Мэдээ
Мэдээ
Манай мэдээлэл цуглуулалтын баг 5 аймгийн, 30 суманд ажиллаж байна
Энэ удаагийн судалгаа маань Монгол Улсын Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн 30 суманд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг ханган, судалгааны ажилтнуудаа аян замд нь гаргалаа. Мэдээлэл цуглуулалт маань 2017 оны 01 дүгээр сарын 30–ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20–ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Аливаа судалгааг бэлтгэл ажлыг сайтар ханган, нарийвчилсан төлөвлөлтийг хийн, зохион байгуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Бэлтгэл ажлыг дараах хүрээнд хангасан. Үүнд: Сургалтын баг: Судалгааны багын ахлагч, хянагч, судалгааны ажилтнуудад зориулсан 3 өдрийн, 24 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж, шалтгал авч, сонгон шалгаруулалтыг хийв. Мөн судалгааны ажилтнуудын бичиг баримт, техник хэрэгсэлийн бүрдлийн ханган ажилласан. Мэдээлэл цуглуулалтын баг: 5 аймгийн 30 суманд мэдээлэл цуглуулах баг маань сургалтдаа хамрагдан, ажилдаа гарахад бэлтгэгдсэн. Мэдээлэл цуглуулалтын багт 5 багын ахлагч, хянагч, 20 судалгааны ажилтан, 5 жолооч, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй багийг бэлтгэв. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг технологийн дэвшлийг ашиглан таблетаар авах ба судалгаа авсан тухай бүр мэдээлэл нь төв сервер рүү илгээгдэж, мэдээлэл бүр хянагдаж, зааварчилгааг авч ажиллана. Баг бүр ахлагч, хянагчийн удирдлага дор мэдээлэл цуглуулалтыг хийнэ.  Төвийн хяналтын баг: Төв оффис дээр баг бүрийг аюулгүй байдлаа ханган, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа эсэх болон мэдээллийн чанарыг хянах баг ажиллана. Газар дээрх хяналтын баг: Мэдээлэл цуглуулалт эхэлснээс 7 хоногийн дараа газар дээрх хяналтын баг маань явах юм. Судалгааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэж, аян замын ерөөл дэвшүүлье.
2017.11.15 16:01
0
“JCI ASPAC 2017” бүс нутгийн чуулганыг дэмжин ажиллаа
“JCI ASPAC 2017”  Ази, Номхон далайн бүс нутгийн чуулган 6 дугаар сарын 08-с 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус чуулганд 51 орны 3500 гаруй бизнес эрхлэгч нар оролцсон бөгөөд SICA компани хувь нэмрээ оруулан /sponsor/, дэмжиж ажилласандаа баяртай байна.  Чуулганы үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь “JCI BUSINESS FAIR” үзэсгэлэн байлаа. Шангрила моллд зохион байгуулагдсан үзэсгэлэнд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцон үйл ажиллагаагаа танилцуулсан ба бид шинээр хөгжүүлж буй “MONGOLIAN DATA BANK” бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон юм. Шинийг эрэлхийлсэн, олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан JCI Монгол байгууллагын манлайлагч залуустаа талархал илэрхийлье. Энэхүү үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн бид Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад оролцсон Олон Улсын бизнес эрхлэгч залуусаас чуулганы талаарх сэтгэгдлийг үнэлсэн судалгааг авсан бөгөөд Та бүхэнд судалгааны үр дүнг хүргэж байна. 
2017.10.10 16:02
0
Будаг, эмульсийн зах зээлийн судалгаа
Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүй толгой” ХХК-ийн захиалгаар будаг болон эмульсийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг хоёрдогч мэдээллийн арга ашиглан явуулсан ба сүүлийн 5 жилийн импортын тоон мэдээнд анализ хийн үр дүнг тайлагнасан. Тус судалгааны үр дүнд дараах үзүүлэлтүүд бий болсон. Үүнд: Будаг, эмульсийн зах зээлийн дэлхийн чиг хандлага Монгол улсын зах зээлд худалдаалагдаж буй будаг эмульсийн зах зээлийн багтаамж Будаг, эмульсийн зах зээлийн сегмент Будаг, эмульсийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд Сав, савлагааны төрөл, ангилал Будаг, эмульсийн зах зээлийн хэтийн төлөв Тус судалгааны үр дүнг сар, улирал, жилээр танилцуулан гаргаснаас гадна хэтийн төлөвийн тооцоололд Монгол улсын нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн үзүүлэлтүүд болон барилгын салбарын үзүүлэлтүүдийн нөлөөллийг тооцон гаргаснаараа онцлог юм.
2017.09.14 14:22
0
Боловсролын салбарын судалгаа
Бид Улаанбаатар хотын боловсролын салбарын үйл ажиллагаа, эрэлт, нийлүүлэлт болон өндөр зэрэглэлийн хувийн бүрэн дунд боловсролын сургуулиудын зах зээл, хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус зэрэглэлийг тогтоохдоо сургалтын төлбөр, сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын хөтөлбөр, суралцагчдын чадамж, нэмэлт үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлон гаргасан. Тус судалгааны үр дүнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргасан. Үүнд: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын өнөөгийн байдал, топ сургуулиуд Төлбөртэй сургуулиудын өнөөгийн байдал, хүчин чадал Эцэг эх, хүүхдүүдийн сургуулиудад хандах хандлага Төлбөртэй сургуульд суралцагчдын эцэг эхчүүдийн зан төлөв, сэтгэл ханамж Тус судалгаа нь Улаанбаатар хотын 233 сургууль, 7470 бүлэг, 11084 багш ажилчид, 234.7 мянган сурагчдын статистик мэдээлэлд тулгуурлан гаргасан ба эдгээр үзүүлэлтийг улсын болон хувийн сектор, дүүрэг, хороо, үйл ажиллагааны төрөл, сургалтын төлбөр, хүүхдүүдийн амжилт, гадаад, дотоод орчин зэрэг үзүүлэлтүүдээр нарийвчлан судалсан. Мөн эцэг эхчүүдийн төлөөллөөс түүвэр судалгаа болон фокус бүлгийн ярилцлагын судалгааг хийж гүйцэтгэсэн.
2017.05.24 15:36
0
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
Энэхүү судалгаагаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн техникийн нөхцөл хүссэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж буюу иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг тодруулсан юм. Судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан зохион байгуулсан. Тоон судалгааны үр дүнг бататгах, илүү нарийвчилсан мэдээлэл олж авахын тулд чанарын судалгааг хийсэн.  ТООН СУДАЛГАА – CATI АРГА Статистик арга аргачлалын дагуу түүвэрлэн авсан оролцогчоос асуулгын дагуу бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) утсаар судалгааг авсан. Судлаач тухайн судалгаанд оролцогчоос батлагдсан асуулгын хуудасны асуултуудыг нэг бүрчлэн асууж, програмд оруулах зарчмаар мэдээллийг цуглуулсан. ЧАНАРЫН СУДАЛГАА – ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА Фокус бүлгийн ярилцлагад хамрагдах хүмүүсийг тодорхой чиглэлээр ангилан (ААН Байгууллагуудын эрх бүхий албан тушаалтан; Иргэн) сонгосон. ЧАНАРЫН СУДАЛГАА – ГАНЦААРЧИЛСАН ЯРИЛЦЛАГА Ганцаарчилсан ярилцлагын хувьд бүлгийн ярилцлагад оролцохоос татгалзсан судалгаанд зайлшгүй хамруулах шаардлагатай эрх бүхий ажилтныг хамруулсан. Судалгааны үр дүн нь захиалагч компанийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай суурь мэдээлэл болох учиртай юм. Бидэнтэй хамтран ажилласан УБЦТС ТӨХК–ийн хамт олонд талархал илэрхийлэн, ажилд нь өндөр амжилт хүсье. 
2017.05.16 16:00
0
ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦАНД ОРШИН СУУГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Өндөр зэрэглэлийн орон сууцанд оршин суугчдаас тус хорооллын орчин, үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, цаашид сайжруулах, анхаарах асуудал болон шаардлагатай орчин үеийн шийдэл бүхий нэмэлт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй судалсан сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгааг нэлэнхүй судалгааны аргыг ашиглан зохион байгуулсан бөгөөд мэдээлэл цуглуулалтад анкетын арга болон CATI аргыг ашигласан. Анкетын арга нь бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) судалгаанд оролцогчидтой биечлэн уулзаж, асуултуудыг нэг бүрчлэн асууж, програмд оруулах зарчмаар мэдээллийг цуглуулсан. Харин CATI арга нь биечлэн уулзаж судалгаанд хамрагдах боломжгүй, эзэнгүй байсан өрхүүдээс асуулгын дагуу бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) утсаар судалгаа авсан юм.  Судалгааны үр дүнд иргэд илүү цаг хэмнэсэн, дэвшилтэт технологи ашигласан үйлчилгээг сонирхох болсон бөгөөд аюулгүй орчин, тав тухыг чухалчилж байлаа. 
2017.05.01 15:58
0
ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА
Баянгол, Сонинохайрхан дүүргийн зорилтот бүс нутагт оршин суудаг өрхийн  худалдан авалтын зан төлөвийг нарийвчлан судаллаа. Судалгааны хамрах хүрээг зорилтот бүс нутгийн газар зүйн байршлаас хамааруулан 3 бүс нутагт хуваасан бөгөөд тодорхой шалгуур тавин, тус шалгуурыг хангасан оролцогчдыг бүлгийн ярилцлагадаа урьж оролцуулсан. Судалгааг чанарын судалгааны бүлгийн ярилцлагын аргаар 2017 оны 3 сарн 12–14–ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 15 өрхийн төлөөллийг хамруулав. Бүлгийн ярилцлагаар үндсэн 5 чиглүүлэх асуултын хүрээнд дэлгэрэнгүй ярилцаж, үр дүнг нэгтгэн, дүгнэлт зөвлөмж боловсруулсан. Үүнд: Худалдан авалтын хандлага (Хэзээ, хаанаас, хэрхэн); Худалдан авалтад нөлөөлөгч хүчин зүйлс; Зорилтот худалдааны төвийн талаарх сэтгэгдэл; Хэрэглэгчийн цаашдын хэрэглээ, худалдан авалтын хандлага; Хөнгөлөлт, урамшууллын талаарх мэдээлэл авдаг эх үүсвэр зэрэг болно. Чанарын судалгааны үр дүнг захиалагч байгууллага маань талархан хүлээн авсан бөгөөд шинээр нээх салбарын стратеги, маркетингийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой юм.
2017.04.04 15:57
0
Үйлчилгээний төвийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
Эрдэнэт хотод шинээр нээгдэх үйлчилгээний төвийн үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхол, хандлагыг тодорхойлох зорилгоор “Үйлчилгээний төвийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа”–г 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс 04 сарын 06-ны хооронд гүйцэтгэлээ.   Судалгааг олон шатлалт, бүлэглэсэн түүврийн арга ашиглан явуулсан бөгөөд түүврийн хамрах хүрээ нь Орхон аймгийн Эрдэнэт хот байсан. Мэдээллийг дараах дэд сэдвийн хүрээнд нарийвчлан судалж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан захиалагч талд хүлээлгэн өглөө. Үүнд: Хоёрдогч мэдээллийн судалгаа буюу Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, ерөнхий мэдээлэл; Хэрэглэгчдийн одоогийн худалдан авалт, үйлчилгээний төв, кинотеатраар үйлчлүүлэх байдал, чухалчилдаг хүчин зүйлс; Үйлчлүүлэгчдийн хандлага, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар, хэрэгцээт үйлчилгээ; Эрдэнэт хотод бий болгохыг хүсэж буй үйлчилгээний төвийн бүтэц, сонирхол, хүлээлт; Дүгнэлт, зөвлөмж. Бидний гүйцэтгэсэн судалгааны үр дүнд захиалагч тал маань үйлчилгээний төвийн бүтцээ тодорхойлон, стратеги, маркетингийн төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай суурь мэдээллийг бий болгосон ач холбогдолтой юм.
2017.03.03 17:17
0
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгаа
Бид Дэлхийн зөн Монгол байгууллагын захиалгаар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгааг 2017 оны 3-р сарын 25-аас 4-р сарын 10-ны хооронд гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өглөө. Энэхүү суурь судалгааны гол зорилго нь төслийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах орчин, урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн эсэхийг илрүүлэн гаргах явдал байсан. Судалгаанд БЗД-ийн 5, 13, 14, 20, 22-р хороо болон СХД-ийн 12, 17, 19, 27, 32-р хороодын хамгийн эмзэг хүүхэд болон тэдний гэр бүл (өрх), зорилтот 10 хорооны хамтарсан баг тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, хамтрагч талуудын ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд нийт 819 оролцогчийн хүрээнд хийгдсэн. Төсөл амжилттай хэрэгжиж, зорилтот хорооны хүүхэд хамгааллын механизм сайжирч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцан, хүүхэд хамгааллын талаарх ойлголт, хандлага нь өөрчлөгдөж, өсвөр үеийнхэн амьдрах ухаанд суралцсан байна гэдэгт бид итгэж байна.    Бидэнтэй хамтран ажилласан Дэлхийн зөн Монгол байгууллагын хамт олонд талархан илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.
2017.02.01 17:16
0