SICA
EFE МАТРИЦЫН ШИНЖИЛГЭЭ

СТРАТЕГИЙН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛАХ, ҮНЭЛЭХ (Дүн шинжилгээ ба үнэлгээний аргууд)

Байгууллагын үйл ажиллагаанд доорх хүснэгтэд үзүүлсэн үнэлгээний аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийснээр баримтлах стратегийн боломжит, хэрэгжихүйц хувилбарыг тодорхойлох болон сонгох боломжтой юм.

БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ТУХАЙ

Гадаад орчин

Байгууллагын үйл ажиллагааны төрөл, чиглэлээс үл хамааран байгууллага бүрийн оршин тогтнох үндэс нь түүний орчин байдаг. Байгууллага нь систем хувьд нээлттэй учир гадаад ба дотоод хүчин зүйлсийн өөрчлөлт, тэдгээрийн хоорондын харилцан холбоо, шүтэлцээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулж түүнд зохицон оршдог.

Байгууллагын үл удирдаж чадах орчны аливаа хүчин зүйлсийг ГАДААД ОРЧИНд багтаадаг.

Гадаад орчны хүчин зүйлсийн шинжилгээний зорилго нь байгууллагын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх боломжууд болон зайлс хийх аюул заналуудыг илрүүлэх явдал юм.

ГАДААД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС БА БАЙГУУЛЛАГА

Харилцан хамаарал ба нөлөө

Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйлийг шууд ба шууд бус гэж ангилдаг.

Шууд бус хүчин зүйлс:

• Эдийн засаг
• Нийгэм-соёл, хүн ам зүй
• Улс төр, засгийн газар
• Хууль, эрх зүй
• Хүрээлэн буй орчин
• Технологи
• Өрсөлдөөн

Шууд хүчин зүйлс:

• Өрсөлдөгчид
• Нийлүүлэгчид
• Хэрэглэгчид
• Түншүүд/хамтрагчид
• Хөрөнгө оруулагчид
• Хувьцаа эзэмшигчид
• Сонирхолын бүлгүүд
• Төрийн байгууллага
• Үйлдвэрчний эвлэл
• Байгаль орчин
• Тусгай сонирхлын бүлгүүд
• Зах зээлийн хүчин зүйлс гэх мэт.

БАЙГУУЛЛАГЫН БОЛОМЖ БОЛОН АЮУЛ ЗАНАЛ

EFE МАТРИЦЫН ШИНЖИЛГЭЭ

Ерөнхий ойлголт

EFE матрицын шинжилгээ нь байгууллагад нөлөөлж болохуйц бүхий л хүчин зүйлүүдийг илрүүлэхэд чиглэхгүй ба харин өнөөгийн менежментийн хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай гол хүчин зүйлсийг тодорхойлж учирч болох аюул заналын нөлөөллийг бууруулахуйц эсвэл гадаад орчны боломжуудыг давуу тал болгохуйц стратегийн хувилбаруудыг боловсруулах суурь нөхцөл болдог.

EFE матрицын шинжилгээ ерөнхийдөө байгууллагын шууд бус гадаад орчны хүчин зүйлсийг үнэлдэг:

• Эдийн засаг
• Нийгэм
• Соёл
• Хүн ам зүй
• Хүрээлэн буй орчин
• Улс төр
• Засгийн газар
• Хууль эрх зүй
• Технологи
• Өрсөлдөөн

Алхам ба аргачлал

Таван алхмаар хийгдэнэ:

  1. Гадаад орчны гол хүчин зүйлсийг жагсаах (10-аас багагүй 20 хүртэл).
  2. Гол хүчин зүйлс тус бүрийн эзлэх хувийн жин (0-ээс 1 хүртэл коэффициент)-г тодорхойлох /нийт нийлбэр 1-тэй тэнцүү байна/.
  3. Гол хүчин зүйл бүрт үзүүлэх хариу үйлдэлд үнэлгээ (4-ээс 1 хүртэл балл) өгөх. /1 бол муу, 2 бол дундажаас доогуур, 3 бол дундажаас дээгүүр, 4 бол сайн/
  4. Хүчин зүйл бүрийн жинлэгдсэн дундаж оноо /Эзлэх хувийн жин, одоогийн байдалд өгсөн үнэлгээний үржвэр/-г гаргана.
  5. Жинлэгдсэн онооны нийлбэрийг гаргана /нийт нийлбэр 4-ээс ихгүй байна/.

EFE матрицын шинжилгээнд хүчин зүйл тус бүрийн эзлэх хувийн жин болон одоогийн байдалд өгөх үнэлгээг үнэн зөв оруулахад анхаарах хэрэгтэй!

Давуу ба сул тал

Давуу тал :

  1. Ойлгоход хялбар: Компанийн гадаад орчны хүчин зүйлстэй холбогддог.
  2. Хэрэглэхэд хялбар: Уг шинжилгээг хийхэд өргөн мэдлэг, туршлага, олон ажиллах хүч болон цаг хугацаа шаардагдахгүй.
  3. Бусад шинжилгээнд хэрэглэгдэх: SWOT шинжилгээ, IE матриц, GE-McKinsey матриц гэх мэт.

Сул тал :

  1. Хүчин зүйлс хэт ерөнхий утгатай.
  2. Хялбар орлуулах: PEST(LE), СР матриц болон бусад шинжилгээний хүчин зүйлсээс сонгон EFE матрицын шинжилгээг хийдэг.
  3. Стратегийн боловсруулалтад шууд хэрэглэгдэхгүй.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл