ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=315
ХУГАЦАА: 2023.03.29-2023.06.16
ЗОРИЛГО:
Дунд шатны үнэлгээний гол зорилго нь төслийн үндсэн 4 зорилтот үр дүнгийн хүрээнд тавьсан 21 үйл ажиллагааг төсөл хэрэгжилтийн эхний 3 жилээр нэг бүрчлэн үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд нь санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхэд оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН:
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 21 үйл ажиллагааны 14 нь “үр дүнтэй”, 4 нь “тодорхой үр дүнтэй”, 3 ажил хараахан эхлээгүй тул “үнэлэх боломжгүй” байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдсан иргэдийн хог ангилалт, тэр дундаа хуванцар хогоо ангилан ялгах талын мэдлэг, ойлголт сайжирсан байна. Тухайлбал, төслийн сургалтад хамрагдсан иргэдийн 85.5 хувь нь хогоо ангилан ялгадаг ба тэдгээр иргэдийн 45-68 хувь нь өөрсдийн ашигладаг хог ашиглалтын системийг “төслийн хүрээнд зохион байгуулагдсан хөтөлбөрөөс сурсан” байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт оролцогчдын 85.5 хувь нь хогоо ангилдаг, 14.4 хувь нь ангилдаггүй байна. Үр дүнг байршлаар нь харьцуулж үзэхэд Хишиг-Өндөр сумын хогоо ангилдаг иргэдийн тоо Улаанбаатар хот болон Булган аймгийн иргэдийнхтэй харьцуулахад 4.4-21.9 хүртэлх нэгж хувиар өндөр байна.