Мэдээ
Мэдээ
Зах зээлийн судалгаа
Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Бизнесийн шийдвэрийг өгөгдөлд суурилуулсан байх гол түлхүүр Зах зээлийн судалгаа бол бизнесийн шийдвэрийг зөв, үндэслэлтэй гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулж, шинжилдэг системтэй үйл явц юм. Энэхүү судалгаа нь зах зээлийн хэмжээ, бүтэц, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөөний байдал, болзошгүй боломж ба эрсдэлийг тодорхойлох зорилготой. Энгийнээр тайлбарлавал, зах зээлийн судалгаа нь дараах гол асуултуудад хариулдаг: Хэн таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой вэ? Хаана илүү эрэлт байна вэ? Худалдан авалтад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Өрсөлдөгчид ямар стратеги ашиглаж байна вэ? Ингэснээр бизнес зах зээлийн нөхцөл байдлаа ойлгож, ирээдүйн төлөвлөгөөгөө илүү оновчтой гаргах, эрсдэлийг бууруулах, өсөлтийн боломжийг эрт илрүүлэх боломжтой болдог. Агуулга Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Зах зээлийн судалгааны гол зорилго Судалгааны үндсэн аргууд Зах зээлийн судалгаанд багтдаг үндсэн үзүүлэлтүүд Импортын зах зээлийн судалгаа Салбарын зах зээлийн судалгаа Дүгнэлт Зах зээлийн судалгааны гол зорилго Зах зээлийн судалгааны үндсэн зорилтууд дараах чиглэлүүдийг хамардаг. Үүнд: Зах зээлийн хэмжээг тодорхойлох – Хэдэн хэрэглэгч, хэдий хэмжээний эрэлт байгаа вэ? Хэрэглэгчийн хэрэгцээ болон худалдан авах зан төлөвийг ойлгох. Өрсөлдөгчдийн давуу ба сул тал, зах зээлд эзэлж буй байр суурийг үнэлэх. Зах зээлийн боломж болон эрсдэлийг илрүүлэх. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд оновчтой шийдвэр гаргахад туслах. Энэ бүхний үр дүнд танай бизнес аль сегментэд илүү төвлөрөх, ямар үнэ, ямар сувгаар, ямар мессежээр хэрэглэгчидтэй харилцах стратегиа тодорхойлох боломжтой болдог. Судалгааны үндсэн аргууд Зах зээлийн судалгааг мэдээллийн эх үүсвэр, зорилго, аргачлалаар нь ангилж үздэг. Үндсэн төрлүүд: Анхдагч судалгааХэрэглэгчээс шууд мэдээлэл авах (асуулга, ярилцлага, фокус групп гэх мэт). Танай бизнесийн онцлогт тохирсон, шууд хэрэглэгчээс гарсан шинэ мэдээлэл байдаг тул шийдвэр гаргалтад хамгийн үнэ цэнтэй. Хоёрдогч судалгааБусад байгууллага, төр, олон улсын эх сурвалжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх. Жишээ нь статистикийн тайлан, салбарын судалгаа, олон улсын байгууллагын нийтэлсэн тайлангууд. Тоон судалгааЗах зээлийн хэмжээ, хувь хэмжээ, статистик тоон мэдээлэлд суурилдаг. Хэмжиж болох, харьцуулж болох, хугацааны өөрчлөлтийг харах боломжтой. Чанарын судалгааХэрэглэгчийн сэтгэлзүй, худалдан авалтын шалтгааныг тодорхойлдог. “Яагаад ийм сонголт хийдэг вэ?”, “Яагаад өрсөлдөгчийг сонгосон бэ?” зэрэг асуултад гүнзгий хариу өгдөг. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Зах зээлийн судалгаанд багтдаг үндсэн үзүүлэлтүүд Зах зээлийн хэмжээХэдэн хэрэглэгч, хэдий хэмжээний эрэлт байна вэ? Зах зээлийн өнөөгийн багтаамжийг тодорхойлно. Зах зээлийн өсөлтЖилээс жилд зах зээл хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Өсөлттэй, тогтвортой, бууралттай эсэхийг тодорхойлно. Зах зээлийн сегментчилэлХэрэглэгчдийг нас, орлого, байршил, сонирхол, амьдралын хэв маягаар ангилж шинжлэх. Ингэснээр хамгийн үнэ цэнтэй сегментүүд тодорхой болно. Өрсөлдөөний шинжилгээӨрсөлдөгчдийн тоо, стратеги, давуу ба сул тал, брэндийн байр суурь зэрэг хүчин зүйлсийг үнэлнэ. Эрэлт ба нийлүүлэлтийн үнэлгээЭрэлт хангалттай юу, эсвэл нийлүүлэлт илүүдэж байна уу? Үнэ болон борлуулалтын стратегид шууд нөлөөлнө. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Импортын зах зээлийн судалгаа Импортын бүтээгдэхүүнтэй холбоотой дараах мэдээллийг гүнзгий судалдаг. Энэ нь гаднаас орж ирж буй бүтээгдэхүүний нөлөөллийг үнэлж, дотоодын үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх стратеги боловсруулахад чухал. Импортын хэмжээ болон үнэЯмар бүтээгдэхүүн, хэдий хэмжээтэйгээр, ямар үнийн түвшинд орж ирж байна вэ? Гарал үүсэлАль улс орнуудаас илүү их нийлүүлэлттэй байна вэ? Тэдний давуу тал, чанарын ялгаа юу вэ? Эрэлт ба хэрэглээХэрэглэгчид ямар бүтээгдэхүүн, чанар, үнийн ангиллыг илүүд үзэж байна вэ? Орлуулах боломжит бүтээгдэхүүнДотоодын бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой юу? Хэрхэн өрсөлдөх вэ? Импортын зах зээлийн судалгаа нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, үнэ тогтоох, чанар сайжруулах, брэндийн байршуулалтыг зөв хийхэд нэн чухал ач холбогдолтой. SICA ХХК SICA ХХК СУДАЛГААҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална. Холбоо барих Үнийн санал авах Салбарын зах зээлийн судалгаа Тодорхой салбарын ерөнхий байдлыг судалсан судалгаа бөгөөд тухайн салбарын дотоод бүтэц, өсөлт, боломж, эрсдэл, тоглогчдын байр суурийг нарийвчлан тодорхойлдог. Салбарын эрэлт ба нийлүүлэлтЯмар бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ их байна вэ? Аль сегмент илүү өндөр эрэлттэй вэ? ҮйлдвэрлэлТухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн түвшин, дотоодын үйлдвэрлэгчдийн тоо. Тээвэрлэлт ба түгээлтБүтээгдэхүүн хэрэглэгчид ямар сувгаар хүрдэг вэ? Логистикийн өртөг, үр ашиг. БорлуулалтОнлайн болон офлайн борлуулалтын сувгуудын үр нөлөө, хэрэглэгчийн худалдан авах зуршил. Хууль эрх зүйн орчинТатвар, импортын бодлого, стандарт, зохицуулалтын нөлөө. Энэ төрлийн судалгаа нь салбарын хөгжлийн чиг хандлага, бизнесийн өсөлтийн боломж, салбарын эрсдэлийг тодорхойлж, урт хугацааны стратеги боловсруулахад ихээхэн тус дэм болдог. Дүгнэлт Зах зээлийн судалгаа нь бизнесийн зөв шийдвэр гаргах үндэс болдог. Мэдээлэлтэй, бодит дүгнэлттэй бизнес үргэлж амжилтад ойрхон байдаг. Харин судалгаагүйгээр шийдвэр гаргах нь эрсдэл ихтэй бөгөөд зардал, цаг хугацааны алдагдалд хүргэх магадлалтай. Танай байгууллага шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинэ салбарт орох, үнэ өөрчлөх, брэндийн байршуулалтаа шинэчлэхээс өмнө заавал зах зээлийн судалгаа-нд тулгуурлан шийдвэр гаргах нь хамгийн оновчтой алхам юм. ТӨСТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД ХАБЭА-н гутлын зах зээлийн судалгаа Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийн судалгаа - 2022 он Англи хэлний сургалтын төвүүдийн зах зээлийн судалгаа Авто машины зах зээлийн судалгаа Будаг, эмульсийн зах зээлийн судалгаа Будагны зах зээлийн судалгаа Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
2025.12.04 18:07
0
Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн эдийн засгийн чадамж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын боломж, дэд бүтэц болон зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгаа
Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн хөгжлийн хүрээнд бүсийн эдийн засгийн чадамж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын боломж, дэд бүтэц болон зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийг олон улсын логистик, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төв болгон хөгжүүлэхэд шаардлагатай бодит мэдээлэл, нотолгоонд суурилсан дүн шинжилгээг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд бүсийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглах стратегийн суурь судалгаа болсон. Судалгааны зорилго: Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн байршлын давуу тал, эдийн засгийн боломж, салбарын чиглэлийн өрсөлдөх чадварыг үнэлж, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх бодлого, төлөвлөлт боловсруулахад шаардлагатай судалгааны үндэслэл бий болгох зорилготой. Судалгааны хүрээнд чөлөөт бүсийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, дэд бүтцийн бэлэн байдал, газар ашиглалт, тээвэр логистикийн боломжийг тодорхойлох зорилтыг дэвшүүлсэн. Мөн дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, салбарын эрэлт, бизнесийн боломжит чиглэлүүдийг тодорхойлох, бүсийн хөгжлийн хувилбаруудыг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хүчин зүйлсийг илрүүлэх зорилтуудыг тусгасан. Хамрах хүрээ: Энэхүү судалгаа нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүс болон түүнтэй уялдах Улаанбаатар хот, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал орчмын бүсийг хамарсан. Судалгаанд чөлөөт бүсийн хөгжилтэй холбоотой төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, боломжит хөрөнгө оруулагчид, логистик, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын оролцогчдыг хамруулж, бүсийн хөгжлийн бодит нөхцөл, боломж, хязгаарлалтыг цогцоор нь авч үзсэн. Арга зүй: Судалгаа нь баримт бичгийн шинжилгээ, тоон болон чанарын судалгааг хослуулсан арга зүйд тулгуурласан. Судалгааны хүрээнд холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, бодлого, хөтөлбөр, өмнө хийгдсэн судалгаануудыг судалж, хоёрдогч мэдээллийн шинжилгээг хийсэн. Чанарын судалгааны хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөлөл, бизнесийн салбарын оролцогчидтой ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, бүсийн хөгжлийн боломж, сорилт, хөрөнгө оруулалтын орчныг гүнзгийрүүлэн үнэлсэн. Мөн олон улсын чөлөөт бүсүүдийн туршлагатай харьцуулсан шинжилгээг хийж, Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан. Судалгааны үр дүн: нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, зах зээл, хөрөнгө оруулалтын бодит нөхцөлд суурилсан мэдээллийн цогц сан бүрдүүлсэнд оршино. Энэхүү судалгаа нь чөлөөт бүсийн хөгжлийн стратеги, үе шаттай төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулахад шийдвэр гаргагчдад ашиглах боломжтой бодит суурь мэдээлэл болсон. Үүний зэрэгцээ бүсийн байршлын давуу талыг оновчтой ашиглах, олон улсын логистик, үйлдвэрлэл, худалдааны урсгалыг татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд бодит зөвлөмж, чиглэл тодорхойлсон стратегийн ач холбогдолтой судалгааны ажил болсон юм.
2025.10.15 17:20
0
МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ҮЕИЙН СУДАЛГАА 2025
Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа 2025 Бид 2020 оноос "Судалгаатай Үндэстэн" стратегийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Стратегийн хүрээнд бид 2020 онд “Монголын үе хоорондын судалгаа”-г анх удаа хийж, нийгмийн 4 өөр үеийн үнэт зүйл, амьдралын хэв маяг, хандлага, хүлээлтийг ил болгож байлаа. Энэ нь тухайн цаг үеийн монголчуудын үзэл бодол, зан төлөвийг олон өнцгөөс харуулсан цогц судалгаа болсон юм. Таван жилийн дараа буюу 2025 онд бид уг судалгаагаа дахин хийж, Монголын нийгмийн өөрчлөлт, үе хоорондын ялгаа ба нийтлэг чанаруудын шинэ дүр төрхийг харуулахыг зорьсон. Энэхүү судалгаа нь зөвхөн тоон үзүүлэлт бус, нийгмийн сэтгэл зүй, үнэт зүйлсийн урт хугацааны өөрчлөлтийг ойлгоход чухал суурь баримт болно. Яагаад энэ судалгаа чухал вэ? Монголын бизнес, төрийн байгууллага, боловсрол, судалгааны байгууллагууд стратегиа боловсруулахдаа бодит өгөгдөлд тулгуурлах боломжтой болно. Үе хоорондын ялгаа, нийтлэг шинжийг тодорхойлсноор нийгмийн ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг олгоно. Судалгаанд оролцсон иргэдийн санал бодол нь бодлого тодорхойлогч, бизнес эрхлэгч, судлаачдын шийдвэр гаргалтад шууд нөлөөлөхүйц мэдээлэл болж чадна. Энэхүү судалгааны тайланг бид олон нийтэд нээлттэй хүргэж байгаа бөгөөд хүн бүр өөрийн үеийн онцлог, бусад үеийн үзэл бодлын ялгааг харьцуулан ойлгож, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү тодорхой харахад тусална гэдэгт итгэлтэй байна. SICA-ийн зүгээс бид нийгмийн өөрчлөлтийг тогтмол хэмжиж, шинжилж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоо цаашид ч баримталсаар байх болно.Хэрэв та уг судалгааг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл: https://www.datamon.mn/content/detail/109/
2025.08.26 15:59
0
ИТГЭЛЦЛИЙГ ДАХИН СЭРГЭЭХ НЬ | MEF YOUTH 2025
MEF YOUTH 2025 Залуучуудад улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гүн гүнзгий ойлголт өгч, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөллийг нэгтгэдэг MEF Youth арга хэмжээ “Rebuilding trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриатайгаар гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд бид бүхэн 2025 онд давтан хийсэн "Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа"-г олон нийтэд анх удаа танилцуулав. Бид уг судалгаагаараа нь 2020 оны Монголын нийгмийн үеүдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хэрэглээний ялгаатай байдал нь 2025 онд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг зорилоо.
2025.07.24 17:53
0
МОНГОЛ ДАХЬ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖ АХУЙН НЭГЖИЙН СУДАЛГАА
Монгол дахь Дэлхийн банкны аж ахуйн нэгжийн судалгаа Уг судалгаагаар хувийн хэвшлийн байгууллагуудын бизнесийн орчны талаарх санаа бодол болоод холбогдох баримтуудыг цуглуулах юм. Тус цуглуулсан дата мэдээлэл нь улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд тулгарч буй сорилт, боломжуудын талаарх хувийн хэвшлийн байгууллагуудын үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ нь танай байгууллагыг дэлхийн мянга мянган байгууллагуудын хамт дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож байгаа юм. Бид тус судалгааг Гүрж улсын ACT Global компанитай хамтран гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.enterprisesurveys.org/.../world-bank...
2025.05.05 16:30
0
15 ЖИЛИЙН ОЙ
15 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 2025 оны 04 сарын 27-нд SICA компанийн 15 жилийн ой тохиож байна. 15 жилийн турш үнэ цэнийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ажилтнууд, эрхэм харилцагчид, хамтрагчид та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Судалгаатай үндэстэн цогцлоох их үйлсэд SICA-чууд бид түүчээлж, тантай хамт байх болно...
2025.04.28 14:35
0
САНЧИР ГАРАГИЙН ЗОЧИН
САНЧИР ГАРАГИЙН ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГ Эмч хүн онош тавьж байж өвчнийг эмчилдэг шиг судалгаа бол онош тавьж байгаа хэрэг юм. Eagle Tv-ийн Санчир гарагийн зочин нэвтрүүлэгт Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцсоныг та бүхэн хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзэхийг хүсвэл: https://www.youtube.com/watch?v=E40MDhKW8F4&t=1059s
2025.04.09 09:50
0
СУДЛААЧ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 2025 оны эхний судалгааны сургалт маань амжилттай өндөрлөлөө!   Бидний зохион байгуулсан 8 дахь удаагийн судалгааны сургалт маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус сургалт нь судалгааны ур чадвар эзэмших, тайлан бичих, судалгааны аргачлал гаргах мөн багш нар туршлагаа хуваалцах зэрэг олон талын ач холбогдолтой байлаа. Бидний сургалтад хамрагдсан бүх хүмүүст талархал илэрхийлье! Хэрэв та дараагийн сургалтад бүртгүүлэх бол https://forms.gle/u8wMSWtGbAMmYfri6 тус линкээр бүртгүүлнэ үү!
2025.03.28 14:27
0
СУДЛААЧ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм. Энэхүү сургалт нь: • Байгууллагын дунд түвшний менежерүүд • Маркетинг, борлуулалтын менежерүүд • Сургалт, судалгааны менежерүүд • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй  Сургалтын сэдэв: Өдөр 1: Судалгаа, шинжилгээ - Сэтгэлгээний арга Өдөр 2: Түүврийн арга зүй Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 03-р сарын 24-ны өдрөөс 03-р сарын 28-ний өдөр хүртэл. Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ? Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно. СУРГАЛТЫН ТӨЛБӨР Нэг оролцогчийн 450,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой) Бүртгэлийн линк: https://forms.gle/5xTFRGMyL1zZVXyW6 Холбоо барих: 80087858, 70126009 SICA Academy пэйж хуудас, academy@sica.mn
2025.03.10 14:27
0