ЦойлогсоZ залуусын коммунитигээс зохион байгуулдаг YOUTH CONFERENCE нь 3 дах жилдээ COMPASS OF OPPORTUNITIES нэрийн дор 3000 гаруй залуусын оролцоотойгоор зохион байгуулагдав.
Энэхүү арга хэмжээнд бид СУДАЛГААТАЙ ҮНДЭСТЭН стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй MONGOLIAN IDENTITY цуврал судалгааны 2 дах судалгаа болох МОНГОЛЧУУДЫН СОЁЛ БОЛОН МОНГОЛ ХҮНИЙ ЗАН ТӨЛӨВИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-ны үр дүн дээр суурилан залуучуудад хэрхэн хувийн бүтээмжийг үнэлж, сайжруулах тал дээр зөвлөмж, илтгэл танилцууллаа.