УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Тус төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангахын зэрэгцээ хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилгоор 2012 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байна.
Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр шалгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр талбарт ажиллах судлаач бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.