Жил бүр нийгмийн халамж, орлого, эрүүл мэнд, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын зэрэг гэх хүчин зүйлсээр үнэлж дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргадаг. Энэхүү үзүүлэлт нь тухайн улсын иргэд хэр аз жаргалтай байгааг харуулдаг гэж ойлгоход болох юм. 2025 оны аз жаргалын индексээр 8 дахь жилдээ "Финлянд" улс тэргүүлжээ. Тус индекс нь улс орнуудыг 0 - 10 хооронд үнэлдэг бөгөөд 10 руу ойртох тусам аз жаргалтай ба 0 рүү ойртох тусам аз жаргалгүй гэж үздэг байна. Эхний 5 байранд орсон улс орнуудыг жагсаавал:
- Финлянд - 7.764
- Исланд - 7.540
- Дани - 7.539
- Коста Рика - 7.439
- Швед - 7.255
Харин манай орны хувьд 147 орноос 75 байранд 5.936 оноотойгоор жагсажээ.
Дайны хөлд нэрвэгдсэн Афганистан, Сьерра Леон болон Малави улсууд хамгийн сүүлд жагсаж байна.
Эх сурвалж: worldhappiness.report