Чанарын судалгаа нь нээлттэй, хэв загварт оруулаагүй арга хэлбэрийг ашигладаг, уян хатан чанартай, урьдчилан таамаглал, төсөөлөлд захирагдахгүй бөгөөд асуудлыг олон талаас нь тайлбарлах боломжийг судлаачид олгодог, цөөн тооны оролцогч болон баримт, тохиолдлыг судалдаг арга юм.
Арга зүй
Чанарын судалгааг удирдаж явуулах зөв эсвэл буруу арга гэж байхгүй харин шинжилгээний нэгж, логик нь индуктив хэлбэртэй ба юмс үзэгдлийн талаар нарийн тодорхой мэдээлэл, ерөнхий дүгнэлт бий болгох юм. Мэдээлэл цуглуулах аргууд нь:
АСУУЛТ
Гол асуулт : Юу? Яагаад? Яаж?
Асуултын хамрах хүрээ : Эдгээр асуултад хариулагдах үг өгүүлэмжээр илэрхийлэгдэх мэдээллийг цуглуулна. Энд нэг үгээр хариулагдах нээлттэй асуултын хариултаас эхлээд амьдралын түүхийн уртаас урт текст хүртэл хамаарна.