SICA
Улаанбаатар хотын иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон улс төрийн хандлагыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулалтын зөвлөх үйлчилгээ

“Эс Ай Си Эй” ХХК нь 2024 онд CT Group-ийн захиалгаар Улаанбаатар хотын иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон улс төрийн хандлагыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулалтын зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн үнэлэмж, тулгамдаж буй асуудал, улс төрийн оролцоо болон сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг олон талаас нь судалж, бодит мэдээллийн сан бүрдүүлэх зорилго тавьсан юм.

SICA ХХК

SICA ХХК СУДАЛГАА
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ

Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.

Судалгааны ажлыг олон улсын судалгааны арга зүй, чанарын стандартын дагуу зохион байгуулж, тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан. Тоон судалгаанд Улаанбаатар хотын 1000 иргэн хамрагдсан бол чанарын судалгааны хүрээнд хоёр удаагийн фокус бүлгийн ярилцлага зохион байгуулж, нийт 16 оролцогчийн санал бодол, үнэлэмж, хандлагыг гүнзгий түвшинд судалсан.

Төслийн явцад мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг нарийвчилсан түүврийн аргачлал, чанарын хяналтын тогтолцоонд тулгуурлан хэрэгжүүлсэн бөгөөд цуглуулсан мэдээллийн найдвартай байдал, төлөөлөх чадварыг хангахад онцгой анхаарч ажилласан. Мөн судалгааны баг мэдээлэл цуглуулах үе шат бүрт хяналт-шинжилгээ хийж, өгөгдлийн чанарыг баталгаажуулсан.

Судалгааны үр дүнд бүрдсэн мэдээллийн сан нь нийслэлийн иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, олон нийтийн санаа бодол, улс төрийн орчны өнөөгийн төлөв байдлыг өгөгдөлд суурилан тодорхойлох боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ олон нийтийн хандлагын өөрчлөлтийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагааг мэдээллээр хангах, сонгуулийн стратеги боловсруулах, олон нийттэй харилцах үйл ажиллагааг илүү үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой мэдээллийн эх сурвалж болсон юм.

Түүнчлэн энэхүү төслөөр бий болсон мэдээллийн сан нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг дэмжих, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ санаачилга, хөтөлбөрүүдийг боловсруулахад үнэтэй суурь өгөгдөл болж байна.

“Эс Ай Си Эй” ХХК нь судалгааны арга зүй, мэдээлэл цуглуулалтын чанарын удирдлагын туршлагадаа тулгуурлан төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудад бодит өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих судалгаа, зөвлөх үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.

Төстэй мэдээлэл:

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл