Мэдээ
Мэдээ
ХҮРЭЛТОГООТ-2023
"Хүрэлтогоот-2023" эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа. Манай компани тус хурлын тусгай байрын ивээн тэтгэгчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн тусгай байранд МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн магистрант Отгонбаярын Анхилуун “Оюуныг нээгч “оюун түлхүүр” сургаал хийгээд сэтгэл хөдлөлийн оюун ухаан (ei)-ы өгүүлэмж” сэдэвт илтгэлээр шалгарсан юм. 
2023.11.13 16:32
0
BUSINESS OPPORTUNITIES FAIR 2023
Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй "Business Opportunities Fair 2023" арга хэмжээнд Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Дэд захирал Г.Эрдэнэ нар оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь АХБ-тай хамтран ажилладаг байгууллагуудад зориулсан форум бөгөөд салбар бүрийн АХБ-ны мэргэжилтнүүд болон АХБ-тай хамтран ажилладаг бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгодог арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
2023.11.08 12:24
0
ESOMAR CONGRESS 2023
Дэлхийн 70 орчим орны 750 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагууд жил бүр хуран чуулдаг "ESOMAR Congress 2023" арга хэмжээ 9 сарын 10-аас 9 сарын 13-ны хооронд 4 өдрийн туршид Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо зохион байгуулагдав. Тус конгресс-т Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцон туршлага судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд ирлээ.
2023.11.08 11:42
0
MEN-TERNSHIP PROGRAM
MEN-TERNSHIP ПРОГРАМ ГЭЖ ЮУ ВЭ? SICA компанийн хэрэгжүүлж буй оюутныг илүү чадавхжуулах, хөгжүүлэх, онолоор сурсан мэдлэгээ практик руу буулгаж чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэгдсэн цалинтай дадлагын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын томоохон их сургуулиуд болох МУИС, ХААИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудтай санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.
2023.09.15 15:06
1
ЭС АЙ СИ ЭЙ ХХК нь ESOMAR-ийн албан ёсны гишүүн боллоо.
ESOMAR гэж юу вэ? ESOMAR нь дата анализ, судалгааны салбарын олон улсын тэргүүлэх гишүүнчлэлтэй байгууллага юм. Анх 1947 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1948 онд гишүүддээ анхны судалгааны стандарт, удирдамж, ёс зүйн дүрмүүдээ танилцуулж эхэлснээс хойш аль хэдийн 70-аад жил болжээ. 1977 оноос стандарт, удирдамж, ёс зүйн дүрмээ Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай (International chamber of commerce) хамтран гаргаж, 2016 оноос дата анализын стандарт, удирдамж, ёс зүйн дүрмүүдийг мөн гаргаж байна. ESOMAR-ийн гишүүн болсоноор бид дата анализ, судалгааны олон улсын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аван суралцаж, тэргүүлэх туршлагатай хөл нийлүүлэн алхаж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
2023.08.02 07:41
0
“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн дунд шатны үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум   МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа   ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=315  ХУГАЦАА: 2023.03.29-2023.06.16  ЗОРИЛГО:   Дунд шатны үнэлгээний гол зорилго нь төслийн үндсэн 4 зорилтот үр дүнгийн хүрээнд тавьсан 21 үйл ажиллагааг төсөл хэрэгжилтийн эхний 3 жилээр нэг бүрчлэн үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд нь санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхэд оршино.   ОНЦЛОХ ҮР ДҮН:   Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 21 үйл ажиллагааны 14 нь “үр дүнтэй”, 4 нь “тодорхой үр дүнтэй”, 3 ажил хараахан эхлээгүй тул “үнэлэх боломжгүй” байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдсан иргэдийн хог ангилалт, тэр дундаа хуванцар хогоо ангилан ялгах талын мэдлэг, ойлголт сайжирсан байна. Тухайлбал, төслийн сургалтад хамрагдсан иргэдийн 85.5 хувь нь хогоо ангилан ялгадаг ба тэдгээр иргэдийн 45-68 хувь нь өөрсдийн ашигладаг хог ашиглалтын системийг “төслийн хүрээнд зохион байгуулагдсан хөтөлбөрөөс сурсан” байна.   Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт оролцогчдын 85.5 хувь нь хогоо ангилдаг, 14.4 хувь нь ангилдаггүй байна. Үр дүнг байршлаар нь харьцуулж үзэхэд Хишиг-Өндөр сумын хогоо ангилдаг иргэдийн тоо Улаанбаатар хот болон Булган аймгийн иргэдийнхтэй харьцуулахад 4.4-21.9 хүртэлх нэгж хувиар өндөр байна.  
2023.07.31 11:16
0
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Тус төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангахын зэрэгцээ хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилгоор 2012 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байна. Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр шалгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр талбарт ажиллах судлаач бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2023.06.14 13:39
0
Хөгжлийн шийдэл ТББ, “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгаа, 2023 он
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг 2 дахь удаагаа гүйцэтгэлээ.  Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хот болон 12 аймагт ХАА, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, ХоРеКа, барилга, тээвэр агуулах, боловсрол, мэдээлэл холбоо гэсэн 8 салбарт үйл ажиллагаа явуулж буй 1027 ЖДБ эрхлэгчдийг тоон болон чанарын судалгаанд хамруулах замаар ЖБД-ийн салбарын ажилтнуудын ажил эрхлэлтийн нөхцөл байдал болон манай улсын хөдөлмөр эрхлэлтэд ЖДБ-ийн салбар ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлсон чухал ач холбогдолтой судалгаа болсон. Бидний энэхүү судалгааны үр дүн нь ЖДБ-ийн хөдөлмөрийн нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэлтэй байна.   Судалгааны ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ болон бидний судалгаанд үнэт мэдээлэл өгсөн ЖДБ эрхлэгч ААН, иргэдэд талархлаа илэрхийлье.  
2023.05.24 16:04
0
“Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн захын хороонууд  МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа   ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=363  ХУГАЦАА: 2023.02.07-2023.03.24  ЗОРИЛГО: Судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент /УБАХХЦТМ/ төслийн Үр дүн-2 болох “Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” ажлын хүрээнд хоёрдох удаагаа хийж гүйцэтгэсэн ба эхний судалгааг 2022 оны наймдугаар сард хийж гүйцэтгэсэн болно.  Хоёрдох удаагийн судалгаагаараа бид сонгогдсон дүүргүүдийн оршин суугчдаас амьдарч буй газрынх нь хог хаягдалтай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, айл өрхүүд хогоо хэрхэн хаядаг болон хогны төлбөр хураамжийн талаарх санаа бодлыг нь судалж, гарсан үр дүнг эхний судалгааны үр дүнтэй харьцуулж, төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүн, өөрчлөлтүүдийг нэгтгэж дүгнэсэн.  ОНЦЛОХ ҮР ДҮН: 2019 онд хийгдсэн суурь судалгаагаар СХД болон ЧД-ийн оршин суугчдын 66.9 хувь нь амьдарч буй хэсэг, орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байсан бол 2022 онд дээрх үзүүлэлт 15.8 нэгж хувиар буурч 51.1 хувь болсон байна. Өдгөө 2023 оны байдлаар тус хоёр дүүргийн иргэдийн 43.5 хувь нь орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байна. Энэхүү үр дүнг нэгтгэн дүгнэвэл 2019-2023 он буюу УБАХХЦТМ төсөл хэрэгжиж буй жилүүдэд нийслэлийн СХД, ЧД дүүргүүд дэх гэр хороолол орчмын хог хаягдал нийт 23.4 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. 
2023.05.24 15:56
0