Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй “ ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт хийх, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний ажлыг 5 дахь жилдээ амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2019 оны 08 сарын 01–ний өдрөөс 11 сарын 30–ны өдрийн хооронд хийв.
Судалгааны үр дүн нь 2020 оны 03 сарын 02–ны өдрөөс хойш олон нийтэд нээлттэйгээр танилцуулагдах юм. Судалгааны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн цахим хуудаст (http://rilsp.gov.mn/tasudalgaa.php) нээлттэй байршуулах болно.
Энэхүү судалгаанд Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 салбарын төлөөлөл 3642 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Бидэнд үнэт цагаа гарган, судалгаанд идэвхтэй оролцсон нийт байгууллагууддаа талархал илэрхийлье!