SICA
“Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр–2” төслийн хаалтын үнэлгээ

Манай байгууллага Дэлхийн зөн Монгол ОУБ–ын захиалгаар “Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр–2”-ын хаалтын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хүүхэд хамгаалал, тэдний сайн сайхны төлөө Дэлхийн зөн Монгол ОУБ нь манай улсын өнцөг булан бүрд өнгөрсөн 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад туйлын талархууштай юм.  Энэ удаагийн төсөл нь “Архангай ОНХХ–2”-ын 13 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулах үүднээс хийгдсэн  ажлуудын үр дүнд орон нутагт гарсан төлөвлөсөн болон төлөвлөөгүй урт хугацааны өөрчлөлтүүдийг хэмжих, тэдгээрийг илрүүлэх зорилготой байсан юм. 

Энэхүү хөтөлбөрийн хаалтын үнэлгээ нь зорилтот сум болох Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумын 2 багийн хүрээнд хийгдэж, үр дүнг тайлагналаа.

Тус хаалтын үнэлгээний ажил нь аргазүйн хувьд чанарын судалгаанд суурилж, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс шууд болон шууд бусаар үр шим хүртэгчид судалгаанд хамрагдсан нь онцлогтой байлаа.

Төслийн хаалтын үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан ДЗМОУБ-ын хамт олон болон судалгаанд үнэн зөв мэдээлэл өгсөн төслийн шууд болон шууд бус үр шим хүртэгчдэд талархал илэрхийлье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл