Eng
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Үнэт зүйлс
Баримтлах зарчим
Бидний туршлага
Гишүүнчлэл
Бидний түүх
Нийгмийн хариуцлага
Үйлчилгээ
Бизнесийн судалгаа
Нийгэм, эдийн засгийн судалгаа
Олон улсын төсөл хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ
Мэдээлэл цуглуулалтын төв
Сургалт (SICA Academy)
Бүтээгдэхүүн
Datamon
Mongolian Identity
Карьер
SICA гэр бүл
Ажлын байр
Сонгон шалгаруулалт
Мэдээлэл
Мэдээ
Мэдлэг
Data play podcast
Холбоо барих
Eng
Үнийн санал авах
Мэдээ
Мэдээ
MSPA - AP 17 дахь чуулга уулзалт
MSPA-AP (Mystery shopping professionals association Asia/Pacific)–с жил бүр гишүүн байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулдаг чуулга уулзалт энэ жил Тайланд улсын Пукет-д болов. 17 дахь удаагийн чуулга уулзалт 2022 оны 11 сарын 17-19-ний өдрүүдэд “Хэрэглэгчийн туршлагын судалгаа: Цаг үеийн өөрчлөлтөд тулгарч буй сорилтууд” сэдвийн дор явагдсан юм. SICA компани нь 2018 онд тус холбоонд гишүүнээр элссэн бөгөөд чуулга уулзалтад биечлэн оролцож, туршлага судалсан юм.
2022.11.18 20:01
0
ХҮРЭЛ ТОГООТ - 2022
“Хүрэлтогоот-2022” нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав. SICA компани нь тус хурлын Тусгай байрны шагналыг 7 дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Энэ жилийн Тусгай байрын залуу судлаач Б.Уянга “Улс төрийн сонгуульд хандах шинэ сонгогчийн хандлагыг тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэлээрээ шалгарсан юм.
2022.11.12 20:02
0
“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хаалтын үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлагаТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120ХУГАЦАА: 2022.09.27 – 2022.11.08ЗОРИЛГО: Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, хүлээгдэж буй үр дүн, үйл ажиллагааны гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох талуудад зөвлөмж боловсруулахад оршиж байв.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн хүрээнд хийгдсэн бүхий л үйл ажиллагаанууд нь туслах малчдын нөхцөл байдлыг дээшлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдаж байв. Жишээлбэл төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө судалгаанд хамрагдсан туслах малчдын ердөө 52.6 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь авч чаддаг байсан бол төсөл хэрэгжсэний дараа дээрх үзүүлэлт 88.3 хувь болж өссөн байна. Дээрх болон бусад үзүүлэлтүүд нь төсөл амжилттай хэрэгжсэн болохыг илэрхийлж байсан ч, нөгөө талаар үндсэн болон туслах малчны хооронд албан ёсны хөдөлмөрийн гэрээ хийгдэх байдал хангалтгүй хэвээр байгааг судалгааны үр дүнгээс харах боломжтой. Тиймээс туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг түгээн дэлгэрүүлэх болон төслийн хүрээнд хийгдсэн бусад ажлуудыг цаашид үндэсний хэмжээнд үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм.
2022.11.08 00:00
0
ХАБЭА-н гутлын зах зээлийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Баримт бичгийн шинжилгээ, Нууц худалдан авалтын судалгааХУГАЦАА: 2022.09.05 – 2022.11.04ЗОРИЛГО: ХАБЭА-н гутал хэрэглэдэг салбарууд болон зах зээлийн багтаамжийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бид судалгааны мэдээлэл цуглуулалтыг хоёрдогч мэдээллийн эх сурвалж буюу баримт бичгийн шинжилгээний арга болон нууц худалдан авалтын аргаар гүйцэтгэж дүн шинжилгээ хийсэн.Нууц худалдан авалтын аргын хүрээнд дотоодын томоохон үйлдвэрлэгчдээс ХАБЭА-н гутлын зах зээлд худалдах үнэ болон байгууллагын хүчин чадал, жилийн борлуулалтын орлогыг тодруулсан.
2022.11.04 00:00
0
Ази номхон далайн судалгааны холбооны хурал
Ази номхон далайн бүсийн судалгааны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чуулга уулзалт энэ жил Солонгос улсад боллоо. Энэ удаагийн чуулга уулзалт 2022 оны 10 сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус хуралд SICA компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцож, дэлхийн ТОП судалгааны байгууллагуудаас туршлага судалсан юм.
2022.10.21 19:59
0
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх техник эдийн засгийн урьдчилсан судалгаа /Үйлдвэрлэл инновацын төв төсөл/
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.06.06 – 2022.10.20ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн “Үйлдвэрлэл инновацын төв” /үйлдвэрлэл, инновац болон гарааны бизнесийг дэмжих/ төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн агуулга, зорилго зорилтуудыг тодорхойлж гадаад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх судалгаа, макро болон микро орчны судалгаа, эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ, дэд бүтцийн төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулсан. Тус төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдээс урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эдийн засгийг өсгөх, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хүрээнд баримталж буй бодлогын зорилтуудыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигт тусгаснаар дүүргийн өрсөлдөх чадварын индекс өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэж, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болоход дэмжлэг үзүүлж, эергээр нөлөөлнө.
2022.10.20 00:00
0
Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг судлах суурь судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотын 5 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 5 Ерөнхий Боловсролын СургуулиудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120ХУГАЦАА: 2022.09.20 – 2022.10.20ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх өнөөгийн мэдлэг ойлголтыг судлан, бэлгийн боловсролын талаарх мэдээллийг хэрхэн, хаанаас олж авдаг болох, мэдээллийг олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг тодруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд Улаанбаатар хотын 5 дүүргийн 5 ЕБС-ийн 12-18 насны 100 охид, хөвгүүдийг хамруулсан болно. Хүүхдүүдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд үндсэн 7 сэдвийг хамруулан судалсан. Үүнд: хүмүүс хоорондын харилцаа, хүний бие махбод ба эрхтэн тогтолцоо, бэлгийн бойжилт, жендер, бэлгийн чиг баримжаа, бэлгийн эрүүл мэнд болон хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн тухай ойлголтууд багтсан. Хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээлэл авах эх сурвалж нь гэр бүл, найз нөхөд, хичээлийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд тэдний мэдлэг, ойлголтод бусдын үзэл бодол нөлөөлж болохыг илтгэж байна.
2022.10.20 00:00
0
Кофены импортын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=340ХУГАЦАА: 2022.07.20 – 2022.10.12ЗОРИЛГО: Монгол Улсын кофены салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Монголчуудын кофе хэрэглэх зан төлөв, бүтээгдэхүүний импортын зах зээлийг судлах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны баг нь кофены импортын судалгааг гүйцэтгэхийн сацуу монгол орон даяар тархан суурьшиж буй иргэдийг судалгаанд хамруулж тэдгээрийн кофены хэрэглээн дэх зан төлөв мөн кофе шопоор үйлчлүүлэх зан төлөвийг тус тус судалж, үр дүнг боловсруулсан. Ингэснээр кофены дотоод, гадаад худалдаа эрхлэгч, кофе шопын бизнес эрхлэгчдэд байгууллагууд хямд үнээр, цаг хугацааг хэмнэсэн зах зээлийн цогц мэдээллийг авах боломжтой болсон. Улсын хэмжээнд кофены эрэлт үүсгэж буй иргэдийн дийлэнх нь 20-39 насны, ажил эрхэлдэг иргэд байгаа бөгөөд тэдэнд ажлын өдрийн өглөөг эрч хүчтэй эхлүүлэх, өдрийн цагт энергиэ сэлбэх, нойроо сэргээх зэрэг хэрэгцээ гардаг байна. Нийт кофе хэрэглэдэг иргэдийн 50.9 хувь нь инстант кофе, 46.5 хувь нь чанадаг кофе, 2.6 хувь нь дрип болон дүрдэг кофе хэрэглэдэг гэсэн бөгөөд иргэдийг амьдарч буй байршлаар нь задлан харвал кофены хэрэглээ харилцан адилгүй байлаа. Гадаад худалдааны хувьд 2021 онд манай улс 43.0 орчим тэрбум төгрөгийн кофены гадаад худалдаа хийсэн нь 2020 оныхоос 32.0 хувиар, 2015 оныхоос 130 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
2022.10.12 00:00
2
Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх төслийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=90ХУГАЦАА: 2022.09.12 – 2022.10.10ЗОРИЛГО: Энэхүү судалгааны зорилго нь “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн сургалтад хамрагдсан оролцогчдын сургалтаар дамжуулан олж авсан мэдлэг ур чадварыг тодорхойлох, төсөл сургалтын үр дүнг үнэлэхэд оршиноОНЦЛОХ ҮР ДҮН: ЮНЕСКО-гийн спортын допингийн эсрэг сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн хүрээнд өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, спортын байгууллагын удирдлага, гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг үйл ажиллагаа, хяналт, допингийн төрлийн бодис, түүний гаж нөлөөний талаар мэдлэг, боловсрол олгох бүс нутгийн сургалтуудыг зохион байгуулсан ба сургалтын чанар, үр дүнг үнэлэх ажлыг гүйцэтгэв. Үнэлгээний үр дүнд сургалтад хамрагдсанаар спортын салбарынхны допингийн талаарх мэдлэг, мэдээлэл “хангалтгүй”-ээс “хангалттай” болж ахисан нь сургалтын ач холбогдол болон чанарыг харуулсан чухал үр дүн болсон юм.
2022.10.10 00:00
0
өмнөх хуудас
дараах хуудас
Showing
46
to
54
of
135
results
‹
1
2
3
4
5
6
7
8
9
10
...
14
15
›