MEN-TERNSHIP ПРОГРАМ ГЭЖ ЮУ ВЭ?
SICA компанийн хэрэгжүүлж буй оюутныг илүү чадавхжуулах, хөгжүүлэх, онолоор сурсан мэдлэгээ практик руу буулгаж чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэгдсэн цалинтай дадлагын хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын томоохон их сургуулиуд болох МУИС, ХААИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудтай санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.