Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо болон нөөцийг үнэлэх суурь судалгааны ажлын тайлангийн танилцуулгыг хийлээ.
Энэхүү төслийн зорилго нь сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Судалгааны үр дүнг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, дүүрэг тус бүрийн сүрьеэгийн диспансер, Нийслэлийн эрүүл
мэндийн газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо мөн судалгаанд хамрагдсан ХХЭМБ-уудын эмч, ажилчид гээд нийт 20 гаруй хүний төлөөлөлд танилцууллаа.