SICA
CAPI - COMPUTER ASSISTED PERSONAL INTERVIEW

CAPI арга

Технологийн хөгжил судалгааны салбарт амжилттай ажиллаж буйн томоохон жишээний нэг нь яах аргагүй CAPI юм. CAPI арга зүйг уламжлалт цаасан судалгааны (PAPI) хувьсал гэж нэрлэж болно.

CAPI нь англиар “Computer Assisted Personal Interview” гэсэн үгийн товчлол буюу Монголоор “Ухаалаг утас, таблет, зөөврийн компьютерээр мэдээлэл цуглуулах арга” юм.

Энэ нь судлаач судалгаанд оролцогчоос ухаалаг утас, таблет, компьютер ашиглан хариултыг цаг тухайд нь зориулалтын программд тэмдэглэн ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах хэлбэр юм.

CAPI арга зүйн бусад ижил төрлийн компьютерт суурилсан аргуудаас ялгагдах хамгийн гол шинж чанар нь судлаач судалгаанд оролцогчтой бодитоор нүүр нүүрээ харан харилцдагт байдаг. Энэ шинж чанар нь судалгаанд оролцогч шаардлагатай үед судлаачтай шууд харилцан тодруулга хийдэг учир асуулгын хуудасны тодорхойгүй байдал, тайлбар, уялдаа зэрэг бүхий л ойлгомжгүй талыг бууруулж өгдөг. Түүнчлэн судлаач нь судалгаанд оролцогчийн биеийн хэлэмж болон нүүрний хувирлыг унших боломж бүрддэгээрээ онцлогтой.

CAPI давуу тал

  • Судалгааны үр дүнтэй шууд танилцах боломжтой
  • Мэдээллийн чанар илүү сайжирдаг
  • Хэнээс ч судалгаа авах боломжтой
  • Хяналтын олон үе шатыг нэвтрүүлэх боломжтой

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл