2025 онд зээл, лизингийн үйлчилгээний зах зээл дэх хэрэглэгчийн ойлголт, байгууллагуудын танигдсан байдал, өрсөлдөөний нөхцөл болон хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох иж бүрэн судалгааг амжилттай гүйцэтгэлээ.
Өнөөдөр банк, банк бус санхүүгийн байгууллага, финтекийн аппликейшнүүдийн өрсөлдөөн эрчимжиж байгаа нөхцөлд хэрэглэгчид ямар байгууллагыг сонгож буй, сонголтод нь ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа талаар бодит өгөгдөлд суурилсан мэдээлэл байгууллагуудын стратегийн чухал хэрэгцээ болсон. Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн шийдвэр гаргалтын үндсэн шалтгаан, зах зээл дэх өрсөлдөөний дүр зураг болон Бичил Глобус ББСБ-ын бодит байр суурийг тодорхойлоход чиглэсэн юм.
Судалгааны үндсэн зорилго нь зээл, лизингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хэрэглэгчдийн хувьд зах зээлд ямар байр суурь эзэлж байгаа, аль байгууллагууд хамгийн өндөр танигдсан байдалтай байгаа, хэрэглэгчдийг татах гол хүчин зүйлс юу болохыг тодорхойлон, Бичил Глобус ББСБ-ын цаашдын маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон өрсөлдөөний стратегийг боловсронгуй болгоход шаардлагатай мэдээллийн суурийг бүрдүүлэхэд оршсон.
Судалгааны хүрээнд дараах үндсэн чиглэлүүдийг хамруулсан:
Судалгааг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Дорнод аймагт хэрэгжүүлсэн бөгөөд:
Энэхүү төсөл нь тоон, чанарын болон нууц худалдан авалтын судалгааг хослуулсан Mixed Methods аргачлалд тулгуурласан.
Тоон судалгааг CAPI (Computer Assisted Personal Interviewing) буюу таблет ашигласан нүүр тулсан ярилцлагын аргаар зохион байгуулж, статистикийн шаардлагад нийцсэн түүврийн дагуу мэдээлэл цуглуулсан. Чанарын судалгааны хүрээнд фокус бүлгийн ярилцлага зохион байгуулж, хэрэглэгчдийн сэтгэл зүй, шийдвэр гаргалтын логик болон үйлчилгээний талаарх нарийн ойлголтуудыг тодруулсан.
Мөн нууц худалдан авалтын судалгаагаар өрсөлдөгч байгууллагуудын үйлчилгээний орчин, ажилтны харилцаа, үйлчилгээний стандарт, үйлчлүүлэгчидтэй ажиллах процессийг бодит нөхцөлд үнэлсэн.
Цуглуулсан өгөгдлийг SPSS 27, CSPro болон Microsoft Office программ хангамжуудыг ашиглан боловсруулж, харьцуулсан болон задлан шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнгээс Бичил Глобус ББСБ-ын зах зээл дэх танигдсан байдал өрсөлдөгч зарим байгууллагатай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч одоогийн харилцагчдын үнэнч байдал болон аман маркетингийн үзүүлэлт өндөр түвшинд байгааг тогтоосон.
Ялангуяа үйлчилгээний хурд, ажилтнуудын харилцаа хандлага, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ нь байгууллагын гол давуу талуудын нэг болох нь тодорхой болсон. Судалгааны үр дүн нь байгууллагын маркетингийн сувгийг оновчтой болгох, веб сайт болон дижитал сувгуудын хөгжүүлэлтийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой хүргэх, харилцагчийн туршлагыг сайжруулах зэрэг чиглэлээр бодитой шийдвэр гаргах үндэслэл болсон.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА
|
Энэхүү судалгаа нь зөвхөн Бичил Глобус ББСБ-ын зах зээл дэх үнэлгээг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын зээл, лизингийн үйлчилгээний салбарын өрсөлдөөний орчин, хэрэглэгчийн зан төлөв, сонголтын чиг хандлагыг тодорхойлсон стратегийн ач холбогдолтой судалгааны ажил болсон юм.
SICA ХХК нь байгууллагуудын хөгжлийн шийдвэр гаргалтыг дэмжих, бодит өгөгдөлд суурилсан судалгаа, шинжилгээний үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.