2023 оны 12 сарын 04–07–ны өдрүүдэд Ази Номхон Далайн Үнэлгээний Холбоо (APEA–Asian Pacific Evaluation Association) ны “Future of Evaluation: Leveraging Partnerships for Equitable Development in Asia Pacific” сэдэвт чуулган Филиппин улсын Манила хотноо боллоо.
Тус чуулганд 39 орны 192 үнэлгээчид цуглаж, сайн туршлагаа хуваалцаж, хяналт-үнэлгээний ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Монгол Улсаас нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тус чуулганд оролцсон юм. Манай компанийн
хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, олон улсын туршлагаас суралцлаа.