SICA
“Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн захын хороонууд 

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа  

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=363 

ХУГАЦАА: 2023.02.07-2023.03.24 

ЗОРИЛГО: Судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент /УБАХХЦТМ/ төслийн Үр дүн-2 болох “Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” ажлын хүрээнд хоёрдох удаагаа хийж гүйцэтгэсэн ба эхний судалгааг 2022 оны наймдугаар сард хийж гүйцэтгэсэн болно. 

Хоёрдох удаагийн судалгаагаараа бид сонгогдсон дүүргүүдийн оршин суугчдаас амьдарч буй газрынх нь хог хаягдалтай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, айл өрхүүд хогоо хэрхэн хаядаг болон хогны төлбөр хураамжийн талаарх санаа бодлыг нь судалж, гарсан үр дүнг эхний судалгааны үр дүнтэй харьцуулж, төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүн, өөрчлөлтүүдийг нэгтгэж дүгнэсэн. 

ОНЦЛОХ ҮР ДҮН: 2019 онд хийгдсэн суурь судалгаагаар СХД болон ЧД-ийн оршин суугчдын 66.9 хувь нь амьдарч буй хэсэг, орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байсан бол 2022 онд дээрх үзүүлэлт 15.8 нэгж хувиар буурч 51.1 хувь болсон байна. Өдгөө 2023 оны байдлаар тус хоёр дүүргийн иргэдийн 43.5 хувь нь орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байна. Энэхүү үр дүнг нэгтгэн дүгнэвэл 2019-2023 он буюу УБАХХЦТМ төсөл хэрэгжиж буй жилүүдэд нийслэлийн СХД, ЧД дүүргүүд дэх гэр хороолол орчмын хог хаягдал нийт 23.4 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл