SICA
БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=600

ХУГАЦАА: 2022.11.09 – 2022.12.16

ЗОРИЛГО: Иргэдийн БНСУ-руу аялах сонирхол, тус улсад чиглэсэн аяллын бүтээгдэхүүний талаарх санаа бодлыг сонсох, мэдээлэл авдаг эх сурвалжийг тодорхойлох, түүнчлэн Солонгос улс руу аялсан иргэдийн сэтгэл ханамжийг хэмжихэд энэхүү судалгааны зорилго оршино.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаанд сүүлийн 5 жилийн хугацаанд аялалд явсан, өөрийн орлого нь 2.2 сая төгрөгөөс дээш мөн 20-иос дээш насныхныг сонгож хамруулсан нь энэхүү судалгааны гол шалгуур байв. Судалгаагаар БНСУ руу иргэдийн дийлэнх хувь нь хувиараа аялдаг бөгөөд групп аяллаар голдуу 40-өөс дээш насныхан аялдаг гэв. Мөн нэг иргэн БНСУ-ын аялалд явахдаа дунджаар 8.6 сая төгрөг зарцуулдаг бөгөөд хувиараа аялахаас илүү группээр аялах нь зардлын хувьд 2.3 сая төгрөгөөр бага байдаг гэсэн үр дүн гарав. Монголчуудын аялалд явах төлөвлөсөн хугацаа нь голдуу 1 болон 3-р улирал гэж судалгаагаар тодорхойлогдсон.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл