15
жилийн туршлага
30
Үндсэн ажилтнууд
50
Мэргэшсэн зөвлөхүүд
+500
Гэрээт судлаачид
15
төсөл нэг цаг хугацаанд гүйцэтгэдэг
50
төсөл жилд дунджаар гүйцэтгэдэг
100
судлаач нэг цаг хугацаанд ажилладаг
Үйлчилгээ
Сургалт (SICA Academy)
Судалгааны ажил удирдан явуулах, төлөвлөх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино. АЧ ХОЛБОГДОЛ Байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Мөн үүний зэрэгцээ судалгааны ажил захиалж хийлгэхэд анхаарах асуудлууд, судалгааны мэдээллийг тайлж унших, хэрэглэхтэй холбоотой чадваруудыг сургалтын үр дүнд олж авах болно. СУРГАЛТЫН СЭДЭВ Судалгааны ерөнхий арга зүйн “СУДЛААЧ” багц сургалт Та хэрэглэгчээ судалсан уу? сургалт Та сургалтын хөтөлбөрийг бүхлээр нь болон зарим сэдвийг сонгон суралцах боломжтой. СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД Сургалтад судалгаа, шинжилгээ хийх хүсэлтэй хэн бүхэн хамрагдах бүрэн боломжтой. Үүнд: Байгууллагын дунд түвшний менежерүүд, Борлуулалт, маркетингийн менежерүүд, Сургалт, судалгааны менежерүүд, Судалгаа, шинжилгээний ажилд суралцах сонирхолтой хүн бүрд энэхүү сургалт нээлттэй. СУРГАЛТЫН ЯВЦ Сургалтын хөтөлбөр дэх сэдэв бүр нь онол, дадлага ажил, баталгаажуулалт гэсэн 3 хэсгээс бүрдэх ба оролцогчдод сургалтаас олж авсан мэдлэгээ практикт шууд хэрэглэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Сургалт эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд бодит тоо, жишээн дээр ажиллаж, статистик шинжилгээ хийх, гарсан үр дүнг хэрхэн уншиж тайлбарлах талаар суралцах болно. СУРГАЛТЫН ҮР ДҮН Судалгааны тухай ерөнхий ойлголтыг авч, дизайн боловсруулах, үйл явцыг төлөвлөх чадварыг эзэмшинэ. Түүврийн үндсэн ойлголт, дизайн, оновчтой түүвэрлэлт хийх арга зүйд суралцан, тархаалт хийх чадвартай болно. Асуулгын хуудас боловсруулах арга зүйд суралцан, асуулга, асуулт, хариултын төрөл, хэлбэрийн талаарх ойлголттой болж, бие даан асуулга боловсруулах чадвартай болно. Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, ашиглах техник, үе шат, баримтлах зарчимд суралцана. Судалгаа, шинжилгээнд өргөн ашиглагддаг программуудын (CSPro болон SPSS) хэрэглээг үзэн, мэдээллийг оруулан, үр дүнг боловсруулах чадвартай болно. Судалгааны үр дүнг боловсруулах шинжилгээний аргуудад суралцан, анализ, дүн шинжилгээ хийх, тайлан бичих чадварт суралцана.
Мэдээлэл
Хэрэглэгчийн үнэлгээ
Хэрэглэгчийн үнэлгээ гэж юу вэ? Тодорхойлолт, төрлүүд, бизнесэд үзүүлэх нөлөө Хэрэглэгчийн үнэлгээ гэдэг нь хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгэ
Дэлгэрэнгүй
Бүтээгдэхүүний судалгаа
Бүтээгдэхүүний судалгаа гэж юу вэ? Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, концепт тестийн иж бүрэн тайлбар Бүтээгдэхүүний судалгаа гэдэг нь тухайн бүтээгдэхүүн
Дэлгэрэнгүй
Байгууллагын судалгаа
Байгууллагын судалгаа гэж юу вэ? Соёл, үйлчилгээ, брэндийн нэр хүндийн иж бүрэн судалгаа Байгууллагын судалгаа нь байгууллагынхаа дотоод болон га
Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа гэж юу вэ?  Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэрийг хэрхэн гаргада
Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн судалгаа
Хэрэглэгчийн судалгаа гэж юу вэ? Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдлын судалгааны иж бүрэн гарын авлага Хэрэглэгчийн судалгаа (“Consume
Дэлгэрэнгүй
Зах зээлийн судалгаа
Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Бизнесийн шийдвэрийг өгөгдөлд суурилуулсан байх гол түлхүүр Зах зээлийн судалгаа бол бизнесийн шийдвэрийг зөв, үн
Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ҮЕИЙН СУДАЛГАА 2025
Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа 2025 Бид 2020 оноос "Судалгаатай Үндэстэн" стратегийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Стратегийн хүрээнд бид 2020
Дэлгэрэнгүй
ИТГЭЛЦЛИЙГ ДАХИН СЭРГЭЭХ НЬ | MEF YOUTH 2025
MEF YOUTH 2025 Залуучуудад улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гүн гүнзгий ойлголт өгч, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын бай
Дэлгэрэнгүй
МОНГОЛ ДАХЬ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖ АХУЙН НЭГЖИЙН СУДАЛГАА
Монгол дахь Дэлхийн банкны аж ахуйн нэгжийн судалгаа Уг судалгаагаар хувийн хэвшлийн байгууллагуудын бизнесийн орчны талаарх санаа бодол бо
Дэлгэрэнгүй
15 ЖИЛИЙН ОЙ
15 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 2025 оны 04 сарын 27-нд SICA компанийн 15 жилийн ой тохиож байна. 15 жилийн турш үнэ цэнийг хамтдаа бүтээлцсэн ү
Дэлгэрэнгүй