ХЭРЭГЛЭГЧИЙН СЕГМЕНТ
Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагуудын амжилттай ажиллах үндэс нь маркетингийн оновчтой шийдвэр гаргалт байна. Энэ нь компанийн зорилтот зах зээлийн сонголт, хэрэглэгчийн оновчтой сегментчилэл, түүнд тохирсон бүтээгдэхүүний хоногшуулалт хийх нэгдмэл үйл явц юм.
Тиймээс энэ үйл явцыг маш нарийн судалгаа шинжилгээнд тулгуурласан оновчтой шийдвэр гаргалтын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэхийг аливаа байгууллагын маркетингийн амин чухал асуудал гэдгийг судлаачид онцолдог.
Зах зээлийн сегмент гэдэг нь хэрэглэгчийн ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэх тухай асуудал юм.
Зах зээлийг тодорхой сегмент болгон ангилсаны үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн маркетингийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна зах зээлийг сегментчилэхгүйгээр хэрэгжүүлсэн маркетингийн үйл ажиллагаанаас илүүгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг тул компанийн ашиг олох үндэс болдог.
Байгууллагууд хэрэглэгчидээ нас, хүйс, боловсрол, байршил, орлого гэх мэт үзүүлэлтээр сегмент үүсгэн тэдгээрт тохирсон маркетингийн идэвхжүүлэлтийг хийж байдаг. Эдгээр энгийн сегментчилэх аргаас гадна хэрэглэгчийн сегментчилэх хэд хэдэн загвар байдгийн нэг нь VALS загвар юм.
VALS – Values And Lifestyles гэсэн үгний товчлол бөгөөд хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг
тодорхойлоход ашигладаг. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн боловсруулж гаргахаас эхлэн хэрэглэгчидтэй харилцаж, идэвхижүүлэх хүртэл маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд ашиглаж болдог. VALS загвар нь хэрэглэгчдийг тухайн үйлдэлд хүргэж буй сэдэл ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц гэсэн үзүүлэлтүүдэд үндэслэн 8 бүлэгт хуваадаг. Үүнд:
Тухайн сегментэд тохирох хэрэглэгчдийг тодорхойлохдоо хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох асуултуудыг багтаасан асуулгын судалгаа авч боловсруулалт хийдэг. Энд хүн ам зүйн үндсэн асуулт болох нас, хүйс, гэрлэлт болон ажил эрхлэлтийн байдал, орлого зэрэг мэдээллээс гадна дараах 35 асуултыг санал нийлэх байдлаар нь баллын үнэлгээний аргаар үнэлүүлдэг. Үүнд:
Эс Ай Си Эй (SICA) ХХК нь нийгэм, улс төр, зах зээлийн болон зорилтот бүлгийн судалгааг орчин үеийн судалгааны арга зүй, аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэх, бүх шатны төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны мониторинг хийх, судалгааны салбарт ажиллагсад болон захиалагчдад зориулсан арга зүйн сургалт явуулах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөрийн менежмент хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.