SICA
ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА

Фокус бүлгийн ярилцлага гэдэг нь урьдчилан төлөвлөсөн сэдвийн хүрээнд тодорхой боловсруулсан асуултын дагуу цөөн тооны бүлэг хүмүүс хэлэлцүүлэг хийх үйл явдал юм.

Зорилго

Фокус бүлгийн ярилцлага нь мэдээлэл цуглуулах болон ухуулга сурталчилгаа хийх 2 үндсэн зорилгын хүрээнд хийгддэг.

  • Мэдээлэл цуглуулах : Сэдвийн зорилгын хүрээнд богино хугацаанд, үр дүнтэй мэдээлэл авах, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдлыг бүлгийн хүрээнд хэлэлцэх.
  • Ухуулга сурталчилгаа хийх: Маркетингийн болон улс төрийн ухуулга сурталчилгаа хийх, тодорхой асуудлын хүрээнд хүмүүсийн хариу үйлдлийг ажиглах, хэлэлцэх.

Хамрах хүрээ

Олон нийтийн дунд хувь хүний нэр төр, ёс суртахуун, итгэл үнэмшилд харшлах мэдээллээс бусад асуудлыг хэлэлцэж болно.

Хэрэглээ

  • Бүлгийн түвшинд асуудал шийдвэрлэх бүх салбар (нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоод, сургалтын чанар, баяр тэмдэглэх үйл ажиллагаа гм)
  • Олон нийтийн санаа бодол (Нийгмийн тулгамдсан асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, жижиг мэтгэлцээн гм)
  • Маркетинг (Шинэ бүтээгдэхүүний загвар, хэмжээ, үнэ, нийгмийн эрүүл мэнд, сонгуулийн сурталчилгаа, нийгмийн маркетингийн кампанит ажлууд гм)
  • Асуудал шийдвэрлэх болон хэлэлцүүлэг (Бодлого боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх гм)
  • Бүлгийн харилцаа, хөгжлийн судалгаа (жижиг бүлэг, байгууллагын түвшний судалгаа) зэрэг түвшинд хэрэглэгдэнэ.

Энгийн фокус бүлэг

  • 6-8 гишүүнтэй
  • 8-12 гишүүнтэй

Бичил фокус бүлэг

  • 4-5 гишүүнтэй

ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ТӨРЛҮҮД

ФОКУС БҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ

  1. Хоёр талт фокус бүлэг - Нэг бүлэг нь нөгөө бүлгийг асуудалд хэрхэн хандаж байгаа, шийд гаргах үйл явцыг ажиглаж харах.
  2. Телеконференсе загвартай фокус бүлэг - Судалгаанд оролцогчид утсаар холбогдож хариулт
    өгөх.
  3. Бүтээлч фокус бүлэг - Судалгааны үр дүнд асуудал шийдэх, ямар нэгэн бүтээлч үр дүнд хүрэх.
  4. Ярилцлагад оролцогч ба модераторын фокус бүлэг - Модератор асууж оролцогч төлөөлөн ярилцах.
  5. Хоёр модератортай фокус бүлэг - Нэг модератор асуудлыг дарааллаар ажиллахад нөгөө нь судалгааны асуудлууд бүрэн хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
  6. Онлайн фокус бүлэг - Телефокус бүлгийн адил оролцогчид онлайнаар холбогдож мэдээлэл хүргэх.
  7. Мэтгэлцэгч модератортай фокус бүлэг - Эсрэг байр суурьтай хоёр модератор мэтгэлцэх зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэх.
  8. Үйлчлүүлэгч ба үйлчилгээ үзүүлэгчийн фокус бүлэг - Судалгаа захиалагч байгууллагын төлөөлөл бүлэгт
    оролцох.

ХӨТЛӨХ БАЙДЛААР

  • Шууд - Судлах зүйл маш тодорхой үед шууд байдлаар хөтөлдөг. 
  • Шууд бус - Хөтлөгчийн нөлөөг багасгах, респондентуудын санал бодлыг илрүүлэхийг чиглэж нээлттэй, дундыг барьсан асуулт асууна. 

АСУУХ БАЙДЛААР

  • Бүтэцлэгдсэн - Урьдаас бэлтгэгдсэн асуултын дагуу ярилцлагыг явуулна. 
  • Хагас бүтэцлэгдсэн - Асуултын ерөнхий чиглэл гарсан ч ярилцлагын явцад нэмэлт асуулт асуух байдлаар ярилцлагыг явуулна.
  • Бүтэцлэгдээгүй - Зөвхөн ярилцлага эхлүүлэх асуулт бэлэн байх ба ярилцлагын явцад асуух асуулт нь тодорхой болно.

СУДАЛГААНЫ ҮЕ ШАТ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. СЭДВИЙГ ТОДОРХОЙЛОХ - Судалгааны асуудлыг шийдэж, зорилгыг тодорхойлох. Хэр чухал, боловсруулсан хөтөлбөртэй нийцэж байгаа эсэхийг нягтална.
  2. СУДАЛГААНЫ АРГЫГ СОНГОХ - Сэдвийн хувьд чухал оролцогчдын бүх шинж чанарыг тодорхойлох, дараа нь хамгийн чухлыг сонгон авна.
  3. ОРОЛЦОГЧДЫН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ - Судалгааны зорилго нь өөр ямар нэг аргаар биш фокус бүлгийн аргаар хангагдах тохиолдолд хэрэглэнэ.
  4. ЖИГД БҮЛГИЙГ СОНГОХ - Оролцогчдын ямар шинж чанар судалгааны үр дүнд хүрэхийг тодорхойлж, гол шинжүүдээрээ төстэй бүлэг сонгоно. 2-оос доошгүй удаа уг бүлэгтэй ажиллах шаардлагатай.
  5. БҮЛЭГТ ХҮН АВАХ ШАЛГУУР СОНГОХ - Хүн амын бүртгэл, анкет, тухайн бүлэг, орон нутаг, байгууллагыг сайн мэддэг туслагч, судалгааны багийн төлөөлөгчдийн баг хамтран судалгаанд оролцогчийг сонгоно.
  6. БАГ БҮРДҮҮЛЭХ - Фокус бүлгийн хөтлөгч, судалгааны багийн бусад гишүүдийг сонгон авна. Судалгааны зорилгын онцлог, оролцогчдын тооноос хамааран хэд хэдэн гишүүн байж болно.
  7. БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АШИГЛАХ МАТЕРИАЛ БЭЛДЭХ - Хэлэлцүүлгийн үеэр санаа авахуулах материал ашиглах шаардлага гардаг.
  8. АЖЛЫН БАЙР СОНГОХ - Тохитой, тайван байдлыг хангасан, дундаж байр суурьтай газар байх нь зүйтэй.
  9. ҮРГЭЛЖЛЭХ ЦАГИЙГ ТОГТООХ - Оролцогчдын ажлын цагийг тааруулсан, баяр ёслолын өдөртэй давхцаагүй байхад анхаарах.
  10. СЭДВИЙН ЧИГЛҮҮЛЭГЧИЙГ НАРИЙН БОЛОВСРУУЛАХ - Судалгааны багийнхны хамтын ажиллагааны үр дүн бөгөөд хөтлөгчид асуухад ойлгомжтой, сонсогчид салаа утгаар ойлгохооргүй, судалгааны зорилгод нийцсэн асуултууд байх.
  11. ФОКУС БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - Төлөвлөгөөг сайтар шалгах, техник хэрэгслийг сайн бэлдэх, багийн гишүүд бүгд өөрсдийн үүргийг ухамсарласан байх.
  12. ФОКУС БҮЛГИЙН ЯРИА, БИЧЛЭГТЭЙ ТАНИЛЦАХ - Багийн гишүүд хамтдаа бэлдэж оролцох.

СУДАЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Хөтлөгчийн үүрэг

  • Бие халаалт буюу танилцуулга хийх
  • Үндсэн хэсгийг удирдаж явуулах
  • Ярилцлагыг төгсгөх, дүгнэлт хийх

Ажиглагчийн үүрэг

Дотоод ажиглагч : 

  • Фокус бүлгийн ажлын үр дүнг гаргах, тайлан бичих
  • Бүлгийн хэлэлцүүлгийн агуулгыг шинжлэх
  • Хэлэлцүүлгийн үр дүнг багцлан нэгтгэх

Гадаад ажиглагч :

  • Камер болон хянах цонхны цаанаас ажиглах, шаардлагатай тохиолдолд хөтлөгчид нэмэлт асуулт илгээх

Идэвхжүүлэгчийн үүрэг

  • Ярилцлагад оролцогчдыг идэвхжүүлэх
  • Маргаантай асуудлыг онцолж хэлэлцүүлэх

Тэмдэглэл хөтлөгч

  • Ярилцлагад оролцогчдын яриаг нэг бүрчлэн тэмдэглэх
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл