг нь яах аргагүй CAPI юм. CAPI арга зүйг уламжлалт цаасан судалгааны (PAPI) хувьсал гэж нэрлэж болно. CAPI нь англиар “Computer Assisted Personal Interview” гэсэн үгийн товчлол буюу Монголоор “Ухаалаг утас, таблет, зөөврийн компьютерээр мэдээлэл цуглуулах арга” юм. Энэ нь судлаач судалгаанд оролцогчоос ухаалаг утас, таблет, компьютер ашиглан хариултыг цаг тухайд нь зориулалтын программд тэмдэглэн ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах хэлбэр юм. CAPI арга зүйн бусад ижил төрлийн компьютерт суурилсан аргуудаас ялгагдах хамгийн гол шинж чанар нь судлаач судалгаанд оролцогчтой бодитоор нүүр нүүрээ харан харилцдагт байдаг. Энэ шинж чанар нь судалгаанд оролцогч шаардлагатай үед судлаачтай шууд харилцан тодруулга хийдэг учир асуулгын хуудасны тодорхойгүй байдал, тайлбар, уялдаа зэрэг бүхий л ойлгомжгүй талыг бууруулж өгдөг. Түүнчлэн судлаач нь судалгаанд оролцогчийн биеийн хэлэмж болон нүүрний хувирлыг унших боломж бүрддэгээрээ онцлогтой. CAPI давуу тал Судалгааны үр дүнтэй шууд танилцах боломжтой Мэдээллийн чанар илүү сайжирдаг Хэнээс ч судалгаа авах боломжтой Хяналтын олон үе шатыг нэвтрүүлэх боломжтой
2017.09.08 14:36
0
ХЭРЭГЛЭГЧИЙН СЕГМЕНТ - VALS ЗАГВАР
ХЭРЭГЛЭГЧИЙН СЕГМЕНТ Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагуудын амжилттай ажиллах үндэс нь маркетингийн оновчтой шийдвэр гаргалт байна. Энэ нь компанийн зорилтот зах зээлийн сонголт, хэрэглэгчийн оновчтой сегментчилэл, түүнд тохирсон бүтээгдэхүүний хоногшуулалт хийх нэгдмэл үйл явц юм. Тиймээс энэ үйл явцыг маш нарийн судалгаа шинжилгээнд тулгуурласан оновчтой шийдвэр гаргалтын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэхийг аливаа байгууллагын маркетингийн амин чухал асуудал гэдгийг судлаачид онцолдог. Зах зээлийн сегмент гэдэг нь хэрэглэгчийн ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэх тухай асуудал юм. Зах зээлийг тодорхой сегмент болгон ангилсаны үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн маркетингийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна зах зээлийг сегментчилэхгүйгээр хэрэгжүүлсэн маркетингийн үйл ажиллагаанаас илүүгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг тул компанийн ашиг олох үндэс болдог. Байгууллагууд хэрэглэгчидээ нас, хүйс, боловсрол, байршил, орлого гэх мэт үзүүлэлтээр сегмент үүсгэн тэдгээрт тохирсон маркетингийн идэвхжүүлэлтийг хийж байдаг. Эдгээр энгийн сегментчилэх аргаас гадна хэрэглэгчийн сегментчилэх хэд хэдэн загвар байдгийн нэг нь VALS загвар юм. VALS – Values And Lifestyles гэсэн үгний товчлол бөгөөд хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыгтодорхойлоход ашигладаг. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн боловсруулж гаргахаас эхлэн хэрэглэгчидтэй харилцаж, идэвхижүүлэх хүртэл маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд ашиглаж болдог. VALS загвар нь хэрэглэгчдийг тухайн үйлдэлд хүргэж буй сэдэл ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц гэсэн үзүүлэлтүүдэд үндэслэн 8 бүлэгт хуваадаг. Үүнд: Шинийг эрэлхийлэгч – Innovator Сэтгэгч – Thinkers Тэмүүлэгч – Achievers Туршигч – Experiencers Итгэгч – Believers Тэмцэгч – Strivers Бүтээгч – Makers Амь зуугч – Survivors Тухайн сегментэд тохирох хэрэглэгчдийг тодорхойлохдоо хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох асуултуудыг багтаасан асуулгын судалгаа авч боловсруулалт хийдэг. Энд хүн ам зүйн үндсэн асуулт болох нас, хүйс, гэрлэлт болон ажил эрхлэлтийн байдал, орлого зэрэг мэдээллээс гадна дараах 35 асуултыг санал нийлэх байдлаар нь баллын үнэлгээний аргаар үнэлүүлдэг. Үүнд: Би хамгийн сүүлийн үеийн чиг хандлага загварыг дагадаг. Би бүлгийн манлайлагч байх дуртай. Би бусдыг удирдах дуртай. Би урьд нь хийж байгаагүй зүйлсээ хийж өөрийгөө сорих дуртай. Би бусад хүмүүстэй харьцуулах адил загварлаг хувцасладаг. Миний амьдралд сэтгэл хөдөлгөм зүйлс их байхад би дуртай. Би өдөр тутам ашиглаж болохоор зүйлсийг хийх дуртай. Би урлаг, соёл, мөн түүхийн талаар суралцах дуртай. Засгийн газар шашны мэдлэгийг сургуульд олгохыг дэмждэг. Өнөө үед телевизээр хэт их задгай илэн далангүй зүйлийг үзүүлдэг. Эс Ай Си Эй (SICA) ХХК нь нийгэм, улс төр, зах зээлийн болон зорилтот бүлгийн судалгааг орчин үеийн судалгааны арга зүй, аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэх, бүх шатны төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны мониторинг хийх, судалгааны салбарт ажиллагсад болон захиалагчдад зориулсан арга зүйн сургалт явуулах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөрийн менежмент хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2017.09.08 14:29
0
СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Сэтгэл ханамж гэж юу вэ? Зорилго, ач холбогдол ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ КОМПАНИЙН НИЙТ ОРЛОГЫН 65% БҮРДҮҮЛДЭГ. Зорилго - Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулан гаргах. Сэтгэл ханамж - Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэглээг хангаж байгаа эсэхийг үнэлэх үнэлэмж. Ач холбогдол - Сэтгэл ханамжтай хэрэглэгч нь үнэнч хэрэглэгч болон хувирдаг. Үнэнч хэрэглэгч ихсэх тусам компанийн тогтвортой, ашигт үйл ажиллагаа эрчимжинэ. Сэтгэл ханамж гэдэг нь хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнээс хүлээн авч буй чанар буюу тус бүтээгдэхүүнийг хэрхэн үнэлж байгааг илтгэдэг. Сэтгэл ханамжийг хэмжихдээ ач холбогдол болон сэтгэл ханамжийн зөрүүгээр тооцдог. Ач холбогдол нь хэрэглэгчийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хүлээж буй хүлээлтээр илэрхийлэгдэнэ. Ач холбогдлын түвшинг тодорхойлохдоо ихэвчлэн баллын үнэлгээний аргачлалыг ашигладаг. Satisfaction drivers - Энэ шинжилгээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг удирдаж буй хүчин зүйлийг тодорхойлох, ямар үзүүлэлтийг сайжруулснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж болохыг илрүүлэн гаргана. Net promote score - Хэрэглэгчийн хичнээн хувь нь тухайн байгууллагыг муугаар ярьдаг, хэд нь сайнаар ярьдаг вэ гэдгийг тодруулдаг бөгөөд хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох шинжилгээний суурь болдог. Loyalty matrix - Тухайн байгууллагын хэрэглэгчийн хэдэн хувь нь үнэнч, хэдэн хувь нь гарч явахад бэлэн, хэдэн хувь нь сэтгэл ханамжгүй бөгөөд үнэнч хэрэглэгч вэ гэдгийг тодорхойлно. Gap analysis- Энэ шинжилгээ нь хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авч буй сэтгэл ханамж нь хэрэглэгчийн хүлээлт буюу ач холбогдлоос хэр зөрүүтэй байгааг харуулна.
2017.09.08 14:28
0
SPACE МАТРИЦЫН ШИНЖИЛГЭЭ
СТРАТЕГИЙН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛАХ, ҮНЭЛЭХ (Дүн шинжилгээ ба үнэлгээний аргууд) Байгууллагын үйл ажиллагаанд доорх хүснэгтэд үзүүлсэн үнэлгээний аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийснээр баримтлах стратегийн боломжит, хэрэгжихүйц хувилбарыг тодорхойлох болон сонгох боломжтой юм. Стратегийн байрлал, түүнийг үнэлэх нь SPACE “Strategic Position and Action Evaluation Matrix” Стратегийн байрлал болон үйл ажиллагааг үнэлэх замаар баримтлах стратегийг тодорхойлох орчны шинжилгээний матриц юм. SPACE матрицын хэвтээ тэнхлэг нь салбарын давуу тал буюу IS, өрсөлдөхдавуу тал буюу CA гэсэн хоёр дотоод хэмжигдэхүүнийг агуулдаг. Харин босоо тэнхлэг нь орчны тогтворжилт буюу ES, санхүүгийн давуу тал буюу FS гэсэн хоёр хэмжигдэхүүнийг агуулдаг. Байгууллагын төрлөөс хамаарч тодорхой тооны хувьсагчууд SPACE матрицын тэнхлэгийн хэмжигдэхүүн болдог. Байгууллагын дотоод болон гадаад орчны хүчин зүйлийн шижилгээний матрицуудад тодорхойлогдсон гадаад болон дотоод түлхүүр хүчин зүйлс нь SPACE матрицд агуулагдах ёстой. /SWOT, BCG, IE гэх мэт/
2017.09.08 00:00
0
КОНТЕНТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВ
ХУДАЛДАН АВАЛТАД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ХАМГИЙН ИХ ТААШААДАГ ИНТЕРНЕТ СОШИАЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН ИДЭВХ
2017.06.15 16:05
0
ЧАНАРЫН СУДАЛГАА
Чанарын судалгаа нь нээлттэй, хэв загварт оруулаагүй арга хэлбэрийг ашигладаг, уян хатан чанартай, урьдчилан таамаглал, төсөөлөлд захирагдахгүй бөгөөд асуудлыг олон талаас нь тайлбарлах боломжийг судлаачид олгодог, цөөн тооны оролцогч болон баримт, тохиолдлыг судалдаг арга юм. Арга зүй Чанарын судалгааг удирдаж явуулах зөв эсвэл буруу арга гэж байхгүй харин шинжилгээний нэгж, логик нь индуктив хэлбэртэй ба юмс үзэгдлийн талаар нарийн тодорхой мэдээлэл, ерөнхий дүгнэлт бий болгох юм. Мэдээлэл цуглуулах аргууд нь: Ажиглалт Гүнзгийрүүлсэн ярилцлага Фокус бүлгийн ярилцлага АСУУЛТ Гол асуулт : Юу? Яагаад? Яаж? Асуултын хамрах хүрээ : Эдгээр асуултад хариулагдах үг өгүүлэмжээр илэрхийлэгдэх мэдээллийг цуглуулна. Энд нэг үгээр хариулагдах нээлттэй асуултын хариултаас эхлээд амьдралын түүхийн уртаас урт текст хүртэл хамаарна.
2017.05.17 15:42
0
EFE МАТРИЦЫН ШИНЖИЛГЭЭ
СТРАТЕГИЙН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛАХ, ҮНЭЛЭХ (Дүн шинжилгээ ба үнэлгээний аргууд) Байгууллагын үйл ажиллагаанд доорх хүснэгтэд үзүүлсэн үнэлгээний аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийснээр баримтлах стратегийн боломжит, хэрэгжихүйц хувилбарыг тодорхойлох болон сонгох боломжтой юм. БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ТУХАЙ Гадаад орчин Байгууллагын үйл ажиллагааны төрөл, чиглэлээс үл хамааран байгууллага бүрийн оршин тогтнох үндэс нь түүний орчин байдаг. Байгууллага нь систем хувьд нээлттэй учир гадаад ба дотоод хүчин зүйлсийн өөрчлөлт, тэдгээрийн хоорондын харилцан холбоо, шүтэлцээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулж түүнд зохицон оршдог. Байгууллагын үл удирдаж чадах орчны аливаа хүчин зүйлсийг ГАДААД ОРЧИНд багтаадаг. Гадаад орчны хүчин зүйлсийн шинжилгээний зорилго нь байгууллагын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх боломжууд болон зайлс хийх аюул заналуудыг илрүүлэх явдал юм. ГАДААД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС БА БАЙГУУЛЛАГА Харилцан хамаарал ба нөлөө Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйлийг шууд ба шууд бус гэж ангилдаг. Шууд бус хүчин зүйлс: • Эдийн засаг• Нийгэм-соёл, хүн ам зүй• Улс төр, засгийн газар• Хууль, эрх зүй• Хүрээлэн буй орчин• Технологи• Өрсөлдөөн Шууд хүчин зүйлс: • Өрсөлдөгчид• Нийлүүлэгчид• Хэрэглэгчид• Түншүүд/хамтрагчид• Хөрөнгө оруулагчид• Хувьцаа эзэмшигчид• Сонирхолын бүлгүүд• Төрийн байгууллага• Үйлдвэрчний эвлэл• Байгаль орчин• Тусгай сонирхлын бүлгүүд• Зах зээлийн хүчин зүйлс гэх мэт. БАЙГУУЛЛАГЫН БОЛОМЖ БОЛОН АЮУЛ ЗАНАЛ EFE МАТРИЦЫН ШИНЖИЛГЭЭ Ерөнхий ойлголт EFE матрицын шинжилгээ нь байгууллагад нөлөөлж болохуйц бүхий л хүчин зүйлүүдийг илрүүлэхэд чиглэхгүй ба харин өнөөгийн менежментийн хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай гол хүчин зүйлсийг тодорхойлж учирч болох аюул заналын нөлөөллийг бууруулахуйц эсвэл гадаад орчны боломжуудыг давуу тал болгохуйц стратегийн хувилбаруудыг боловсруулах суурь нөхцөл болдог. EFE матрицын шинжилгээ ерөнхийдөө байгууллагын шууд бус гадаад орчны хүчин зүйлсийг үнэлдэг: • Эдийн засаг• Нийгэм • Соёл • Хүн ам зүй• Хүрээлэн буй орчин• Улс төр• Засгийн газар• Хууль эрх зүй• Технологи• Өрсөлдөөн Алхам ба аргачлал Таван алхмаар хийгдэнэ: Гадаад орчны гол хүчин зүйлсийг жагсаах (10-аас багагүй 20 хүртэл). Гол хүчин зүйлс тус бүрийн эзлэх хувийн жин (0-ээс 1 хүртэл коэффициент)-г тодорхойлох /нийт нийлбэр 1-тэй тэнцүү байна/. Гол хүчин зүйл бүрт үзүүлэх хариу үйлдэлд үнэлгээ (4-ээс 1 хүртэл балл) өгөх. /1 бол муу, 2 бол дундажаас доогуур, 3 бол дундажаас дээгүүр, 4 бол сайн/ Хүчин зүйл бүрийн жинлэгдсэн дундаж оноо /Эзлэх хувийн жин, одоогийн байдалд өгсөн үнэлгээний үржвэр/-г гаргана. Жинлэгдсэн онооны нийлбэрийг гаргана /нийт нийлбэр 4-ээс ихгүй байна/. EFE матрицын шинжилгээнд хүчин зүйл тус бүрийн эзлэх хувийн жин болон одоогийн байдалд өгөх үнэлгээг үнэн зөв оруулахад анхаарах хэрэгтэй! Давуу ба сул тал Давуу тал : Ойлгоход хялбар: Компанийн гадаад орчны хүчин зүйлстэй холбогддог. Хэрэглэхэд хялбар: Уг шинжилгээг хийхэд өргөн мэдлэг, туршлага, олон ажиллах хүч болон цаг хугацаа шаардагдахгүй. Бусад шинжилгээнд хэрэглэгдэх: SWOT шинжилгээ, IE матриц, GE-McKinsey матриц гэх мэт. Сул тал : Хүчин зүйлс хэт ерөнхий утгатай. Хялбар орлуулах: PEST(LE), СР матриц болон бусад шинжилгээний хүчин зүйлсээс сонгон EFE матрицын шинжилгээг хийдэг. Стратегийн боловсруулалтад шууд хэрэглэгдэхгүй.
2017.05.17 15:02
0