ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, хоёрдогч судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=100
ХУГАЦАА: 2022.10.25 – 2022.11.29
ЗОРИЛГО: Ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Цэцэрлэгт хүрээлэн байгуулах; соёл амралтын төв (кино театр, номын сан, хүүхэд хөгжлийн төв гэх мэт багтана); түгжрэлийг бууруулах авто зам тавих Цогцолбор төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг гүйцэтгэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Шинээр байгуулах соёл амралтын хүрээлэн бусад хүрээлэнгүүдээс ялгаатай байх хэрэгтэй. Тухайлбал Улаанбаатар хотын хөгжлийн замналыг тусгасан эсвэл залуучуудын хайр сэтгэлийн, эсвэл Монгол Улсын ястны амьдралын онцлогийг харуулсан байхаар, бусдаас өвөрмөц байх нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг төвлөрүүлэх эсвэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийлцүүлснээр хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг бий болгох ач холбогдолтой юм.