Өнөө үед шуурхай бодит мэдээлэл, чанартай судалгааны хэрэгцээ ихээр нэмэгдэж байгаагаас үүдэн мэргэжлийн судлаачийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөж байна. Бид судалгаа, зөвлөх үйлчилгээний мэргэжлийн компани болохын хувьд дээрх хэрэгцээ шаардлагын хүрээнд “СУДЛААЧ” бэлтгэх сургалтыг 2015 оноос амжилттай зохион байгуулж байна.
Сургалтаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшихээс гадна, судалгааны ажил захиалж хийлгэхэд анхаарах асуудлууд, судалгааны мэдээллийг тайлж унших, хэрэглэхтэй холбоотой чадваруудыг олж авдаг.
Ийнхүү энэ оны эхний сургалтыг МУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, МУ-ын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгч “ХӨГЖЛИЙН БАНК”-ны хамт олонд орлоо.
Сургалт нь үндсэн 6 багц сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:
Сургалтын хөтөлбөр дэх сэдэв бүр нь онол, дадлага ажил, баталгаажуулалт гэсэн 3 хэсгээс бүрдсэн ба оролцогчдод сургалтаас олж авсан мэдлэгээ практикт шууд хэрэглэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Сургалт эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд бодит тоо, жишээн дээр ажиллаж, статистик шинжилгээ хийх, гарсан үр дүнг хэрхэн уншиж тайлбарлах талаар суралцав.
Сурч мэдэхийн хүслээр дүүрэн, чадварлаг, эрч хүчтэй хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.