Мэдээ
Мэдээ
Төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=100ХУГАЦАА: 2022.10.25 – 2022.11.29ЗОРИЛГО: Ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Цэцэрлэгт хүрээлэн байгуулах; соёл амралтын төв (кино театр, номын сан, хүүхэд хөгжлийн төв гэх мэт багтана); түгжрэлийг бууруулах авто зам тавих Цогцолбор төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг гүйцэтгэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.ОНЦЛОХ ҮР ДҮН: Шинээр байгуулах соёл амралтын хүрээлэн бусад хүрээлэнгүүдээс ялгаатай байх хэрэгтэй. Тухайлбал Улаанбаатар хотын хөгжлийн замналыг тусгасан эсвэл залуучуудын хайр сэтгэлийн, эсвэл Монгол Улсын ястны амьдралын онцлогийг харуулсан байхаар, бусдаас өвөрмөц байх нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг төвлөрүүлэх эсвэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийлцүүлснээр хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг бий болгох ач холбогдолтой юм.
2022.11.29 00:00
0
Шударга байдлын үнэлгээ – 2022 (Багц 2, Багц 3)
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 4560ХУГАЦАА: 2022.06.01 – 2022.11.22ЗОРИЛГО: Шударга байдлын үнэлгээний судалгааны асуулга, зааврын дагуу мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцооллыг хийж, тайланг боловсруулан үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг гүйцэтгэх нь энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын үндсэн зорилго байсан.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Шударга байдлын үнэлгээ 73.9 оноогоор үнэлэгдэж өмнөх оны үнэлгээний дүнгээс 1.0 оноогоор нэмэгджээ. Шударга байдлын үнэлгээ ийнхүү 1.0 оноогоор нэмэгдэхэд гадаад шударга байдлын үнэлгээ 3.5 оноогоор, дотоод шударга байдлын үнэлгээ 1.0 оноогоор сайжирсан нь ихээхэн нөлөөлсөн байв. Өмнөх судалгааны үр дүнгээс үзэхэд (ШБҮ-2021) гадаад шударга байдлын үнэлгээ буурсан нь нэгдсэн үнэлгээ буурахад нөлөөлж байсан бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрэхэд ахиц дэвшил гарчээ.
2022.11.22 00:00
0
MSPA - AP 17 дахь чуулга уулзалт
MSPA-AP (Mystery shopping professionals association Asia/Pacific)–с жил бүр гишүүн байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулдаг чуулга уулзалт энэ жил Тайланд улсын Пукет-д болов. 17 дахь удаагийн чуулга уулзалт 2022 оны 11 сарын 17-19-ний өдрүүдэд “Хэрэглэгчийн туршлагын судалгаа: Цаг үеийн өөрчлөлтөд тулгарч буй сорилтууд” сэдвийн дор явагдсан юм. SICA компани нь 2018 онд тус холбоонд гишүүнээр элссэн бөгөөд чуулга уулзалтад биечлэн оролцож, туршлага судалсан юм.
2022.11.18 20:01
0
ХҮРЭЛ ТОГООТ - 2022
“Хүрэлтогоот-2022” нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав. SICA компани нь тус хурлын Тусгай байрны шагналыг 7 дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Энэ жилийн Тусгай байрын залуу судлаач Б.Уянга “Улс төрийн сонгуульд хандах шинэ сонгогчийн хандлагыг тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэлээрээ шалгарсан юм.
2022.11.12 20:02
0
“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хаалтын үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлагаТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120ХУГАЦАА: 2022.09.27 – 2022.11.08ЗОРИЛГО: Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, хүлээгдэж буй үр дүн, үйл ажиллагааны гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох талуудад зөвлөмж боловсруулахад оршиж байв.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн хүрээнд хийгдсэн бүхий л үйл ажиллагаанууд нь туслах малчдын нөхцөл байдлыг дээшлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдаж байв. Жишээлбэл төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө судалгаанд хамрагдсан туслах малчдын ердөө 52.6 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь авч чаддаг байсан бол төсөл хэрэгжсэний дараа дээрх үзүүлэлт 88.3 хувь болж өссөн байна. Дээрх болон бусад үзүүлэлтүүд нь төсөл амжилттай хэрэгжсэн болохыг илэрхийлж байсан ч, нөгөө талаар үндсэн болон туслах малчны хооронд албан ёсны хөдөлмөрийн гэрээ хийгдэх байдал хангалтгүй хэвээр байгааг судалгааны үр дүнгээс харах боломжтой. Тиймээс туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг түгээн дэлгэрүүлэх болон төслийн хүрээнд хийгдсэн бусад ажлуудыг цаашид үндэсний хэмжээнд үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм.
2022.11.08 00:00
0
ХАБЭА-н гутлын зах зээлийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Баримт бичгийн шинжилгээ, Нууц худалдан авалтын судалгааХУГАЦАА: 2022.09.05 – 2022.11.04ЗОРИЛГО: ХАБЭА-н гутал хэрэглэдэг салбарууд болон зах зээлийн багтаамжийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бид судалгааны мэдээлэл цуглуулалтыг хоёрдогч мэдээллийн эх сурвалж буюу баримт бичгийн шинжилгээний арга болон нууц худалдан авалтын аргаар гүйцэтгэж дүн шинжилгээ хийсэн.Нууц худалдан авалтын аргын хүрээнд дотоодын томоохон үйлдвэрлэгчдээс ХАБЭА-н гутлын зах зээлд худалдах үнэ болон байгууллагын хүчин чадал, жилийн борлуулалтын орлогыг тодруулсан.
2022.11.04 00:00
0
Ази номхон далайн судалгааны холбооны хурал
Ази номхон далайн бүсийн судалгааны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чуулга уулзалт энэ жил Солонгос улсад боллоо. Энэ удаагийн чуулга уулзалт 2022 оны 10 сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус хуралд SICA компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцож, дэлхийн ТОП судалгааны байгууллагуудаас туршлага судалсан юм.
2022.10.21 19:59
0
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх техник эдийн засгийн урьдчилсан судалгаа /Үйлдвэрлэл инновацын төв төсөл/
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.06.06 – 2022.10.20ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн “Үйлдвэрлэл инновацын төв” /үйлдвэрлэл, инновац болон гарааны бизнесийг дэмжих/ төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн агуулга, зорилго зорилтуудыг тодорхойлж гадаад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх судалгаа, макро болон микро орчны судалгаа, эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ, дэд бүтцийн төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулсан. Тус төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдээс урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эдийн засгийг өсгөх, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хүрээнд баримталж буй бодлогын зорилтуудыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигт тусгаснаар дүүргийн өрсөлдөх чадварын индекс өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэж, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болоход дэмжлэг үзүүлж, эергээр нөлөөлнө.
2022.10.20 00:00
0
Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг судлах суурь судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотын 5 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 5 Ерөнхий Боловсролын СургуулиудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120ХУГАЦАА: 2022.09.20 – 2022.10.20ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх өнөөгийн мэдлэг ойлголтыг судлан, бэлгийн боловсролын талаарх мэдээллийг хэрхэн, хаанаас олж авдаг болох, мэдээллийг олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг тодруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд Улаанбаатар хотын 5 дүүргийн 5 ЕБС-ийн 12-18 насны 100 охид, хөвгүүдийг хамруулсан болно. Хүүхдүүдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд үндсэн 7 сэдвийг хамруулан судалсан. Үүнд: хүмүүс хоорондын харилцаа, хүний бие махбод ба эрхтэн тогтолцоо, бэлгийн бойжилт, жендер, бэлгийн чиг баримжаа, бэлгийн эрүүл мэнд болон хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн тухай ойлголтууд багтсан. Хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээлэл авах эх сурвалж нь гэр бүл, найз нөхөд, хичээлийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд тэдний мэдлэг, ойлголтод бусдын үзэл бодол нөлөөлж болохыг илтгэж байна.
2022.10.20 00:00
0