SICA
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дунд шатны үнэлгээ

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, 12 аймаг, 54 сум

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=2246

ХУГАЦАА: 2022.11.01 – 2023.02.28

ЗОРИЛГО: Дунд шатны судалгааг суурь судалгаанд баримталсан арга зүйн дагуу удирдаж явуулсан. Үүнд, төслийн зорилгод нөлөөлөх үндсэн үзүүлэлтүүдийг тоон үзүүлэлтээр хэмжихээс гадна чанарын судалгаагаар баталгаажуулж, үндэсний хэмжээний статистик үзүүлэлттэй харьцуулж авч үзсэн. Нэмэлтээр мал эмнэлэг, болзошгүй онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээ, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэмжиж, эдийн засгийн тооцооллыг хийсэн.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Дунд шатны судалгаанд 12 аймгийн 54 сумын 1704 малчин өрх, малчид болон орон нутгийн удирдлага, мах сүү боловсруулах бизнес эрхлэгчид, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан 25 хүн, 384 МАА-н бүтээгдэхүүн хэрэглэгч, 133 малын эмч нийт 2246 хүний мэдээлэл цугларлаа. Төслийн суурь үзүүлэлтүүдийг хэмжихийн тулд судалгааны багийн зүгээс үндсэн ба дэд үзүүлэлтүүдийг тодорхойлж, мэдээлэл цуглуулалт ба дүн шинжилгээ хийсэн. Үүнд, сонгогдсон орон нутаг дахь мал аж ахуйн нөхцөл байдлыг төслийн зорилготой уялдуулан өрхийн түвшинд мал сүргийн бүтэц, мал маллах арга ажиллагаанаас хамаарсан малын ашиг шимийн гарц, малын эрүүл мэнд, мал аж ахуйгаас олох орлогын хэмжээ болон борлуулалтын сувгаар дамжуулж хэмжсэн.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл