SICA
Спортын мэргэжлийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120

ХУГАЦАА: 2022.10.14 – 2022.12.02

ЗОРИЛГО: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй биеийн тамир, спортын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд болон шигшээ багийн тамирчдаас спорт байгууламжийн одоогийн хүртээмж, бэлтгэлийн баазын чанар стандарт, бусад хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, спорт цогцолбортой холбоотой олон улсын туршлагыг судалж одоо баригдаж байгаа спорт цогцолборын өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаагаар Монгол Улсын спортын мэргэжлийн байгууллага болон тамирчдын хэрэгцээ шаардлага болон олон улсын сайн туршлага, дотоодын өрсөлдөгчийн мэдээлэлд боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад тамирчдын бэлтгэл сургуулилт 4-6, 8-10 дугаар саруудад идэвхтэй байдаг бөгөөд мэргэжлийн тамирчдын ихэнх нь долоо хоногт 6 удаа бэлтгэл хийж байна. Тамирчдад мөсний машин, хувцас угаах үйлчилгээ, спорт хоолны газар, авто машины зогсоол, сэтгэл зүйн үйлчилгээнд сэтгэл ханамж хамгийн багатай байна. Түүнчлэн тамирчдад бэлтгэл сургуулилтаа тогтмол, үр дүнтэй үргэлжлүүлэхэд санхүү болон бэлтгэлийн орчин нөхцөлийн асуудал хамгийн түгээмэл тулгарч байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл