SICA
Хөгжлийн шийдэл ТББ, “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгаа, 2023 он

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг 2 дахь удаагаа гүйцэтгэлээ. 

Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хот болон 12 аймагт ХАА, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, ХоРеКа, барилга, тээвэр агуулах, боловсрол, мэдээлэл холбоо гэсэн 8 салбарт үйл ажиллагаа явуулж буй 1027 ЖДБ эрхлэгчдийг тоон болон чанарын судалгаанд хамруулах замаар ЖБД-ийн салбарын ажилтнуудын ажил эрхлэлтийн нөхцөл байдал болон манай улсын хөдөлмөр эрхлэлтэд ЖДБ-ийн салбар ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлсон чухал ач холбогдолтой судалгаа болсон. Бидний энэхүү судалгааны үр дүн нь ЖДБ-ийн хөдөлмөрийн нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэлтэй байна.  

Судалгааны ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ болон бидний судалгаанд үнэт мэдээлэл өгсөн ЖДБ эрхлэгч ААН, иргэдэд талархлаа илэрхийлье.  

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл